Энд ирээд ирээд бараг 20-д хоночлоо. Цаг хугацаа ч гялс юмаа...кайфтай байх тусам тэр хирээр хурдлаад ч байх шиг. Олон газраас ирсэн янз бүрийн хүмүүс. Бүгд бие биенээ танихгүй болохоор тэр энэ гэж ялгалгүй харьцана. Бүгд л хэн хэндээ сонирхолтой. Зарим нэг нь илүү сонирхолтой кк. Далай үзэв: анх өдөр харсан, тэнгэрт хүрсэн хязгааргүй их ус харахад үзэсгэлэнтэй хирнээ аймаар байсан. Тэнгэр дунд яваад ч байгаам шиг. Дараа нь шөнө харанхуйд яг хажууд нь очсон...дуунаас нь айсан. Тийм чимээтэй гэж яагаад ч юм төсөөлж байсангүй, дуу чимээний талаар мартчихаж. Хүн амьтнаар гараасаа
хөтлүүлэн байж далайд хөл тавив...ккк. Бүлээхэн ус. Зөөлөн элс. Кайф. Далайн түрлэг таталт...нэг юм өгсөнөө буцаагаад авчих шиг...эцэс төгсгөлгүй. Түрлэг заримдаа хүчтэй, заримдаа сул...сонирхолтой. Маргааш өдөр нь моторт завиар баахан зугаалав...салхи татуулан давхиад, бас л кайф. Явсаар далайн эрэг оров...сэлсэн. Аймаар шорвог юм байна лээ. Далай үзсэн түүх товчхондоо нэг иймэрхүү. Одоо 6-хан хоног үлдсэн. Ахиад мэдээж ингэж зугаалж тэнэхгүй биз...хичээл гэсээр байгаад л таарах байх даа. Атуусаар явж байхад хүн бүр өөрсдийн хэлээр дуу дуулах болсон чинь хамгийн түрүүнд орж ирсэн дуу нь "миний ээж сайхан ээж...". Бүгд л адилхан дуулцгааж байсан болохоор дуулаал хаясан. бүгд л адилхан хазгай мурий хэлтэй болохоор санаа зовохгүй ярина...сайн ойлголцоно. Ер нь энд урьд өмнө нь байгаагүйгээрээ чөлөөтэй байна. Хамаагүй ярьж инээж...юунаас ч санаа зовохгүйгээр байж чадаж байхым. Би арай л өөр байх шиг....мэдэхгүй ээ. Өнөөдөр хамгийн чухал нь...гэхдээ өнгөрсөн ирээдүйгээс салгах хэрэггүй...өнгөрсөнөөс суралцан, өнгөрсөн туршлага дээр өнөөдөр ямар байхаа шийдэж...энэ нь ирээдүйн эхлэл болж байх шиг.
цастай баярын оройн зоог :)
1 day ago

4 сэтгэгдэл:
би түрүү жил хэд хоногийн интерншипээр явж байсан. Тэгэхэд яг ийм байсандаа. Хаа газраас ирсэн хүмүүс болохоороо, хоорондоор их найрсаг, эрх чөлөөтэй, өөрийгөө арай өөрөөр мэдрээд бас юунаас ч санаа зовохгүй гоё хэхэхэ
уснаас айдаг юмуу, юун хөөрхөн юм бэ хэхэ, хүний гараас хөтлөж байж ороод хэхэ
үлдсэн хугацаагаа гоё өнгөрүүлээрэй
oops haaguur yavaadiinaa:)
heneer hutluulj dalai malai ruu oroodiina ain? araar taviadiigaarai bugs undiiguut eder hahaha...
сирус:хаха араар нь тавьдаггүй амьдрал гэж юу байсымбээ лол.
...: уснаас уг нь айдаггүйн, шөнө очсон болохоор чимээнээс нь айгаад...кк.Тэх, өөрийгээ яг өөрөөр мэдэрдэг юм байна...гоё байнөө.
особу: аан жоохон зугаалж байнаа кк.юм үзэж нүд тайлөөл.
Post a Comment