Зиак ойрд чинь ном ч унших сонирхолгүй, завгүй, тэнхэлгүй...гэх мэтчлэн өчнөөн л шалтагтай байлаа. Үнэндээ бол Анна Каренина уншсан л даа, нуршуу санагдаад алгасаад алгасаад явчихсан. Халтуурдчихсан болохоор яаж ч тэр номны талаар бичихэв. Ерөнхийдөө бол эмэгтэйчүүд бүгд л нэг "зовлон"-той юм шиг санагдсан...дандаа дутуу санагдах. Уг нь бол хөөрхий тэр цэргийн хүн Анна-д хайртай л байх шиг байсан...мань хүүхэн тэгээд шаналсаар байгаад амиа хорлох шив. Бас тэр Левинскийн эхнэр байна, чи надад хайргүй гээд гомдоллоод байдаг...Левинский тэхэд аймаар хайртай л байсан даа кк. Мементог бүтээхүйг файлаар нь олж уншсан...аль дээр л уншсан л даа, бас л бичиж болохгүй явсаар өдийг хүрчлээ, нээрээ тэр бүлэг бүрийнх эхэнд байдаг өмнөтгөлүүдийг өөр номноос авсан юм бол уу, Дармажасрай билүү нэг тийм түвд нэртэй хүний үгнээс ишилчихсэн. Тэрийг мэдэх хүн байна уу, хэрвээ тийм ном байдаг юм бол ямар нэртэй болохыг нь?
Ном уншихгүй болохоор шинэ мэдрэмж төрөхгүй уйтгартай санагдаад саяхан Г.Аюурзанын эмхэтгэсэн Эзлэгдсэн байшин буюу дэлхийн шилдэг хүүрнэл зохиолуудыг найзаасаа авлаа, зохиолчдын нэртэй нь Бүтээхүйн зүй тогтлоос эчнээ танил болсон юм байна. Бас зуун жилийн ганцаардалыг авчихсан байгаа. Ямартаа ч ойрын 1 сардаа оройд хийх ажилтай болсон. Заримдаа өөрийгээ "зэвэрчихсэн" мэтээр бодоод байх юм...ажил мэргэжлийн хувьд ч олж мэдээд, хийж гийгүүлээд байгаа зүйл байхгүй...зарим хүмүүсийг хараад гэнэт өөрөөсөө ичих шиг, зарим хүмүүсийг хараад гэнэт өөрөөрөө бахархах ч шиг. Үүнийг хаврын синдромын эхний үе шат гэж оношлоод байна шт, энэ жил чинь харин шал өөр хэлбэрээр илрээд байна уу үгүй юу кэкэ. Блог ч уншихаа бараг больж, элдэв янзын юмс уншсаар байгаад тархи дүүрсэн байхаа...тэгээд ч хэрэгтэйгээсээ илүү хэрэггүй зүйлс ихэнхдээ байгаад байх шиг санагдаад байдаг болчихож. Бас залхуураад байгаа тал ч бий. Ер нь л юм бүхэнд нэг их "лазан"-тай хандаад байхым даа...энэ хаврын буруу тээ.