Уншина гэж хэдэн ч жил бодчихов...уншлаа даа нэг юм. Энэ номны талаар хүмүүс юу гэж бичсэнийг Google-дэхэд нэг иймэрхүү зүйлс гарч ирж байна. Энд, энд...бас ахиад энд. Сонирхолтой л юм бусдын сэтгэгдлийг унших. Номын тухайд товчхон гэвэл: нэгэн гэр бүлийн 100 жилийн буюу 6 үеийн түүх...анх тосгон байгуулж
эхлээд түүнтэйгээ хамт сөнөж байгаа үйл явдал. Миний хувьд гэвэл төсөөлж байснаас өөр байлаа. Нэрнээс нь болоод ч тэр үү их л нуршуу, хэцүү ном байх гэж бодож байсым. Өмнөхөн нь Гэм зэмийг уншаад удаан, сунжруу юмандаа дасчихсан байсан уу яасан, нэг л үйл явдал нь хурдан өрнөөд...би ойлгож амжихгүй байх шиг санагдаад...дээрээс нь бас олон нэрэн дунд будилаад.
Ер нь бол Урсулагийн он жилүүд юм уу даа хэхэ, тэр хамгийн урт насалсан нь. Өмнө нь Алдагдсан цагийн тэнгисийг уншиж байсан...тэнд байдаг өгүүллэгүүдтэй сэдвийн хувьд давхцсан юмнууд бас нилээн байна лээ, жишээ нь биеэ үнэлэгч охин...эмгэнтэй аялдаг, лаа унагаж гэрээ шатаагаад ингэж явах болсон гэж ярьдаг...энэ Алдагдсан цагийн тэнгис дээр гардаг нэг өгүүллэг л дээ, нэрийг нь санадаггүй. Хайртай баатар энээ тэрээтэй болсонгүй ээ, бүгд л нэг хэмжээнд илүүчгүй, дутуучгүй...кино хийгдсэн бол сайхан Ремедиосыг нэг харахиймсан гэж бодов кэкэ. Тэр 3000 ажилчдыг алаад хэнд ч мэдэгдэлгүй, юу ч болоогүй гэж хүмүүсийн тархийг угаадаг хэсэг бол бас л юм бодогдуулж байна лээ шүү. Ер нь үйл явдал ихтэй, сонирхолтой...унших явцад уйддаггүй.
Яг номынх нь тухай гэх юм бол төгсгөлд нь байна лээ, яаж сэдэвлэсэн энэ тэр нь. Зуун жил тийм түүхтэй, тийм өрнөлтэй амьдраад ч....хоосон.
+ ургийн бичгийг олсон кэкэкэ, унших гэж байгаа хүмүүс хажуудаа тавиад уншихад гэмгүй байх.
эхлээд түүнтэйгээ хамт сөнөж байгаа үйл явдал. Миний хувьд гэвэл төсөөлж байснаас өөр байлаа. Нэрнээс нь болоод ч тэр үү их л нуршуу, хэцүү ном байх гэж бодож байсым. Өмнөхөн нь Гэм зэмийг уншаад удаан, сунжруу юмандаа дасчихсан байсан уу яасан, нэг л үйл явдал нь хурдан өрнөөд...би ойлгож амжихгүй байх шиг санагдаад...дээрээс нь бас олон нэрэн дунд будилаад.Ер нь бол Урсулагийн он жилүүд юм уу даа хэхэ, тэр хамгийн урт насалсан нь. Өмнө нь Алдагдсан цагийн тэнгисийг уншиж байсан...тэнд байдаг өгүүллэгүүдтэй сэдвийн хувьд давхцсан юмнууд бас нилээн байна лээ, жишээ нь биеэ үнэлэгч охин...эмгэнтэй аялдаг, лаа унагаж гэрээ шатаагаад ингэж явах болсон гэж ярьдаг...энэ Алдагдсан цагийн тэнгис дээр гардаг нэг өгүүллэг л дээ, нэрийг нь санадаггүй. Хайртай баатар энээ тэрээтэй болсонгүй ээ, бүгд л нэг хэмжээнд илүүчгүй, дутуучгүй...кино хийгдсэн бол сайхан Ремедиосыг нэг харахиймсан гэж бодов кэкэ. Тэр 3000 ажилчдыг алаад хэнд ч мэдэгдэлгүй, юу ч болоогүй гэж хүмүүсийн тархийг угаадаг хэсэг бол бас л юм бодогдуулж байна лээ шүү. Ер нь үйл явдал ихтэй, сонирхолтой...унших явцад уйддаггүй.
Яг номынх нь тухай гэх юм бол төгсгөлд нь байна лээ, яаж сэдэвлэсэн энэ тэр нь. Зуун жил тийм түүхтэй, тийм өрнөлтэй амьдраад ч....хоосон.
+ ургийн бичгийг олсон кэкэкэ, унших гэж байгаа хүмүүс хажуудаа тавиад уншихад гэмгүй байх.

