.,

Зиак ойрд чинь ном ч унших сонирхолгүй, завгүй, тэнхэлгүй...гэх мэтчлэн өчнөөн л шалтагтай байлаа. Үнэндээ бол Анна Каренина уншсан л даа, нуршуу санагдаад алгасаад алгасаад явчихсан. Халтуурдчихсан болохоор яаж ч тэр номны талаар бичихэв. Ерөнхийдөө бол эмэгтэйчүүд бүгд л нэг "зовлон"-той юм шиг санагдсан...дандаа дутуу санагдах. Уг нь бол хөөрхий тэр цэргийн хүн Анна-д хайртай л байх шиг байсан...мань хүүхэн тэгээд шаналсаар байгаад амиа хорлох шив. Бас тэр Левинскийн эхнэр байна, чи надад хайргүй гээд гомдоллоод байдаг...Левинский тэхэд аймаар хайртай л байсан даа кк. Мементог бүтээхүйг файлаар нь олж уншсан...аль дээр л уншсан л даа, бас л бичиж болохгүй явсаар өдийг хүрчлээ, нээрээ тэр бүлэг бүрийнх эхэнд байдаг өмнөтгөлүүдийг өөр номноос авсан юм бол уу, Дармажасрай билүү нэг тийм түвд нэртэй хүний үгнээс ишилчихсэн. Тэрийг мэдэх хүн байна уу, хэрвээ тийм ном байдаг юм бол ямар нэртэй болохыг нь?
Ном уншихгүй болохоор шинэ мэдрэмж төрөхгүй уйтгартай санагдаад саяхан Г.Аюурзанын эмхэтгэсэн Эзлэгдсэн байшин буюу дэлхийн шилдэг хүүрнэл зохиолуудыг найзаасаа авлаа, зохиолчдын нэртэй нь Бүтээхүйн зүй тогтлоос эчнээ танил болсон юм байна. Бас зуун жилийн ганцаардалыг авчихсан байгаа. Ямартаа ч ойрын 1 сардаа оройд хийх ажилтай болсон. Заримдаа өөрийгээ "зэвэрчихсэн" мэтээр бодоод байх юм...ажил мэргэжлийн хувьд ч олж мэдээд, хийж гийгүүлээд байгаа зүйл байхгүй...зарим хүмүүсийг хараад гэнэт өөрөөсөө ичих шиг, зарим хүмүүсийг хараад гэнэт өөрөөрөө бахархах ч шиг. Үүнийг хаврын синдромын эхний үе шат гэж оношлоод байна шт, энэ жил чинь харин шал өөр хэлбэрээр илрээд байна уу үгүй юу кэкэ. Блог ч уншихаа бараг больж, элдэв янзын юмс уншсаар байгаад тархи дүүрсэн байхаа...тэгээд ч хэрэгтэйгээсээ илүү хэрэггүй зүйлс ихэнхдээ байгаад байх шиг санагдаад байдаг болчихож. Бас залхуураад байгаа тал ч бий. Ер нь л юм бүхэнд нэг их "лазан"-тай хандаад байхым даа...энэ хаврын буруу тээ.

15 сэтгэгдэл:

Мөнхбаатар said...

Анна Каренина-г дуусгаж чадсан гэдэг чинь яамай даа :P Би лав чадаагүй. Хагаст нь ч хүрээгүй байх даа. Арай л дэндүү нуршуу санагдсан... Өмнө өрнөх амьдралаас ч нуршуу... (за энэ хэтрүүлэг шүү :P)

...Дармажасрай гэдэг нь Дарма-гийн хүү гэсэн утгагүй үг. Тэгэхлээр Дарма-ын Батбаяр гуайг өөрийг нь хэлж байна гэсэн үг. ГЭСЭН :D
Мементог бүтээхүйн бүлэг бүрийн эхэнд байдаг эмхтгэлүүд нь тусдаа нэг зохиол болдог. ГЭСЭН :D
Тэгэхлээр Батбаяр гуайн өөрийнх нь зохиол болж таарж байгаа гэж бодож байна.

...Эзлэгдсэн байшинг нэлээн дээр бүүр бага байхдаа л уншиж байсан санагдаж байна. Бүгдийг нь уншаагүй л дээ.

...Зуун жилийн ганцаардал... Би ч юугаа хэлэхэв дээ :D

...Тэхх. Наадах чинь хаврын буруу. Уг нь буруутан гэж байхгүй л дээ. Хаврыг буруутгахгүй бол чи өөрийгөө буруутгах гээд байна. Өөрийгөө буруутгаж яахин болох билээ. Тиймээс хаврын л буруу...

Friska said...

Тоглоом тоотой нь дээр шүү хүүхээ:D

Тэр зохиолынх нь нэр юу юм бол?

Хүүрнэл зохиол заавал сүнстэйгээсээ эхлээд байхдаа яахав дээ, гэртээ уншиж чадахгүй ажил дээрээ өдөр унших гээд аваад ирсэн лол.

Мөнхбаатар said...

Залруулга:
...Дармажасрай гэдэг нь Дарма-гийн хүү гэсэн утгагүй үг.
гэдгийг утгагүй гэдэг нь утгатай гэсэн үг шүү :) Андуураад биччихэж.
Харин тэр ишлэлүүдээс бүрдсэн зохиолынх нэрийг мэдэхгүй юм байна. Бодвол "мементог бүтээхүй" л биз :)

Эзлэгдсэн байшин гэж түүвэр нь сүнстэйгээсээ эхэлнэ гэхээр? За байз. "Кэнтэрвилийн хий үзэгдэл" гэдэг нэртэй байна уу. Ямар ч гэсэн тэрийг нь бол уншиж л байсан юм байна. Хэрвээ тэр тууж нь бол айхтар сүнс энэ тэр гардаггүй юм өө :) Зүгээр хө

Anonymous said...

anna karenina, oooh yanaa bugd l adilhan yumdoo gej sanagdsan, yu n tiim nurshuu baigaa yum be keke

ai lazan gej yu gehew, say bassein oroh zamdaa aahilj uuhilaad arai l onhorchihsongyi yawj irlee

keke, ene jil harin sindrom ert ehleed bna keke
Г.Аюурзанын эмхэтгэсэн Эзлэгдсэн байшин ene hezeenii nom be er sonsoogyi yum bn

Friska said...

Мөнхбаатар: чи залруулаагүй бол тэр алдаануудыг анзаарахгүй байлаа, өөрийгээ илчлэгч:D

Нэргүй: аахилж уухилна гэхээрээ овоо л бүдүүн хүн байх нь дээ кк.
Аюурзана нэг хэсэг хар өнгөтэй цувралууд гаргасан даа, тэдгээрийн нэг. Ер нь энэ хар цувралууд хүмүүст их юм өгсөн гэж боддог шүү. Энэ дэлхийн шилдэг хүүрнэл зохиолууд нь болохоор 2005 оных байна.

"Кэнтэрвилийн хий үзэгдэл"-ээс айгаад байсан чинь инээдмийн юм байшт, муухай хууртагдлаа, өчигдөр л уншчдаг байж зориглоод лол.

Bold Ganbat said...

Oscar Wilde-iin The Picture of Doroin Grey geed zokhiol ni orchuulagdsan baisan...yakhav dajgui l ym bilee...Khuurnel zokhioloosoo iluu yruu nairag taldaa Oscar Wilde iluu sain gej duulsan ym baina...amid khunees bish Ukhsen khunii sunsnees aidag bol ch getsuu l ym...hehe

Anonymous said...

hehe. anna kareninag arvan jild unshsan yum bna. odoo unshval oor bh aa. harin Lev ahiin Voina i mir arvaa togsood dahij unshsan. ter ar taliin Mir gej yag yug helsend ergelzsen shd hehe. enh uu esvel yertonts uu??
anyway blog chin taalagdlaa. havar ch hen hunii lazang bas oor neg yumiig hodoolgood bh shig lol.
Gishuut baiv

sam said...

aan tiim baih, tegwel teriig olj unshii baiz,

Блог ч уншихаа бараг больж, ai harin tiin buur nud ooroo guilgeed guilgeed yawchih ym keke

Friska said...

Болд Ганбат: амьдаас нь ч, үхсэнээс нь ч айна шд, аймхай хөөөн би кк.

Гишүүт: өө харин тийн, хавар гэж бодоол хамаг юмаа сэтгэлээрээ хөдөлгөөд байна шт кк, гэхдээ амьтад хүртэл ичээнээсээ гардаг үед чинь бас ямар нэг юмаа хөдөлгөх ёстой байх.

Сэм: адилхан зовлонтойм байна хэхэ, хард нь дүүрцэн PC шиг л...хэрэггүй зүйлсээ сайхан устгаад хаячихмаар тээ, тархинаасаа.

dream said...

Anna karenina harin unshihuu yaahuu gd bodool bn gegege. nomiin taviur dr bgaad bdg, neg hvn shal hachin gd bhaar n unshihaa bolii ntr gsn shvv yum bodood l bj bgaa.
Ezlegdsen baishin chin harin goe sonsogdjiin shvv, neg unshihsan?
100 jiliin gantsaardal ug n bas bi unshij bgaa sanaatai kekek

Chariote said...

dream-d bishuu unsh gj zuvlie. bi 20 huudsyg l unshsan tgd bygdyg n oilgoson doo huurhii gej hudlaa yariv.

bayasalmaa said...

ug ni ter anna karenina chen tegj ilgasaj umshih nom bish sht!!!

...dehdee bi ooroo ehnii nuuriig ni l unshsan, zugeer helbertej bgaam shuu, ilgasaj unshih bolqui nom gej Hair erh choloo gantsaardal-iig bichsen, bichsen ch gej dee, surgaaliig ni shavi nar ni bichij hevluulsen togs gegeersen Osho gegeenten tegj helsen bainlei..

ail bolgon oor ooriinhooroo zovlontoi ch biluu ,kkk tegeed l tsaash ni unshaagui, Osho inkej helsniig sayahan olj unshsan, zaaval unshij duusgana gej bodjugaa.
Darma Batbayar guai bas Anna karenina -g unshih heregtei gej zovlohdoo neleed ter dotroos ni olj avah yum iiik bgaa gesen hartsaar harj baisniig ni sanaj baina.

Darmajasrai bol darma-iin xvv gedeg ni unen baih , gantshan ooroo l needeg devtert ni uldsen ugs bolbuu gej mohos bi taamnaj baina

anand said...

sain bna uu, Mementog buteehuig chin file-aar ni avj boloh uu ? kirill deer uu ? ymsgr : antoshka1986

bayarlalaa

Friska said...

латин дээр байсныг нь хөрвүүлээд жоохон алдаатай кирилл дээр кк. 1 дэхээс өгье.

Anand said...

yasan be , minii id antoshka1986 shuu !