Юм гэж нээрээ сайхан үг шүү, юу ч байж болно тээ. Энэ удаа энэ үгний цаана орчуулга гэсэн үгийг агууллаа. Хүний орчуулсан юмны өөг олж харахдаа сайн хирнээ өөрөө бас орчуулах гэхээр гацаад гачин юм болноо...тэрийгээ за би ямар мэргэжлийн орчуулагч биш энэ тэр гэж өмгөөлж хамгаалнаа. Өмнө нь Достоевскийн ишлэлүүдийг арай гэж нэг орчуулмар аядаж байсан, гэхдээ ишлэл бол хэцүү юм байна лээ. Энэ удаа Блогмн-ийн найз Амонра-гийн санаачилсанаар нэг зохиол орчуулах гээд үзлээ. Патрик Зюсскинд гэдэг хүний Глубина гээд. Глубина гэж Гүн гээд орчуулсан чинь бас л нэг цулгуй сонин. Зохиолд нэг шүүмжлэгч залуухан зураач бүсгүйд түүний бүтээлүүдэд "гүн" алга гэж хэлсэнээр бүсгүй гүнийг хайх болж, сүүлдээ өөрт нь гүн байдаггүйд гутарсаар зурж чадахаа больж, амиа хорлоно. Амиа хорлолтын талаар мөнөөх хэргийн эзэн шүүмжлэгч бас л нийтлэл бичиж хаанаасаа энэ аймшигтэй гүн рүү тэмүүлэх хүсэл төрдөг байнаа гэж гайхширна. Хэн нэгний юу ч бодолгүй хэлсэн үг юунд ч хүргэж болдогийн нэг жишээ гэх юм уу даа. Нөгөө талаар өнгөцхөөн зүйлийг хэт гүн болгож бодох нь бас юунд хүргэж байгааг харуулсан байх. Уншмаар санагдвал ийшээ ороорой. Ядмагхан орчуулга байгаа шүү. Цаашдаа зав зайн хирээр бага сага юм орчуулаад байх санаа байна, зүгээр л сонирхлоороо л.
цастай баярын оройн зоог :)
1 day ago

19 сэтгэгдэл:
яады, лаг гоё л болсийм чинь! :)
sanaachlaga-g magtan saishaav.
Сайхан орчуулсан байна
Харин "гїн" гэдэгээ дотоод сэтгэл гэвэл яасан юм
yumaa gej...tegeed bas ankhnii kkk
Сайхан орчуулага болж даанч гүн алга гэсэн :p
Амонра:санаанд хүрээгүйм чинь кк
зэрэглэ: сайшаасанд баярлалаа
чепак: дотоод сэтгэл гэхээр бас дутуу санагдаад байхымаа...надад бол нэг тийм харанхуй ангал төсөөлөгдөөд кк.
ганаа: анхны юм таалагдав уу.
амгаа:гүн сэтгэгдэл бичиж бай л даа хаха.
Уншиж үзлээ. Дажгүй болжээ.
Айчихлаа. Зориг гарган бичиж байж байна. Ямар нэг "гүн" шиг юм биччихвий гэж цэмцэгнэж ядан энэхүү сэтгэгдлийг бичиж байна :P
Глубина гэж юу гэсэн утгатай үг мэдэхгүй л дээ. Гэхдээ "гүн" гэсэн нь их дажгүй болж.
Бас сонирхол хөдлөөд өгүүллэгийн "гүн" гэснийг нь "юм" (бичлэгнээс шууд хуулбарлав :D) гэж солиж үзээд уншиж үзлээ. Тэгсэн чинь... Юм гэж нээрээ сайхан үг шүү, юу ч байж болно гэж бодогдлоо :P
зарим хүн бусдийг шүүмжлэх үүрэгтэй гэж ойлгодог юм шиг байгаам- за амьдралын салшгуй хэсэг юмдаа, зөв буруу гэж хэлээд юу гэхэв. хүн бүр өөр өөрөө л тэр шүүмжлэлтэй яаж амьдарч, яаж шингээж авч байгаа нь л сонин юм.
гэхдээ заримдаа ухаангуй үг хутга мэс шиг мэдрэмтгий хүний ертөнцийг сэглээд орхих мэт санагддийн- уран бүтээлчид чинь заримдаа хүүхдээрээ хэвээрээ үлддэг шүү дээ- уран бүтээлч гэcэн нэр алдар зүүх нь цаанаа л учиртай байх.
Аймар гүнзгийрдэг байшд... xpxpxp
Ийм мэтийн орчин үеийн гадаад уран зохиол орчуулаад байвал ямар бэ, залуучуудаа?
дутагдлын хажуугаар дуугүй өнгөркүүг хичээдэг хүмүүс олон байшдээ...гол нь дутагдал мөн биш гэдэг нь бас бодох л асуудал кэкэ.
шүүмжлэл нь ч шүүмжлэл мөн үү гэдгийг бас давхар бодох л асуудал хэхэ.
орчуулгын хувьд дажгүй болжээ. Анхных гэхэд. Ялангуяа тэр булан тохой дахь ялгадас гэсэн хэсэгт анхаарлын тэмдэг тавьсан нь их гүн сэтгэгдэл төрүүлэв. ккк. Зураачдад шүүмжлэгчид шүүмжлүүлэх шиг аюултай юмгүй байдаг шиг билээ. Гэхдээ эцсийн эцэст хувь хүний өөртөө итгэх итгэл дутмаг байгаагийн шинж байдаг байхаа. тэгж яахаа алдан доройтно гэдэг бол. за за зохиолчийг шүүмжилчвүү яав. нэг тиймэрдү юм болло.
хүнд ер нь өөртөө бүрэн итгэлтэй, 100% итгэлтэй байх үе байдаг бол уу...
хүнд өөртөө итгэх итгэл байлгуй яахав. жишээ нь түүхэн хүмүүс байна, тэд чинь зөвхөн өөр өөртөө итгэж, хийх ажлаа 100% хийж байж амжилтандаа хүрдэг байсан даа?
харин патрик Зюскиндын авсан жишээ нь бол тэр итгэл муутай байдлыг даван туулж, улам өөрийгөө төгөлдөржүүлэх маниак хүний дүрийг бүтээсэн юм- "сүрчигийг" авч үзлээ гэхэд.
жишээ нь төгсгөл нь цаанаа их сонин, хүн зөвхөн хийж чаддагаараа бусдаас ялгархын нэг л сонин, макабр...
буэ...
За би ч загвараа алаад хаячлаа даа
тэгж хуучин нь дээр байсы
Зохиолын утгын талаар ярилцмаар санагдлаа. Аль ч талаас нь харж ойлгож болмоор, яг зохиолч нь юу гэж хэлэх гэснийг ойлгосонгүй...
Огт шүүмжлэгдэхгүй зүйл ч гэж байхгүй байх л даа... Ер нь бол надад энд байгаа гол хоёр дүр хоёулаа "тэнэг" санагдлаа. (Би тэдний өнцгөөс бас тэнэг :) )
Шүүмжлэгчийн ярьдаг гүн гэдгийн тухай ойлголт нь яг юу байсныг, тэр зургуудыг нь хараагүй, бас тэр хүний нүдээр хараагүй болохоор мэдэхгүй ч гүнийг олж харж чадвал бүх зүйлд байдаг. Магадгүй тэр эмэгтэй зурахдаа "гүн" зураагүй байж болох ч бусад хүн түүний зурагнаас гүнийг олж харж болно. Бүх зүйлд гүн байдаг. Хүн яаж харахаас шалтгаалах байх. Олж харж чадах эсэхээс. Бидструпын нэг зураг байдаг нохойн баасаар хөшөө хийчихдэг :D Бас биологийн хичээл дээр ганцхан бөөс уншчихвал бүх асуултанд хариулж болдог :p
Тэгэхээр шүүмжлэгч өөрөө гүнийг олж харах чадваргүй хүн байжээ гэж...
Харин бүсгүй болохоор зөвхөн юмыг нэг өнцгөөс хардаг, өөрийн гэсэн бодолгүй, ёстой л "гүн" байхгүй хүн байсан мэт. Хэрэв үнэхээр ямарваа нэгэн зүйлийг боддог, ядаж "Хүн яах гэж амьдардаг вэ?" гэсэн энгийн асуултыг дотроо нэг удаа бодож үзсэн, тэр асуултын цаад "гүн" хүртэл бодож үзсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан байх.
Тэгэхээр тэр хоёр хоёулаа тэнэг байна. Туйлшралыг хүүхэд шиг энэ тэр гэж бас өмөөрөөд байх хэрэггүй байх ;)
Хэдийгээр ямарваа нэгэн зүйлийг хайж, эрж байгаа нь, төгс төгөлдөр рүү тэмүүлж чадаж байгаа нь гайхалтай чанар мэт боловч ийм зүйл хүүхдэд байдаггүй. Энэ бол "Сэтгэцийн өвчин" гэж хүмүүсийн яриад байдаг арай гаж бусдаас өөр сэтгэхүй юм л даа. Миний бодлоор "жинхэнэ уран бүтээлчид" жирийн хүмүүс энэ тэр гэж тусд нь ялгаад байх нь утгагүй гэж боддог. Харин олон хүнд таалагдаж, олон хүнд ойлгогдсон нь л илүү алдартай болж чаддаг байх. Тэрнээс хүн бүхэн л уран бүтээлчид.
Ихэнхдээ нэг бол маш энгийн, хөдөлмөрч эсвэл маш гажиг хүмүүс л "Гайхалтай уран бүтээлч" гэж нэрлэгддэг гэж боддог.
Хүнийг шүүмжлэх бол байх хэрэгтэй гэж боддог. Ер нь ямар ч зүйлд тайлбар байдаг гэж боддог. Төгс төгөлдөрт тэмүүлдэг ч нөгөө төгс төгөлдөр маань хүн бүрийн нүд, үнэлэмжээр өөр. Тиймээс өөрийнхөө төгөлдөрийн хэмжүүрээр өөр хүнийг үнэлээд шүүмжилж яагаад болохгүй гэж? Харин нөгөө нь тэр шүүмжлэлийг хүлээж авахгүй төгөлдрийн хэмжүүр нь өөр бол тэр этгээдийг "тэнэг" гээд тоохгүй орхиж болно. Энэ бол өөртөө итгэлтэй байдал ккк. Харин ижил төгөлдөрийн хэмжүүртэй боловч тэр хүний харсан зүйлийг харж чадаагүй бол тусгаад авах л хэрэгтэй. Нэг толгой 2 нүднээс, 2 толгой 4 нүд яаж ч бодсон илүү :) Тиймээс үнэн гэж бодсон шүүмжлэлийг хэзээд "заавал" хэлж байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог.
Тийм болохоороо шүүмлэлийг хүлээж авч, тоолгүй өнгөрч чаддаг байх хэрэгтэй байх.
Ер нь бол энэ бичээд байгаа маань зөвхөн л миний л өнцгөөс харж буй зүйл. Гэсэн ч энэ бүхэн "би", "минийх" юм. Хүн заавал бусдынхаар байх албагүй гэж Мэндээ хэлсэн байсантай санал нэг байна. Бид ер нь л бусдыг харж, бусадтай харьцуулснаар өөрийн амьдрал, өөртөө сэтгэл дундуур байдаг.
Нүдгүй нь нүдтэй байсан бол гэнэ, гаргүй гартай байсан бол гэнэ.. Гэр бүлгүй нь гэр бүлтэй байсан бол гэнэ, царай муутай нь царайлаг байсан бол гэнэ... Гэтэл бүгдтэй яагаад заавал адилхан байх ёстой гэж? Өөрөө өөрийнхөөрөө л байвал, өөрийнхөө "гүн"-д өөрөөрөө байж л байвал...
Хүссэндээ тэмүүлээд зориод, өөрийнхөөрөө л байвал болоо. Үнэндээ бол зураач ч тэр, шүүмжлэгч ч тэр өөрсдийнхөөрөө л байсан. Бусад тэднийг яаж харах нь угаасаа чухал биш. Яахав зураач сэтгэл хангалуун байж чадаагүй л дээ. Гэхдээ л энэ бол амьдрал. Тиймээс хүн зүгээр л сэтгэл хангалуун байх, ямарваа зүйлээс хүн бүр бүх зүйлээс л гүнийг хайж, утга учрыг нь хайж явах хэрэгтэй байх л даа...
Үнэхээр гоё зохиол байлаа. Блоггүй байгаа учир танай кармаг ашиглачихлаа. Хааяа ирж хонож байвал дургүйцэхгүй биз дээ :D
Гунигмаа минь, блогын дизайн чамд таалагдаж байвал л болох нь тэр- гэхдээ заримдаа уншигч мину нүдэн ёоёо болкоод байхын... :(
@xvv:
тэр зураач эмэгтэй, шүүмжлэгч хоёр өөр өөрийхөө туйлшралдаа автагдсан гэдэг чинь яг оноод хэлж! нэмж хэлэх, бас хасах юм алга, чиний постонд- их анхааралтай уншсан ч болоод тэр үү?
чиний бодлыг уншаад, баахан юм бодогдоод, хуваалцах бодол бол подпод хийтэл гархц ирээд, юу ч гэсэн бичээд авья :Р
энийг бичсэн зохиолч миний бодлоор, уран бүтээлч хүн юм болхоор илүү дутуу үг хэрэглэж, хамаг сансан бодсоноо дэлгээд хэрэггүй байх- харин уншигчиддаа юм бодуулж, амьдралыхаа туршлагаасаа л хуваалцсан юм шиг байгаам. хүн бүр алдана, ононо, амьдраль хойно- гарын таван хуруу мэт тэгш хүн гэж байдаггуй хойно!
тиймээ?
тэр тэгш бусадтай хэт их эвлэрч юмуу, бусдын дэмий үгэнд хэт их анхаарал тавих ямар хэцүү байдгийг л харуулж байгаа ч юмуу? за мэдэхгүй, осолдку надад л их таалагдсандаг, энэ зохиол- нэгийг уншаад, хоёрыг бодуулсан, бас гурвыг ч.
цааш нь дахиад тавиад байхыг хичээнээ, Фриска орчуулгуудыг минь засаад байвал..?
дургуйцахгуй биздээ Фриска?
Харин тийм. Яг тухайн цаг үедээ хэнд ч тоогдоогүй, өөрийнхөөрөө байсан нь дараа нь алдар суутан болсон нь ч цөөнгүй л байдаг... Ер нь бол ихэнхидээ энгийн хүмүүс агуу хүмүүсийг ойлгодоггүй байх. Тэгэхээр намайг хүмүүс ойлгохгүй байвал би "агуу" юм байна гэж өөрийгөө бодно.
Бас хамгийн агуу зүйл хамгийн энгийн байдаг гэдэг. Энгийн зүйлийг бүгд ойлгоно. Намайг хүмүүс ойлгоод дэмжээд байгаа бол би энгийн. Тэгэхээр би бас л "агуу" :D
Би ч бас бүтээл туурьвидаггүй ч гэсэн өөрийгөө чөлөөт уран бүтээлч гэж боддог. :p
Post a Comment