Эмэгтэй хайрлалгүй хаяад явсан нөхрөөсөө захидал авав. Захиа түүнийг явсанаас хойш хоёр жилийн дараа алс хязгаараас иржээ.
Захиандаа тэрээр “Хүүхдээ бөмбөгөөр бүү тоглуул. Цохилт нь надад хүрч, миний зүрхийг нүдээд байна” гэсэн байв. Бүсгүй есөн настай охиноосоо бөмбөгийг нь авчихав.
Нөхрөөс нь ахиад л захидал ирлээ. Улам хол газраас.
“Охин маань сургуульдаа явахдаа арьсан гутал бүү өмсөг. Түүний хөлийн чимээ нь надад хүрч зүрхэн дээр минь гишгэчих мэт санагдаад байна”. Эмэгтэй охиндоо арьсан гутлын оронд сийрсэн сандаал өмсүүлэв. Охин нь уйлж эцэст нь хичээлдээ явахаа болилоо.
Хоёр дахь захидлаас хойш сарын дараа нөхрөөс нь ахиад л захидал ирлээ. Бичгийн хэв нь тэгш бус, итгэлгүй мөн хөгшин хүнийх мэт байв. “Охинд шаазан тавагнаас хоол бүү идүүл. Тавагны жингэнэх чимээ надад хүрч зүрх шимшрүүлж байна” гэж бичсэн байлаа. Ингээд эмэгтэй охиноо гурван настай хүүхэд мэт модон аяга тавгаар хооллох болж.
Охин нь гурван настай байх үеийг эмэгтэй санав, нөхөр нь сэтгэл хангалуун хөгжилтэй тэдэнтэй хамт байдаг байлаа. Нэг удаа охин нь түүнээс асуулгүйгээр шүүгээнээс өөрийн тавгаа авчихаж. Эмэгтэй сандрангуйгаар шаазан тавгийг авч цэцэрлэг рүү чулуудахад таваг замын чулуун дээр унаж бутран хагарчээ. Эмэгтэйд энэ үед нөхрийнх нь зүрх хагарчих шиг санагджээ.
Бүсгүй хөмсгөө зангидан өөрийнхээ тавгийг хаалгаар шидэхэд яг тийм чимээ гарав. Одоо нөхрийнх нь зүрх хагарсан болов уу? Тэрээр хоолны ширээгээ мөн л цэцэрлэг рүү шидчихэв. Тиймээ, энэ чимээ!
Эмэгтэй галзуурсан мэт цаасан ханаа гараараа цохин нүдсээр цоолон урж бүх биеэрээ шалан дээр унав.
- Ээжээ, ээжээ хэмээн охин уйлсаар ирлээ.
Эмэгтэй өндийн босч ирсэнээ охиноо алгадлаа.
- Чи энэ чимээг сонсохгүй байна уу, худалч охин?!
Нөхөр нь ахиад захидал илгээжээ. Захидал бүр холоос ирсэн байв. Захидалд “Та хоёр чимээ гаргах ёсгүй. Хаалга цонхоо ч хааж, нээх хэрэггүй. Цаг цохих чимээ гаргахгүйн тулд цагаа ч түлхэх хэрэггүй. Та хоёр амьсгалах ч ёсгүй...”
- “Та хоёр тэгэх ёсгүй...ёсгүй...ёсгүй”- гэж бүсгүй шивнэхэд түүний нүднээс нулимс асгарч байв.
Гэрт үүнээс хойш ямар ч чимээгүй болов. Нэг үгээр эх, охин хоёр үхжээ. Хачирхалтай нь нас нөгчсөн бүсгүй нүүртэй хамт дэрэн дээр нь нас барсан нөхрийнх нь нүүр ч байж байв.

7 сэтгэгдэл:
өө, эймээрийн...
Хо энэ юу вэ?
Кавабата-ийн Юмиура гэж зохиолыг Аюурзанын Эзлэгдсэн байшин дээрээс уншиж байсын...сая санаандгүй энэ жижигхээн өгүүллэгтэй таараад орчуулчихмаар санагдаад энд оруулчихлаа. Нэг дүрслэхийн аргагүй хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн.
сонин сонин юм уншингуут сонин сонин мэдрэмж төрөхийн.. сонин.
yostoi sonin heleh ch vg alga hehe
Saikhan medremj bichdeg khun amia khorolchikhson gekheer l sonin sanagdaad baigaa ym...Shono khaysan shoo, Ymiura, tolind tussan nar odoo ene zurkh dorovtokh unshij baigaa oguulleg ni bolloo...bolomjtoi bol ene ineemsegelsen nokhortoi iluu taniltsmaar l baigaa ym...akhiad orchuulaach bi setgel zuin demjleg uzuuliye...kk
харин нилээн богино өгүүллэгүүдийг нь олсон...би өөрөө уншаад амьхандаа сонин, сонирхолтой байх гэж бодсоноо орчуулах гэж оролдоод байгаа санаатай...энэ орчуулган дээр "сийрсэн" гэдэг үгийг мэдэхгүй, тэгээд гүүглэдээд сийрсэн малгайны зураг хараад ойлгосон кк. Бас цаг түлхэх гэдгийг олохгүй нилээн хүнээс асуусан, эргүүлэхгүй бол цаг нь зогсчоод байдаг, цагийг яах гэдэг билээ гээ л. ОДоо ямар түлхдэг цаг байх биш. Тэр хана этэр бол бидний мэдэх хананаас арай өөр нөгөө Японы цаасаар тусгаарласан нэг юм байдыншт тэрийг хэлсийн байна лээ, би тэгээл цаасан хана мана гээл орчуулна гэж балласөө.
Post a Comment