Өмнөх уянгын халил хайраар дүүрэн шүлгүүдтэй номоо бодвол нэг тийм бясалгасан маягийн...нэг тийм гэгээлэг зүйл багатай, гэхдээ бас учиргүй хар, гутарсан гэсэн үг биш л дээ...өмнөхүүдээ бодвол төрүүлж буй сэтгэгдэл нь огцом биш, харамсал арай ихтэй, өнөөх залуу насны гал дөл нь багасч илүү буйр суусан ч гэх юмуу, тийм шүлгүүдтэй...кэкэ тайлбарлах гэж хамаг авьяасаа барлаа. Хорхе Фернандас гээч хүний бүтээлд шимтсэн нь харагдаж байнаа, энэ нэр их олон шүлгэнд дурдагдаж байна. Бас энд тэнд явж байхдаа тухайн үеийн байдалдаа зориулж бичсэн шүлэгнүүд нилээн их. Америк, Японоор нилээн явсан юм уу даа.
..,
Инээхэд нулимс гардаг тэр л насныхаа
Сэтгэлтэй хамт цэлмэдэг тэр л нүдээ аваачаад...
..,
Тэртээ эртийн танил агаар ч
Анхилахдаа нэг л хүнийрхүү
ТЭР ЦАГ ТЭР Л ЦАГТАА ДУУСЧЭЭ
Твербуль-залуу нас минь!
..,
Тэнгэрээс залхаж, салхинд урагдсан
Бэртэнги жигүүр-гуниг минь
Тэвчээр барж үүлэнд хувирсан
Бүрхэг, давчдам өдрүүд.
..,
Миний л нэрийг дуудсаар
Чиний уруулын хэлбэр
Залбиралдаа нимгэрсэн
..,
Үс нэг нэгээр унах мэт
Нүдэнд гуниг сууна
Зүс сэм сэмээр гундах
Зүрх өм цөм өвдөх
Гуниг.
..,
Ямар ч ертөнцөд би амьдарч чадна - цөлд ч, хотод ч
Ялгаа нь гагц чи тэнд байха уу, үгүй юу - энэ л утга учир!
Дажгүй санагдсан мөртүүдээс орууллаа, бас хамаагүй бичиж болохгүй ээ, шүүхэд дуудагдана кк.
..,
Инээхэд нулимс гардаг тэр л насныхаа
Сэтгэлтэй хамт цэлмэдэг тэр л нүдээ аваачаад...
..,
Тэртээ эртийн танил агаар ч
Анхилахдаа нэг л хүнийрхүү
ТЭР ЦАГ ТЭР Л ЦАГТАА ДУУСЧЭЭ
Твербуль-залуу нас минь!
..,
Тэнгэрээс залхаж, салхинд урагдсан
Бэртэнги жигүүр-гуниг минь
Тэвчээр барж үүлэнд хувирсан
Бүрхэг, давчдам өдрүүд.
..,
Миний л нэрийг дуудсаар
Чиний уруулын хэлбэр
Залбиралдаа нимгэрсэн
..,
Үс нэг нэгээр унах мэт
Нүдэнд гуниг сууна
Зүс сэм сэмээр гундах
Зүрх өм цөм өвдөх
Гуниг.
..,
Ямар ч ертөнцөд би амьдарч чадна - цөлд ч, хотод ч
Ялгаа нь гагц чи тэнд байха уу, үгүй юу - энэ л утга учир!
Дажгүй санагдсан мөртүүдээс орууллаа, бас хамаагүй бичиж болохгүй ээ, шүүхэд дуудагдана кк.

15 сэтгэгдэл:
Ямар ч ертөнцөд би амьдарч чадна - цөлд ч, хотод ч
Ялгаа нь гагц чи тэнд байха уу, үгүй юу - энэ л утга учир!
Cool
Shine nom yum uu?
Olj avdag hereg ee
bi neg iimerhu um oruuldiimuu gejisan uritchih umda kakaka... neg tiim amidralaas amtlah yostoi buhnee amtalchihsan teriigee dursaj bgaa ayastai l bolson sanagdsan... non plus ultra bas tiimerhuu...
Тагтаа: тийн, олж ав ав.
Сирус: угийн мэдрэмж сайтайн болохоороо урьтчихгүй юу.
Харин нэг тийм хурц содон сэтгэл хөдөлгөх зүйл багатай тээ, гэхдээ бас дажгүй ээ, боломжийн, тэнцсэн:p
Тэр Traumerei-г нь олж сонссийшт, үнэхээр гунигтай ая байна лээ...бүүр уйтгартай ч гэхиймүү.
uitgar
Gunig gej yu yu ve todorhoilvol?
уй-т-гар.
Аюурзана ч мундаг шүү, анх Дурлалгүй Ертөнцийн блюз-ийг нь уншаад ийм зохиол гэж бас байдгаа гэж их гайхаж билээ. Арван зүүдний өрийг уншаад хэдэн өдөр санаанаас гарахгүй бөөн бодол болсон. Эхнэртэйгээ хоёулаа их онцгой тэ? Ийм гэр бүлд нэг өдрийг өнгөрөөж үзэхийнсан. Шүлгийг нь умшиж үзнээ. Хэсэг нь их таалагдав.
halit halit harsan, unshsan chin goy l nom baih shig baisan,
ter ayiig n bas halit sonsson yum bn, uitgartaiduu sanagdsaan
NON PLUS ULTRA odoo ch goyo sanagddag.
Heldeg chin zuv shuu.
BAigaa onoson byasalgaltai.BArih tavih yumtai nom bna lee. Suuliinh ni harin.
http://elbegdorj-fun.blogspot.com/
сая Орос явахдаа номын дэлгүүрээр баахан хэсэв, Достоевский: Записки мертвого дома, А.Камю: Посторонный(бас Чума багтсан байсан), Харуки Мураками:Ничья на карусели гэсэн номнууд авсан. Ном харьцангуй хямд, энэ 3 нийлээд хориод мянга болсон, баян явж байсан бол арван ном авахгүй юу кк. Хорхой хүрмээр номнууд зөндөө байсан ч шилж шилж энэ 3-ыг авлаа даа, одоохондоо болноо.Уншихаараа бичлэг оруулнаа.
тэмүүлээд л, хүсээд л байсан ... их л сайхан зүүд хүлээгээд байгаам шиг. дараа нь тэр их тэмүүллээс шууд харамсал, харуусал, хөгшрөлтөөс айж байгаа айдас, эвлэрэхгүй гэсэн тэрслэл. аюурын яруу найраг тэгж санагдана
amidarch amjih,, am,jij amidrah gedeg lag taalagdsan
ter amerik miniihaar gedeg ni bas neg l setgegdel turuulsen,,
би бас энэ номыг нь хүлхэж байгаа...нэг мөсөн шудраад уншчихмааргүй...амттайхан чихэр хүлхэх мэт аажуухан унших таалагдаж байгаа...
чиний ишлэсэн зарим мөртүүд надаа ч гэсэн асар таалагдсан... гутранги гэхээсээ илүү амьдралын мөн чанарыг арай илүү ухаарсан нь шүлгэнд нь тусаа юм болуу гэж мунхаглаж сууна...
шүлгийн номыг орныхоо хажууд тавьчдийн...тэгээл наастртаа тааруулаал уншихаар гоё тээ.ойрд хэдэн ном зэрэг хүлхээд кк, сонин ен, би их тогтворгүй байх шиг байна..нэг номон дээрээ тогтож чадахгүй. Достоевский Мураками Аюур З яг одоо хажууд байна...санаан зоргоороо авч уншаал ээлжлээ л.
Post a Comment