Бүсгүй залуу хархүүд хайртай. Залуу хархүү бүсгүйд хайртай байжээ. Тэгтэл бүсгүйд "чамаас өөр хүнд хайртай юм билээ, би сонссон" гэж салхи шивнэж "би харсан" гэж сарны туяа нэмэрлэжээ.
Гомдсон бүсгүй толгой өөд таталгүй уйлсанд түүний нулимс тэр хоёрын хоорондуур урсан урссаар тэр хоёрыг нулимсан голын эрэгт салгажээ. Залуу эр зоригоо чулуу болгон нулимсан гол руу шидлэв. Ширгэсэнгүй.
Залуу шидэн шидсээр. Бүсгүй уйлан уйлсаар цөхрөхөд нулимсан гол татарч хатсан хир нь хэн хэн нь хуурай гольдрилыг гатлан очиж бие биесийг аргадан учралгүй тэр чигээрээ хоцорчээ.
Д.Батбаяр Аниргүйн эрвээхэй номноос