Шинэ ном

Бодсоор явж явж арай гэж нэг номын сангаа өргөтгөв...шалихгүй ээ 3-хан ном. Зуун жилийн ганцаардлыг уншсаны дараа унш гэж Тагтаа-гийн зөвлөснөөр хамгийн түрүүнд Хурандаад хэн ч бичихгүй-г авлаа. Ф.Кафкагийн Шүүх ажиллагаа хэдийнээс нүдэнд тусаад тархинд бодогдоод байсныг бас авлаа...энэ 2-ыг гоё ном гэдэгт итгэлтэй байгаа. Сүүлийнх нь Г.Аюурзанын Сэтгэл рүү шагайгч Түүнд. Шүлгийн ном. Энэ гэр бүлээс хичнээн ч удаан шинэ зүйл хүлээв...Гурамсан цадиг этэр гээл хуучнаа түүвэрлээд байхаар нь урам хугараад байсан, ашгүй нэг шинэ номтой. Хичнээн их баярлаваа кк. Хүүрнэл зохиолын товчоон гээд бас нэг зузаан ном гаргасан байна лээ, Хэвтрийн хүн, Амь тавьж буй шувууны далавч этэр орсон. Тэрнээс гадна Сартрын "Үг " гэж зохиолыг орчуулж хэвлүүлсэн гээд номын төгсгөлийн жагсаалтанд бичсэн байсан, тэр ном нь миний орсон дэлгүүрт байсангүй ээ. Авмаар л байсан, дараа нь өөр дэлгүүрт л хайхаас. Тухтайхан уншиж амжаагүй л байна...хамгийн түрүүнд нүдэнд тусаад мартагдаагүй байгаа үгс: Амьдарч амжих-амжиж амьдрах.

12 сэтгэгдэл:

dream said...

nomnuudiih n neriig bichij avlaa hehe

Bayasum said...

уншиж амжих, амжиж унших..

sirus said...

шүүх ажиллагааны орчуулга их муу юм билээ...

Уудам said...

Хурандаад хэн ч захидал бичээгүйг уншаад Buendia guai nuguu huvilbar yum shig sanagdsan sht. Bi ih olon yum bodoogui zugeeer l taalagdsan.

Segsger said...

Ном уншдаг сайн хүүхэд байна ккк /хэлээ гаргав/ Чиний сонголт болоод мэдрэмж аймар таалагдангуутаа холбоосондоо тас хийтэл гагначихлаа хө. Одоо нэг сэгсгэр нөхөр блогонд чинь шавар болоод байж л байх боллоо доо. Амжилт хүсье анд аа

Friska said...

хурандаад хэн ч бичээгүйг уншлаа, өрөвдсөн үү гэхээс ойлгосонгүй ээ кк. өлсөөд үхэж байна уу, захиа нь иркээд байна уу мэдкүү. ойрд ч тархины үйл ажиллагаа доголдоод ном этэр тааруухан уншаад байх шиг байнаа, харин тэр Аюурын шүлгийн номыг бол чухам л мэдрээд уншаад байна, ай хө сэтгэл ээ гэж. Ном уншихад хүртэл тохироог бүрдүүлэх гэж зовон алдахын.
1-2-3-4 хүнд: аааххмм.
Сээгсгээр: манай тоостой номын өрөөнд тавтай морил...хүн нээх орж ирдэггүй нам гүм амар байдын.

хүү said...

Нээрээ маньдаа нэг ном зом зээлж уншуулна энэ тэр гэсэн билүү үгүй ч билүү? Энэ толгой ч бүр олгой болж дуусч байнаа ;) Тунгаагийн номыг буцаагаад өгчихсөн биз дээ мэдээж? Мань уншчмаар л байгаан :D Ингээд ном уншчаад хүнүүс шиг би уншсан энэ тэр гээл бичихийнсан :D

Сэгсгэр said...

Yum mum nemj mem l dee Priishkiiiiii meen

Friska said...

Хүү: аахан, Гэм зэм дээр оочерлож байгаа биз дээ, ер нь дөхөж байгаа шүү, өгнөө кк.

Сэгсгэр: тушаал ёсоор болгов:p

bolor7erdene said...

Ганзоо маань дээхнэ нэлээд хэдэн ховор ном зараад байгаа харагдсан даа. Ингэхэд сайн уу Фрийска?

Friska said...

Сайн уу Молороо...амьдрал сайн биз дээ. Би харин Ганзогоос нэг ном авна гэж захичихаад хэдэн сар болж байна, зарцан уу яасан мэдкүү кк.

Цагаанаа said...

Амьдарч амжих-амжиж амьдрах

энэ үг бас надад
яг нүдэнд тусаад
нээх сэтгэгдэл үлдээсэншд
:)