Оросын сайтуудаар тэнэж яваад Өнөө цагийн шилдэг 10 зохиолч гэсэн нийтлэл дээрээс түүний тухай анх олж мэдэж байсын, манэр эр Орост их нэртэй юм, Монголд орчуулсан зохиол байдаггүй санагдахын. Би Зеленый зверь гээд нэг жижигхээн өгүүллэгийг нь орчуулж блог дээрээ тавьдаг юмуу гэсэн чинь нэг хэлц үгэн дээр гацчаад хэдэн сар болж байна "Хрен редьки не слаще" гэсэн үг шүү, орос хэлтэнгүүдээс далимдуулаад тусламж хүсчихье:DЭнэ хүний талаар мэдээлэл цухас дурьдвал: Японд 1949 онд төрсөн. 29-тэйгээсээ зохиол бичиж эхлэсэн (энийг олж мэдчээд яагаад ч юм баярласийшт, надад бас цаг байна гэж бодсийм байх даа хаха). Спортоор, тэр тусмаа сэлэлтээр аягүй их хичээллэдэг, тамхи татдаг байж байгаад хаясан, жааз хөгжим сонсдог. Яг эдгээр зүйлс нь зохиолуудад нь ч их гардаг юм.
Нэг их олон зохиолыг нь уншиж нэвт шувт мэддэг болоогүй, энэ сайт руу орж бага сага мэдээлэл авдаг байсын. Ерөнхийдөө ишлэл үгнүүд нь их таалагдаад. Амьдралыг нэг тийм гарч болохгүй, байх л ёстой хөдөлгөөнт зүйлтэй зүйрлэдэг. Жишээлбэл, Dance, dance, dance дээр нь гардаг ишлэл байна. "Танцуй. Пока звучит музыка, продолжай танцевать. Понимаешь, нет? Танцуй и не останавливайся. Зачем танцевать-не рассуждай. Какой в этом смысл-не задумывайся.Смысла все равно нет и никогда не было"...тоймчлон орчуулваас "Бүжиглэ, хөгжим эгшиглэж л байвал бүжиглэ. Битгий зогс. Яах гэж, ямар утга байна гэж битгий бод. Утга учир огт байхгүй, хэзээ ч байгаагүй". Амьдралыг зүйрлэсийм шиг санагддийн, амьдрал угаасаа утга учиргүй, энэ талаар бодоод байх ч хэрэггүй...зүгээр л амьд байгаа дээрээ амьдраад бай...кк.
6 сард Орос явахдаа нэг номыг нь авсийн. "Ничья на карусели". Тэнд бас л яг иймэрхүү утгатай үгс байдын.."..бидний амьдрал яг л морин тойруулга шиг-бид зүгээр л тодорхой хурдтайгаар тодорхой байранд эргэлддэг. Бидний эргэлт хаа нэг тийш чиглээгүй. Гэхдээ гарч ч болохгүй, зогсоож ч болохгүй."
Энэ номонд тэрний 9 өгүүллэг нь орсоноос хамгийн их сэтгэлд үлдсэн нь Бэйсболын талбай. Нэг оюутан залуу дурласан охиныхоо цонх харагдах байр түрээслэж аваад амьдралыг нь дуранддаг...донтдог. Тэгээд яг өнөө охинтойгоо тааралдангуутаа айж үхэхээ дөхдөг, өөрийг нь нууцаар хардагийг мэдсийм шиг санагдаад. Уг нь өнөө охин нь нилээн хандтай байсын, гэтэл манэр өөрөөс нь өмхий үнэртээд байх шиг мэдрэмж төрөөд...тэгээд энэ бүхнээс жигшээд больдог тухай.
Зохиолоо нэг тийм сонин өвөрмөц бичдэг..зүгээр л яг болсон явдал хүүрнэж байгаа юм шиг, өмнөх үгэн дээрээ ч миний бичсэнийг зохиол гэж нэрлэх нь надад эвгүй санагддаг гэсэн байсан, зүгээр л хүмүүсээс сонссон зүйлсээ дүгнэж, задлаж бичдэг гэж хэлсэн байдын. Зохиолууд нь яг тийм, илүү дутуу уянгын халил ч юмуу нэг тийм хиймэл юмгүй...энгийн хирнээ гоё. Жижигхээн зүйлээс сэдэвлээд гоё биччихдэг. Тэгсэн хирнээ зүгээр нэг тэгсэн чинь тэгээд тэгчихжээ гэдэг шиг хүүрнэл бас биш...өөрийн гэсэн нууцтай...задалж бодуулахад хүргэдэг.
Тэрний дуртай дуунууд нь гэнээ. Жааз хитүүд.
Disc 1 (1998/05/13):
1. "Bloomdido" - Charlie Parker
2. "Jitterbug Waltz" - Herb Geller
3. "No Problem" - Art Blakey
4. "Move" - Stan Getz
5. "My Foolish Heart" - Bill Evans
6. "Rocks in My Bed" - Duke Ellington
7. "These Foolish Things" - Ella Fitzgerald
8. "Out There" - Eric Dolphy
9. "Shiny Stockings" - Count Basie
10. "Sometimes I'm happy" - Nat King Cole
11. "Dizzy's Blues" - Dizzy Gilespie
12. "Jackie-ing" - Thelonious Monk
13. "Louise" - Lester Young
Disc 2 (1998/06/20):
1. "When You're Smiling" - Billie Holiday
2. "Moonlight on the Ganges" - Benny Goodman
3. "I'm Comin' Virginia" - Bix Beiderbecke
4. "What is There to Say" - Gerry Mulligan
5. "It's You or No One" - Dexter Gordon
6. "A Ghost of a Chance" - Chu Berry
7. "West End Blues" - Louis Armstrong
8. "Breakfast Feud" - Charlie Christian
9. "Singing the Blues" - Bix Beiderbecke
10. "Walkin'" - Miles Davis
11. "I Can't Get Started" - Billie Holiday.

18 сэтгэгдэл:
Тагтаа минь ингэж над мадыг соён гэгээрүүлж байгаач.
Дуунуудыг нь сонсоод байдаг хэргээ.
Зохиолыг нь уншмаар л байна даанч хэл байхгүй юм даа
amidraliig yag l onood zuirlechij..
jazz-iin khuvid ene zokhiolchiin songolt unekheer sain ym...Thelonius, Ella, Miles, Charlie, Duke, Benny, Art, Dizzy, Nat, Billy gekh met...gaikhaltai ni John Coltrane alga...iim tsugluulgand uul ni zokhij l yvakh ystoi nokhor ymsan...bi yr ni aygui ym meddeg ym shig bolj jujiglekh ikh durtai...oilgooroi ongiroo zang mine...kk...urgeljilsen ugeer aldartai zokhiolch bolokh gej baigaa ym uu?...ymartai ch amjilt...amjilt ch yu baikhav...unekheer bolson khoinoo gariin usegtei nomoo belegleerei..."for lonely ghost"...gej bicheed...Haruki Murakami gedeg neriig tseejilchikhiye...amidraliin talaarkh zuirlel ni taalagdlaa...usand seleed, khogjim sonsood l baival ene nokhor shig bolokh bolvuu?...kk
oo bas ch gej mani nokhoriin zokhioloor khiisen Toni Takitani (2004) gesen kinog ni uzej baisan ym baina...aav ni jazz khogjimchin tegeed neg zaluugiin talaar gardag...ekhner ni ukhchikhdeg ch biluu...ymartai ch dajgui kino...ekhneriinkhee khuvtsasnii shuugeenees geriin uilchlegdee tsalin bolgoj ogdog...tegeed suuldee khooson oroond khotsorch baigaa gantsaardmal zaluugiin talaar gardag...dajgui kino...gekhdee zokhiol ni medeej ternees deer l baij taaraa...:)
Зохиол дээр байна гэж байх уу? магадгүй л юм.
Гэхдээ зохиолыг хүн бүр өөр өөрийхөөрөө хүлээж авна, ойлгоно, төсөөлнө.
Кино бол тухайн найруулагчийн төсөөлөл.
Хүмүүс найруулагчийн тэр төсөөлөл нь өөрийхөөс нь зөрвөл сайн биш, таарвал сайн гэж боддог. гэж би боддог юмдаа ккк.
За би нэг уншигчтай зохиолч боллоо кк...юугэж ном мом гэж хадууря явахав дээ. Би жааз сайн мэдэхгүй л дээ, үнэхээр сайн сонголт юм бол нэг сонирхож сонсдог хэрэг ээ. Кино vs номын хувьд бол бас харьцангуй байхөө, нэг их номыг нь ч уншаад киног нь ч үзээд байсан туршлага арвин биш болохоор хэлж мэдэхгүй нь, гэхдээ ном нь ихэнхдээ илүү байдын гэдийм байна лээ шт.
амьдралын талаар айхтар л хэлж.
Чи ч бас танагтайгаа. Би хэд хэдэн ном эхлүүлсэн. Хамгийн хөгшин нь түрүү жилийн зун эхлүүлсэн. Одоо тэгтэл дуусдагын даваан дээр л байгаан .Дуусахгүй л байна.
Би нэг зохиолыг нь хальт мулт ойлгон барин уншсан юм. Тэр тухайгаа энд бичсэн байгаа. Чи уншсан болов уу үгүй болов уу.
http://mansuurahui.blogspot.com/2009/05/south-of-border-west-of-sun.html
Skitai: Ekh zokhiol, Kino zokhiol gedeg khoorondoo ikh ylgaatai torol zuil...Ekh zokhioloosoo davsan chanartai Kino zokhiol garna gedegt yagaad ch ym itgedeggui...magadgui mash muu zokhioliig bayjuulj nemj esvel khasaj, zasaad arai khun kharakhad nuur ulailgakhaargui bolgoj boldog baij bolokh ym
Friska: Jazz-iin tsagaan tolgoi gevel khamgiin turuund Miles, John khoyriig sons gedeg ym bilee...vocal gevel ymar ch orsoldoonguigeer Ella...piano jazz gevel Thelonius, Art Tatum, tegeed suuliin ueiinkhniig sonsvol zugeer... tegeed yr ni bol dance dance dance geed baigaa ni swing swing swing l jazz baikhdaa...:)...Paris Combo geed france khamtlag baigaa...nerd garaagui khamtlag...gekhdee nadad taalagddgiin...sonirkhood uzeerei...bi chinii nomiig yag ch unshina gej kheleegui shd...khervee ene delkhiid ekhiin erkht ys togtood er khuistenii buteesen bukhii l utga uran zokhioliin nomiig gald shataaj yu ch ugui bolgosnii khoino khamgiin turuund amid uldekhiin tuld chinii nomiig barij avna gedgee amaliya(joke)...kk
Кино зохиолыг бичихэд яах вэ? Тухайн эх зохиолоос өөрийхөөрөө л авж тавьдаг биздээ.
Ер нь бол ийм сонин наргиа хийдэг хүнтэй бол яриад юманд хүрэхгүй гэдгээ мэдэж байна. Юу ч болж байсан чи бол өөрийхөөрөө л зүтгэдэг нэг ухаантай туулай байна гэгэгэ.
Би бас энэ зохиолчийг унших юмсан гэж бодоод л , бодоод л
Нэг уншчихвал автах байхаа гэсэн төсөөлөлтэй хэхэ,
Харукист Монголчууд олон байх шиг байгаан, нэг сайхан орчуулж хэвлүүлээсэй билээ,
paah. yag ingej manuusiigaa soyorhon gegeeruulj baival neeree oroin deeddee zalaa l tavichihna sh dee. paah, yun shineleg sonin, saihan medee ve. paah ter oguullegee hurdan orchuulaad taviadahaachee. paah paah paah... enuugeer oir oirhon ergeldee l baian gej medeerei, yas goridson nohoi aytai.
За нэг бүрчлэн юу яанаа кк.
Дао:чи нээрээ тэгэж боджээн уу?
Пийрл: ай бас надаас удаан уншдаг хүн байна гэхээр сайхан байх чинь ээ.
Миссони: блогт нь зочилж уншлаа, гоё бичсэн байна лээ.
Адонис: хүний сэтгэлээр ингэж тоглодог хүн бас байнаа...ццццц.Миний ном бичих хүслийг унтраасан гэмтэй боллоо доо чи:p
Скитай: за тэгээд амласанаараа энэ талаар жич хэрэлдэмз.
Цагаанаа: харин тийн, нэг мэргэжлийн хэмжээнд орчуулсан зохиол нь монгол хэл дээр ямар байх бол гэж бас бодоод байгаан.
Тагтаа:Паах яасан олон паах пэ:p
Орчуулсанаа тэгэж байгаад нэг согтуу байхдаа оруулахгүй бол зориг хүрэхгүй байнаа...санаанд хүрэхгүй байна.
Жич: орос хэлтэй хүн уншуул миний тэр гуйлтыг нэг анхаараад өгчөөсэй дээ.
гүү зүгээр л бодолгүй бичсийн :Р
Пөөх бас харуки муракамийг уншдыму? Би Кафка Эрэг Дээр, Аргалыг Мөшгисөн нь гээд хоёр номыг нь уншсан. Одоо бас нэг номыг нь эхлүүлэх гээд л ажил амжихгүй явжийна. Ай Харуки-н богино өгүүллэгүүдийг уншиж, хоорондоо ярилцдаг клуб нээж болох юм ш дээ. :D
Клубтээ элсүүлчээрэй :p
nogoon araatang n unshaad bas tanii bichseniig unshaad uneheer ih taalagdlaa. gyalaajiinee
Post a Comment