Харуки Мураками

Аль хэдийнээс л Мураками гээл яриад байсныг таануус анзаарсан байх. Оросын сайтуудаар тэнэж яваад Өнөө цагийн шилдэг 10 зохиолч гэсэн нийтлэл дээрээс түүний тухай анх олж мэдэж байсын, манэр эр Орост их нэртэй юм, Монголд орчуулсан зохиол байдаггүй санагдахын. Би Зеленый зверь гээд нэг жижигхээн өгүүллэгийг нь орчуулж блог дээрээ тавьдаг юмуу гэсэн чинь нэг хэлц үгэн дээр гацчаад хэдэн сар болж байна "Хрен редьки не слаще" гэсэн үг шүү, орос хэлтэнгүүдээс далимдуулаад тусламж хүсчихье:D
Энэ хүний талаар мэдээлэл цухас дурьдвал: Японд 1949 онд төрсөн. 29-тэйгээсээ зохиол бичиж эхлэсэн (энийг олж мэдчээд яагаад ч юм баярласийшт, надад бас цаг байна гэж бодсийм байх даа хаха). Спортоор, тэр тусмаа сэлэлтээр аягүй их хичээллэдэг, тамхи татдаг байж байгаад хаясан, жааз хөгжим сонсдог. Яг эдгээр зүйлс нь зохиолуудад нь ч их гардаг юм.
Нэг их олон зохиолыг нь уншиж нэвт шувт мэддэг болоогүй, энэ сайт руу орж бага сага мэдээлэл авдаг байсын. Ерөнхийдөө ишлэл үгнүүд нь их таалагдаад.
Амьдралыг нэг тийм гарч болохгүй, байх л ёстой хөдөлгөөнт зүйлтэй зүйрлэдэг. Жишээлбэл, Dance, dance, dance дээр нь гардаг ишлэл байна. "Танцуй. Пока звучит музыка, продолжай танцевать. Понимаешь, нет? Танцуй и не останавливайся. Зачем танцевать-не рассуждай. Какой в этом смысл-не задумывайся.Смысла все равно нет и никогда не было"...тоймчлон орчуулваас "Бүжиглэ, хөгжим эгшиглэж л байвал бүжиглэ. Битгий зогс. Яах гэж, ямар утга байна гэж битгий бод. Утга учир огт байхгүй, хэзээ ч байгаагүй". Амьдралыг зүйрлэсийм шиг санагддийн, амьдрал угаасаа утга учиргүй, энэ талаар бодоод байх ч хэрэггүй...зүгээр л амьд байгаа дээрээ амьдраад бай...кк. 6 сард Орос явахдаа нэг номыг нь авсийн. "Ничья на карусели". Тэнд бас л яг иймэрхүү утгатай үгс байдын.
."..бидний амьдрал яг л морин тойруулга шиг-бид зүгээр л тодорхой хурдтайгаар тодорхой байранд эргэлддэг. Бидний эргэлт хаа нэг тийш чиглээгүй. Гэхдээ гарч ч болохгүй, зогсоож ч болохгүй."
Энэ номонд тэрний 9 өгүүллэг нь орсоноос хамгийн их сэтгэлд үлдсэн нь Бэйсболын талбай. Нэг оюутан залуу дурласан охиныхоо цонх харагдах байр түрээслэж аваад амьдралыг нь дуранддаг...донтдог. Тэгээд яг өнөө охинтойгоо тааралдангуутаа айж үхэхээ дөхдөг, өөрийг нь нууцаар хардагийг мэдсийм шиг санагдаад. Уг нь өнөө охин нь нилээн хандтай байсын, гэтэл манэр өөрөөс нь өмхий үнэртээд байх шиг мэдрэмж төрөөд...тэгээд энэ бүхнээс жигшээд больдог тухай.
Зохиолоо нэг тийм сонин өвөрмөц бичдэг..зүгээр л яг болсон явдал хүүрнэж байгаа юм шиг, өмнөх үгэн дээрээ ч миний бичсэнийг зохиол гэж нэрлэх нь надад эвгүй санагддаг гэсэн байсан, зүгээр л хүмүүсээс сонссон зүйлсээ дүгнэж, задлаж бичдэг гэж хэлсэн байдын. Зохиолууд нь яг тийм, илүү дутуу уянгын халил ч юмуу нэг тийм хиймэл юмгүй...энгийн хирнээ гоё. Жижигхээн зүйлээс сэдэвлээд гоё биччихдэг. Тэгсэн хирнээ зүгээр нэг
тэгсэн чинь тэгээд тэгчихжээ гэдэг шиг хүүрнэл бас биш...өөрийн гэсэн нууцтай...задалж бодуулахад хүргэдэг.
Тэрний дуртай дуунууд нь гэнээ. Жааз хитүүд.

Disc 1 (1998/05/13):

1. "Bloomdido" - Charlie Parker
2. "Jitterbug Waltz" - Herb Geller
3. "No Problem" - Art Blakey
4. "Move" - Stan Getz
5. "My Foolish Heart" - Bill Evans
6. "Rocks in My Bed" - Duke Ellington
7. "These Foolish Things" - Ella Fitzgerald
8. "Out There" - Eric Dolphy
9. "Shiny Stockings" - Count Basie
10. "Sometimes I'm happy" - Nat King Cole
11. "Dizzy's Blues" - Dizzy Gilespie
12. "Jackie-ing" - Thelonious Monk
13. "Louise" - Lester Young

Disc 2 (1998/06/20):

1. "When You're Smiling" - Billie Holiday
2. "Moonlight on the Ganges" - Benny Goodman
3. "I'm Comin' Virginia" - Bix Beiderbecke
4. "What is There to Say" - Gerry Mulligan
5. "It's You or No One" - Dexter Gordon
6. "A Ghost of a Chance" - Chu Berry
7. "West End Blues" - Louis Armstrong
8. "Breakfast Feud" - Charlie Christian
9. "Singing the Blues" - Bix Beiderbecke
10. "Walkin'" - Miles Davis
11. "I Can't Get Started" - Billie Holiday.

эргүүтэл

ойрд нам тайван намар шиг амьдарч байна даа...ажил дээр хүйтэн, гэрт хүйтэн...тэрнээс болоод эрт ч орондоо орчихын...нойр хүртэл хэдэн ном ээлжилж эргүүлэхийм даа. сая 2046 үзлээ...хамгийн балай нь испани хэл дээр тэгээд subtitle олоод үзсэн чинь өнөөх нь хоцорч гардаг...юу ч болчив мэдэхгүй, үзэх гэж бөөн хөөцөлдөөн хамаг толгой тархи нүд эргэлдүүлчлээ...нүд гэснээс коно үзцэн чинь харааны шил гэнэт санаанд ороод. хайсан байдаггүй. аавынд орхисон болж таарав...дүү рүү утасдаж хайж олуулж байж санаа амарлаа. бас нэг ном алга болчиж..Камюгийн Посторонный...надаас орос хэл дээр ном авах хүн байхгүй дээ..сонин ен. бүүр сонин нь өчигдөр яг 2 хайрцаг тамхи авсийн...бүр энд тооцоо нь байна, үнийн дүн нь байна. тэгсэн байдаггүй...арай ч 2 өдрийн дотор 2 хайрцаг...худлаа байлгүй дээ. гэрээс юм хум мэр сэр алга болоод байна уу, би ер нь зөнөөд эргүүтээд байна уу.
Ном ихтэй байхаар нэг нэгээр нь уншдаггүйм үү, би ер нь яацын мэдкүү..мураками аль дээр л эхлэсэн, тэгсэнээ дуусаагүй байхдаа достоевский эхлүүлсэнээ...ахиад мураками...сүүлдээ бүр энэ 2тоо аюураар хачир хийнэ гэнэ үү. за тэгэж байтал аль аль дуусах биз. ингэж л өөрийгээ эрхлүүлэхээс.
маргааш нэг хөдөө салбар луу явах ёстой...гэхдээ би явахгүй байх түмэн шалтаг өөртөө бодож олоод байгаа ч нэмэр алгаа...ахин дахин утасдаад байхаар нь зовлонгийн түргэн нь гээд маргааш очиж ажлаа хийчээд 2 өдөр амардиймуу гэж бодсоноо..за тэгээд маргааш дургүй хүрвэл 1 дэх эсвэл бүүр дараа болгож хойшлуулнаа яадын. ер нь саяхан нэг "огиудас" хүрсэнээс хойш ажил хийхэд ч асар хойрго болж ял эдэлж байгаа юм шиг л санагдах боллоо. Записки из мертвого дом дээр гардаг шиг л шоронгийн ажил хүнд хүчиртээ хэцүү биш..зүгээр албатай, заавал хийх ёстой болохоор л хэцүү байдаг...тэрнээс хүн хүслээрээ бол түүнээс ч хэцүү ажлыг нойр хоолгүй хийдэг гэж гардаг шиг л. яг л тийм болчоод байна.