Ногоон араатан (төгсгөл)

- Эзэгтэй-й, эзэгтэй! Би таньд гэрлэх санал тавихаар ирсэн юмаа, ойлгож байна уу? Би газар дороос албаар гарч ирсэн юм. Энэ тийм ч амар зүйл биш шүү, газрыг тэр чигээр нь хөмрөх хэрэг гарлаа. Харахгүй юу, би хамаг хумсаа хугалчихлаа. Та надад таалагддаг, таалагддаг учраас л би ийшээ ирлээ. Газар дор байхдаа би таны тухай боддог байсан. Илүү тэссэнгүй, тэгээд л гараад ирлээ. Бүгд л намайг ингэх хэрэггүй гэж ятгасан, харин би тэвчсэнгүй. Таныг “Чи араатан байж, надад ичгүүргүйгээр санал тавина гэнээ” гэж бодно гэдгийг ч би мэдэж байсаан.
- Тийм биш гэж үү, ийм бүдүүлэг араатан, тэгсэнээ надаас хайр хүснэ гэнээ!
Тэгтэл араатны царай нь хувиран барайчихав. Сэтгэл хөдлөлөөс нь болсон уу, хайрсны өнгө хувирч ягаан болчихлоо. Бие нь агшин жижгэрчих шиг санагдав. Би гараараа адислангаа агшсан биет рүү хараад гөлөрчихлөө. Тэрний бие нь сэтгэл хөдлөл, мэдрэмжээ даган өөрчлөгддөг юм болов уу? Энэ хачин амьтны дотор хөнгөхөөн өд мэт эмзэгхэн зүрх байна гэж үү? Тийм бол надад ялж гарах боломж байна шүү. Ахиад нэг оролдоод үзье, гэхдээ чи чинь хачин эрэмдэг араатан ш дээ гэж би дотроо бодон өөрөө өөртөө хэллээ. Зүрхэнд цуурайттал “чи чинь хачин эрэмдэг араатан ш дээ”. Хайрсны өнгө харсаар байтал хувхай цагаан болчихов. Түүний нүд миний эгдүүцлийг шингээн авах мэт томорсоноо том том нулимс унагаж эхэллээ. Айдас ор сураггүй болов. Тэр үед би байж болох хамгийн хатуу, харгис үйл явдлыг төсөөлөв. Төсөөлөлдөө би түүнийг баглан хүлээд, ногоон хайрсыг нь чимхүүрээр нэг нэгээр нь зулгаан, улайсгасан хутгаар ягаан бие рүү нь чичлэн дүрж, хэрвээ хүч хүрвэл инжир мэт бүлцийсэн нүдийг нь паяльникаар төөнөнө гэж бодлоо. Үүнчлэн ахин өөр үйл явдал бодон төсөөлөхөд араатан маш чангаар уйлан орилж, зовлондоо шаналан энэ бүхэн яг үнэндээ түүнд тохиолдож байгаа мэт авирлаж байлаа. Өнгөтэй нулимс, амнаас нь урсах өтгөн шүлс, чихнээс нь суунаглах үнсэн өнгөтэй ч сарнайн үнэртэй утаа, хавдсан нүдний үзэн ядсан харц... “Эзэгтэй-йй. Таныг гуйж байна, ийм аймшигтай юм битгий бод л доо! гэснээ ийм юм битгий төсөөлөөч гэж гуйж байна хэмээн нэмж хэлэв. – надад ямар ч муу санаа байгаагүй ээ. Би ямар ч муу зүйл хийхгүй. Би зүгээр л таныг боддог”.
Яриад бай, яриад бай! “Чи газар дороос гэнэт гарч ирээд асуулгүйгээр хаалга онгойлгон гэрт орж ирсэн чинь тоглоом уу, эсвэл би чамайг уриа юу? Эцсийн эцэст би юу хүссэнээ л бодох болно”. Тэр үед ч толгойд илүү харгис санаанууд бодогдсоор байлаа. Би түүний биеийг элдэв янзын механизмаар харгислан зовоож, тамлаж болох нэг ч аргыг орхихгүйг хичээв.
“Сонс, араатан! Чи эмэгтэй хүн гэж юу байдгийг мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор би чамд янз бүрийн тамлалт хичнээнийг л бол хичнээнийг бодож олно”. Үүний хариуд араатны дүрс аажим замхарч түүний хамар нь ч хүртэл жижигрэн чийгийн улаан мэт болчихов. Араатан шалан дээр мурчигнангаа уруулаа хөдөлгөн эцсийн удаа надад ямар нэг зүйл хэлэхийг оролдлоо. Ямар нэг маш чухал, хуучин мартагдсан зүйлийг дамжуулах гэсэн мэт. Араатны дүрс үдшийн бүүдгэр сүүдэр адил боллоо. Агаарт түүний уйтай нүд л үзэгдэж байв. “Надтай ингэж тоглоно гэж байхгүй шүү! Чамд одоо юу ч туслахгүй, чи юу ч хэлж чадахгүй, юу ч хийж чадахгүй. Чиний оршин байх чинь одоо өнгөрсөн.” Хормын дараа нүд ч мөн хоосонд замхрав. Шөнийн харанхуй чимээгүй дүнсийх өрөөг бүрхлээ.

17 сэтгэгдэл:

LT said...

Хөөрхий ногоон...Ямар харгис хүүхэн бэ :(

mishi said...

harin tiim.. huurhii amitniig..

Шонхор said...

та энэ зохиолоос юу мэдэрсэн бэ? хуваалцаач :)

Надад их л сонин санагдлаа, гэхдээ хэтэрхий хичээгээд байгаа болоод ч тэрүү, юу ч ойлгосонгүй, бас зүгээр хөнгөхөөн ойлгохыг хүссэнгүй

Nana said...

hun bol urgamal chotgor hoyoriin erliiz yum geel Nitsche helsen baidag.

Pearle said...

Хайраа илчилсэн хүний зүрхийг ингэж мохоодог л байхдаа бид санамсартай болон санамсаргүйгээр.

Цэцэнсодын Сохор зураач бас гоё санагдсан. Тэрийг уншаарай. Гүй ээ, уншсан ч байж магадгүй л дээ. Гэхдээ энэ 2 өгүүллэг нэг санааг илэрхийлж байгаа юм шиг санагдчихлаа.

sirus said...

hen orchuulaa ve?

тагтаа said...

орчуулга тун ч сайн болж ээ... сайхан өгүүллэг байна

Adonis said...

tsarai muutai nogoon, deerees ni khunii bodol unshdag...ystoi taarch dee...jinkhene zolgui amitan baina daa...kk...khervee zavtaisan bol ene nokhoriin nomiig olj avaad neg guilgekh ymsan...oilgomjgui ni emegtei khumuus tegeed khairgui l ym bol zugeer yvuulchikhgui...zaaval tamlan zovoodog ni yunii uchir ve?...oorsdiin oo sev dutagdalaa nuukhiin tuld l zaluuchuudiin nudiig sokholdog ym boluu?...getel nudeeree khardaggui khumuus gej baina shd...torolkhiin sokhor khunii nudiig kharaa orchikhoj magadgui geed meseer sokhlono gedeg ymar ch tokhioldold khargis yvdal mon biz dee?...kk

Friska said...

...Таныг “Чи араатан байж, надад ичгүүргүйгээр санал тавина гэнээ” гэж бодно гэдгийг ч би мэдэж байсаан...
ийм байж яах гэж гарч ирсийн, гохинээ гсн...хаха.

Орчуулганд урам өгсөн хүмүүст баярлалаа.

Adonis said...

orchuulgand chine neereen bayrllaa...:)

Чепак said...

Yadag huuhen be hairan araatan

tatah said...

bi yaad Xvvxnii tald oroodiiigaam bol? ... (ergej xarav)

ene xvvxen xarin orovdmoorii, yg bsn gazraa xorsol zanal,tsoxroloor setgelee duurgeed ergeed irex gej. XAMGIIN ergelzmeer ni ooroo oilgoom boluu ?

(zuumalzav)

итгэл said...

татах> харуки мураками сэтгэлгээ бол ярих юмгүй ч хэтэрхий эрээ цээргүй, харгис бичдэг хүн дээ, уншихаар дотор муухайраад байдаг юм, харгис гар.
Фриска ном орчуулдаг уу, орчуулга үнэхээр мундаг болжээ.
Болсон болоогүй дэмий орчуулна гэж оршуулаад хаячихсан хайран бүтээлүүд их л хэвлэгдэх юм, чадвартай хүмүүс зөндөө л байгаа байх даа, тэд нар нь орчуулж байвал бидэндээ тустай юм.

Friska said...

кк хүмүүс хөөрхий ногоон л гээд байдаг, яг хүүхний оронд гээд бодоод үзэхээр энэнээс өөр зам байгаам уу.

итгэл: эрээ цээргүй, харгис гэж яасан хатуу үгнүүд вэ кк. би нилээн хэдэн өгүүллэгийг нь орос дээр уншсан, харин ч гоё энгийн, сонирхолтой санагддаг шт.

Энэ мэдээж Муракамигйин хамгийн гоё нь биш л дээ, зүгээр л богинохон болохоор нь сонгож авсийм. Хааяа нэг залхууралгүй жижкээн юмнууд чадлынхаа хирээр орчуулаад байвал зүгээр санагдаад л.

итгэл said...

надад л тэгж санагддагийн, арай л хэтэрхий эрээ цээргүй дүрсэлдэг санагддаг, kafka on the shore -iig ni angliar ni unshsan.

gants neg jijig buteeliig ni bas unshij bsan, tegj l sanagddag yum. түүнээс биш мундаг л зохиолч л доо.

ursus said...

хүүхэн хүсэхгүй байхад угаасаа яах гэж гарч ирсэн тэнэг вэ? хаха.
эмэгтэй хүсээгүй байхад хайр гуйгаад өгнө гэж бодсийм байхдаа. би лав энэ ногооныг үзэн яджийн

Zangga said...

hahah Ursus vzen yadjin genee. orchuulj tavij bgaad bayarlaj bga shu. keep going on :) gantsaaraa bsaar bgad zerlegshtsen hvvhen yumuuda ene ch odo aimshigtain, bi unshij bhda tuuntei yariltssaar bgaad araatan n uzesgelent huntaij bolj haragdah bh gej bodjila shal ulgeriin yum bodhima bi :D