Катастрофы сознания. Энциклопедия самоубийств

Нэг ном танилцуулья. Энд бас нэг номны дажгүй сайт байдым, мэдээж fictionbook.ru - с гадна л даа, саяхан олсийн. Тэгээд нэг ийм ном харлаа. Амиа хорлолтын тухай. Амиа хорлодог нийтлэг шалтгаан, арга хэлбэр бла бла бла...хамгийн их сонирхол татсан нь амиа хорлосон нэрт хүмүүсийн тухай...тэдний дунд зохиолчид нилээн хэд байна л даа, түрүүхэн орчуулсан Кавабата этэр. Тэгээд энэ цувралыг бас боломжоороо орчуулаад оруулаад байвал зүгээр ч юм уу гэж бодлоо...эсвэл зохиолчдыг нь түүгээд ч юм уу. Ямартай ч жагсаалт нь энэ байна.



ЧАСТЬ 3. САМОУБИЙСТВА ЗНАМЕНИТЫХ ЛЮДЕЙ

АКУТАГАВА РЮНОСКЭ
АЛЛИЛУЕВА НАДЕЖДА СЕРГЕЕВНА
АХРОМЕЕВ СЕРГЕЙ ФЕДОРОВИЧ
ВАН ГОГ ВИНСЕНТ
ВЕННЕМА АДРИАН
ГАМАРНИК ЯН
ГЕББЕЛЬС ЙОЗЕФ
ГЕРИНГ ГЕРМАН
ГЕСС РУДОЛЬФ
ГИММЛЕР ГЕНРИХ
ГИТЛЕР АДОЛЬФ
ГОДУНОВ БОРИС
ДЕМОСФЕН
ДЖОПЛИН ДЖЕНИС
ЕСЕНИН СЕРГЕЙ
КАВАБАТА ЯСУНАРИ
КОХ ИЛЬЗА
КРОУХЕРСТ ДОНАЛЬД
ЛЕЙ РОБЕРТ
ЛИКУРГ
ЛОНДОН ДЖЕК
МАЯКОВСКИЙ ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ
МИСИМА ЮКИО
НЕРОН
ОРДЖОНИКИДЗЕ СЕРГО
ОТОН
ПИФАГОР САМОССКИЙ
ПОЛУЯН СЕРГЕЙ
ПОПА ДЖОРДЖИЦА
ПРЕСЛИ ЭЛВИС
ПУГО БОРИС КАРЛОВИЧ
РАДИЩЕВ АЛЕКСАНДР НИКОЛАЕВИЧ
РАЙТОН ТАДЕУШ
РУДОЛЬФ
СЕНЕКА ЛЮЦИЙ АННЕЙ
СОКРАТ
ФАДЕЕВ АЛЕКСАНДР АЛЕКСАНДРОВИЧ
ФИДИЙ
ХЕМИНГУЭЙ ЭРНЕСТ
ЦВЕТАЕВА МАРИНА


Ясунари Кавабата ЗҮРХ

Эмэгтэй хайрлалгүй хаяад явсан нөхрөөсөө захидал авав. Захиа түүнийг явсанаас хойш хоёр жилийн дараа алс хязгаараас иржээ.

Захиандаа тэрээр “Хүүхдээ бөмбөгөөр бүү тоглуул. Цохилт нь надад хүрч, миний зүрхийг нүдээд байна” гэсэн байв. Бүсгүй есөн настай охиноосоо бөмбөгийг нь авчихав.

Нөхрөөс нь ахиад л захидал ирлээ. Улам хол газраас.

“Охин маань сургуульдаа явахдаа арьсан гутал бүү өмсөг. Түүний хөлийн чимээ нь надад хүрч зүрхэн дээр минь гишгэчих мэт санагдаад байна”. Эмэгтэй охиндоо арьсан гутлын оронд сийрсэн сандаал өмсүүлэв. Охин нь уйлж эцэст нь хичээлдээ явахаа болилоо.

Хоёр дахь захидлаас хойш сарын дараа нөхрөөс нь ахиад л захидал ирлээ. Бичгийн хэв нь тэгш бус, итгэлгүй мөн хөгшин хүнийх мэт байв. “Охинд шаазан тавагнаас хоол бүү идүүл. Тавагны жингэнэх чимээ надад хүрч зүрх шимшрүүлж байна” гэж бичсэн байлаа. Ингээд эмэгтэй охиноо гурван настай хүүхэд мэт модон аяга тавгаар хооллох болж.

Охин нь гурван настай байх үеийг эмэгтэй санав, нөхөр нь сэтгэл хангалуун хөгжилтэй тэдэнтэй хамт байдаг байлаа. Нэг удаа охин нь түүнээс асуулгүйгээр шүүгээнээс өөрийн тавгаа авчихаж. Эмэгтэй сандрангуйгаар шаазан тавгийг авч цэцэрлэг рүү чулуудахад таваг замын чулуун дээр унаж бутран хагарчээ. Эмэгтэйд энэ үед нөхрийнх нь зүрх хагарчих шиг санагджээ.

Бүсгүй хөмсгөө зангидан өөрийнхээ тавгийг хаалгаар шидэхэд яг тийм чимээ гарав. Одоо нөхрийнх нь зүрх хагарсан болов уу? Тэрээр хоолны ширээгээ мөн л цэцэрлэг рүү шидчихэв. Тиймээ, энэ чимээ!

Эмэгтэй галзуурсан мэт цаасан ханаа гараараа цохин нүдсээр цоолон урж бүх биеэрээ шалан дээр унав.

- Ээжээ, ээжээ хэмээн охин уйлсаар ирлээ.

Эмэгтэй өндийн босч ирсэнээ охиноо алгадлаа.

- Чи энэ чимээг сонсохгүй байна уу, худалч охин?!

Нөхөр нь ахиад захидал илгээжээ. Захидал бүр холоос ирсэн байв. Захидалд “Та хоёр чимээ гаргах ёсгүй. Хаалга цонхоо ч хааж, нээх хэрэггүй. Цаг цохих чимээ гаргахгүйн тулд цагаа ч түлхэх хэрэггүй. Та хоёр амьсгалах ч ёсгүй...”

- “Та хоёр тэгэх ёсгүй...ёсгүй...ёсгүй”- гэж бүсгүй шивнэхэд түүний нүднээс нулимс асгарч байв.

Гэрт үүнээс хойш ямар ч чимээгүй болов. Нэг үгээр эх, охин хоёр үхжээ. Хачирхалтай нь нас нөгчсөн бүсгүй нүүртэй хамт дэрэн дээр нь нас барсан нөхрийнх нь нүүр ч байж байв.

Ногоон араатан (төгсгөл)

- Эзэгтэй-й, эзэгтэй! Би таньд гэрлэх санал тавихаар ирсэн юмаа, ойлгож байна уу? Би газар дороос албаар гарч ирсэн юм. Энэ тийм ч амар зүйл биш шүү, газрыг тэр чигээр нь хөмрөх хэрэг гарлаа. Харахгүй юу, би хамаг хумсаа хугалчихлаа. Та надад таалагддаг, таалагддаг учраас л би ийшээ ирлээ. Газар дор байхдаа би таны тухай боддог байсан. Илүү тэссэнгүй, тэгээд л гараад ирлээ. Бүгд л намайг ингэх хэрэггүй гэж ятгасан, харин би тэвчсэнгүй. Таныг “Чи араатан байж, надад ичгүүргүйгээр санал тавина гэнээ” гэж бодно гэдгийг ч би мэдэж байсаан.
- Тийм биш гэж үү, ийм бүдүүлэг араатан, тэгсэнээ надаас хайр хүснэ гэнээ!
Тэгтэл араатны царай нь хувиран барайчихав. Сэтгэл хөдлөлөөс нь болсон уу, хайрсны өнгө хувирч ягаан болчихлоо. Бие нь агшин жижгэрчих шиг санагдав. Би гараараа адислангаа агшсан биет рүү хараад гөлөрчихлөө. Тэрний бие нь сэтгэл хөдлөл, мэдрэмжээ даган өөрчлөгддөг юм болов уу? Энэ хачин амьтны дотор хөнгөхөөн өд мэт эмзэгхэн зүрх байна гэж үү? Тийм бол надад ялж гарах боломж байна шүү. Ахиад нэг оролдоод үзье, гэхдээ чи чинь хачин эрэмдэг араатан ш дээ гэж би дотроо бодон өөрөө өөртөө хэллээ. Зүрхэнд цуурайттал “чи чинь хачин эрэмдэг араатан ш дээ”. Хайрсны өнгө харсаар байтал хувхай цагаан болчихов. Түүний нүд миний эгдүүцлийг шингээн авах мэт томорсоноо том том нулимс унагаж эхэллээ. Айдас ор сураггүй болов. Тэр үед би байж болох хамгийн хатуу, харгис үйл явдлыг төсөөлөв. Төсөөлөлдөө би түүнийг баглан хүлээд, ногоон хайрсыг нь чимхүүрээр нэг нэгээр нь зулгаан, улайсгасан хутгаар ягаан бие рүү нь чичлэн дүрж, хэрвээ хүч хүрвэл инжир мэт бүлцийсэн нүдийг нь паяльникаар төөнөнө гэж бодлоо. Үүнчлэн ахин өөр үйл явдал бодон төсөөлөхөд араатан маш чангаар уйлан орилж, зовлондоо шаналан энэ бүхэн яг үнэндээ түүнд тохиолдож байгаа мэт авирлаж байлаа. Өнгөтэй нулимс, амнаас нь урсах өтгөн шүлс, чихнээс нь суунаглах үнсэн өнгөтэй ч сарнайн үнэртэй утаа, хавдсан нүдний үзэн ядсан харц... “Эзэгтэй-йй. Таныг гуйж байна, ийм аймшигтай юм битгий бод л доо! гэснээ ийм юм битгий төсөөлөөч гэж гуйж байна хэмээн нэмж хэлэв. – надад ямар ч муу санаа байгаагүй ээ. Би ямар ч муу зүйл хийхгүй. Би зүгээр л таныг боддог”.
Яриад бай, яриад бай! “Чи газар дороос гэнэт гарч ирээд асуулгүйгээр хаалга онгойлгон гэрт орж ирсэн чинь тоглоом уу, эсвэл би чамайг уриа юу? Эцсийн эцэст би юу хүссэнээ л бодох болно”. Тэр үед ч толгойд илүү харгис санаанууд бодогдсоор байлаа. Би түүний биеийг элдэв янзын механизмаар харгислан зовоож, тамлаж болох нэг ч аргыг орхихгүйг хичээв.
“Сонс, араатан! Чи эмэгтэй хүн гэж юу байдгийг мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор би чамд янз бүрийн тамлалт хичнээнийг л бол хичнээнийг бодож олно”. Үүний хариуд араатны дүрс аажим замхарч түүний хамар нь ч хүртэл жижигрэн чийгийн улаан мэт болчихов. Араатан шалан дээр мурчигнангаа уруулаа хөдөлгөн эцсийн удаа надад ямар нэг зүйл хэлэхийг оролдлоо. Ямар нэг маш чухал, хуучин мартагдсан зүйлийг дамжуулах гэсэн мэт. Араатны дүрс үдшийн бүүдгэр сүүдэр адил боллоо. Агаарт түүний уйтай нүд л үзэгдэж байв. “Надтай ингэж тоглоно гэж байхгүй шүү! Чамд одоо юу ч туслахгүй, чи юу ч хэлж чадахгүй, юу ч хийж чадахгүй. Чиний оршин байх чинь одоо өнгөрсөн.” Хормын дараа нүд ч мөн хоосонд замхрав. Шөнийн харанхуй чимээгүй дүнсийх өрөөг бүрхлээ.

Харуки Мураками - Ногоон араатан

Нөхөр маань ажилдаа явдагаараа явж би гэртээ ганцаараа үлдэв. Хийх зүйл байсангүй. Цонхон дээр суун хөшигний завсраар цэцэрлэгийг ажиглаж эхлэв - ямар ч зорилгогүйгээр, зүгээр л ямар нэг зүйл хийх санаа гэнэт ороод ирж магадгүй гэсэн найдвартайгаар. Аль хэдийнээс хайрлаж явдаг том улиасан дээр харц тогтлоо. Бид хамт өссөн. Түүнтэй би найзтайгаа ярилцаж байгаа мэт байн байн ярилцдаг байлаа.

Одоо ч би бас л түүнтэй бодолдоо ярилцаж байв. Юун тухай гэдгээ одоо санахгүй нь. Хир удаан ингэж сууснаа ч санахгүй нь: цэцэрлэг рүү харж байхад цаг яг л урсах мэт өнгөрдөг юм. Цонхны цаана бараг харанхуй болчихов. “Хөөх...удаан суучихаж” гэж газар доргих бөглүү чимээнээр ухаан оров. Эхэндээ энэ чимээ миний дотроос гараад байх шиг санагдлаа. Яг л чих дүлийрэх мэт. Биеийг таагүй мэдрэмж бүрхэн авав. Би амьсгалаа түгжээд болгоомжиллоо. Чимээ удаанаар нэмэгдэж байлаа. Юутай төстэй байсныг ч бүү мэд. Ийм аймшигтай доргионд хамаг бие арзайчихав. Би хөдөлгөөнгүй боллоо.

Гэнэт улиасны үндэс орчмын газар товойж байснаа хагарч хэдэн хэсэг салан бутрав-дотроос нь хурц сарвуутай төстэй зүйл үзэгдлээ. Би гараа атган чангалж түүнээс харцаа салгасангүй, харин толгойд “одоо ямар нэг юм болох нь” гэсэн бодол зурсхийв. Сарвуу газрыг шаламгай сөхөн ярж бий болсон нүхнээс ногоон араатан гарч ирлээ.

Тэр эхлээд биеэ сэгсрэхэд газрын хөрсийг гялтганасан ногоон хайрс бүрлээ. Түүний үзүүр лүүгээ харласан гайхалтай урт хамар нь ташуур мэт унжиж байв. Харин нүд нь яг хүнийх шиг. Тэр нүдийг хармагц би өөрийн мэдэлгүй чичрэсхийв: нүдэнд миний, эсвэл таны бодлууд уншигдаж байв.

Араатан байшинд ойртон хамрынхаа үзүүрээр хаалга цохив. Түг түг гэх бөглүү чимээ гарлаа. Түүний анхаарлыг татахгүйн тулд нуугдан цаад өрөөг зүглэв. Хашгираад нэмэргүй: орчин тойронд амьд амьтан үгүй, нөхөр оройтно. Арын хаалгаар зугтах боломжгүй, байшин ганц хаалгатай, тэр хаалгыг ой гутам ногоон араатан тогшиж байна. Дуугаа хурааж гэрт хэн ч байхгүй мэт санагдуулах л үлдлээ: тэр үүнтэй эвлэрээд хаа нэг тийш явчихна. Гэвч араатан тэгсэнгүй. Тэр хамрын үзүүрээ нугалан цоож руу шургуулахад түгжээ мултарчихав. Хаалга үл ялиг онгойж засвраар нь хамар аажимхан цухуйв. Тэр өрөөг анхааралтай ажиглаж эхлэв, яг л могой толгойгоо өргөн орчноо ажиглах мэт. “Хаалганы цаана хутга бариад зогсож байсан бол энэ хамрыг нь угаар нь тас цавчихсан- гал тогоонд өчнөөн хурц хутга бий”. Гэтэл араатан үүнийг сонссон мэт “ин-гээд я-мар ч нэ-мэргүй” гэж шуухитнав. Хачин хэллэг! Тэр үгээ арай гэж зөөн хэлж байх шиг санагдлаа. “Энэ хамар яг гүрвэлийн сүүл шиг...тасалсан ч ахиад л ургана. Таслах бүрт улам хурдан, улам урт ургана. Тийм болохоор ингээд дэмий л дээ”. Аймаар нүд нь эргүүлэг мэт эргэлдэж байв.

“Тэр бодол уншиж байна ! Энэ ч арай дэндэнээ! Хэн нэг нь миний тархин доторхийг ухахыг зөвшөөрөхгүй, тэр тусмаа ийм аймаар, хачин ойлгомжгүй араатан. Биеэр хүйтэн хөлс цутгаж эхлэв. Үнэндээ тэр юу хүсээд байна? Идэх нь үү, эсвэл газар доогуураа чирж оруулах нь уу? Тэглээ ч “Барын амнаас гараад чонын аманд” гээч болно.

За яахав, тэр тийм ч хачин амьтан биш байнаа, ядаж л царай руу нь харахад аймаар биш л юм. Энэ сарвуун дээрх хумснууд ч сайн харах юм бол аятайхан л юм. Тэр дайрахгүй байгаа нь л сонин юм”.

- Тэгэлгүй-й яахав гэж тэр хүзүүгээ сунгангаа хэллээ. Ногоон хайрс аягатай ширээг үл мэдэг хөдөлгөсөн мэт хөнгөн дуугаар жингэнэн хөдлөв. – Таныг идчихнэ гэж бодоо юу? Үгүй эээ, идэхгүй. Яагаад ингэж бодож байгаа юм бэ, би таньд гэм хор хүргэхгүй. Би тийм ч зэрлэг амьтан биш шүү!!

Тэр үнэхээр юу бодож байгааг мэдэж байх нь!