Салхи

Бүсгүй залуу хархүүд хайртай. Залуу хархүү бүсгүйд хайртай байжээ. Тэгтэл бүсгүйд "чамаас өөр хүнд хайртай юм билээ, би сонссон" гэж салхи шивнэж "би харсан" гэж сарны туяа нэмэрлэжээ.
Гомдсон бүсгүй толгой өөд таталгүй уйлсанд түүний нулимс тэр хоёрын хоорондуур урсан урссаар тэр хоёрыг нулимсан голын эрэгт салгажээ. Залуу эр зоригоо чулуу болгон нулимсан гол руу шидлэв. Ширгэсэнгүй.

Залуу шидэн шидсээр. Бүсгүй уйлан уйлсаар цөхрөхөд нулимсан гол татарч хатсан хир нь хэн хэн нь хуурай гольдрилыг гатлан очиж бие биесийг аргадан учралгүй тэр чигээрээ хоцорчээ.

Д.Батбаяр Аниргүйн эрвээхэй номноос

21 сэтгэгдэл:

Puj said...

Чин сэтгэлээсээ бие биедээ хайртай биш л байна даа.

Үнэхээр хайртай байсан бол хаа хамаагүй салхины хэрэггүй үгэнд итгэж сална гэж үү?

Puj said...

Ийм болохоор л "итгэл" чухал гээд байдаг байх нь,хүмүүс.

Мөнхбаатар said...

1 талаас:
Иймэрхүү сэдэв хэзээ утга зохиолоос улиг болсон гэж хасагдах юм болдоо?

Залуу өөр хүнд хайртай байсан, байгаа, байх ямар ч байж болно шд.
Жишээлбэл "Залуу эрийг өөр эмэгтэйг үнсэж байхыг харсан" гээд л салхи хэлэнгүүт, сарны туяа нэмэрлэнгүүт шууд л гомддог бол утгагүй л байна. Ядаж л хэзээ хэнийг яаж үнсэж байв гэдгийг бодож л баймаар юм. Хэзээний ч явдал байж болно шүү дээ. Бүүр эртийн нь амрагаа ч үнсэж байсныг нь салхи хэлсэн ч юм бил үү... /Хичнээн зохиол бүтээл, бодит түүх ийм асуудалтай байсан бол :P/
Бүсгүй шууд л гомдоод л. Он сар орон зайг мартаж гомдоод л. Лавлаж асуухгүй гомдож зугатаад л. Голдоо гол үүсгэж зайгаа бариад л... Хэзээ ч байгаагүй дурлалын үлгэрт гүнж болж тоглож чадаагүйдээ гутарч уйлаад л... Амьдралд нь өөр эмэгтэй, өөр эрэгтэй орж ирсэнд хүлээн зөвшөөрч чадахгүй уйлагнаад л. Үлгэр шиг байж болоогүйд нь гомдоод.

Үлгэрт өөр эмэгтэй, өөр эрэгтэй гэж байдаггүй. Ханхүү нь гүнжээс өөр эмэгтэй хүн хардаггүй. Шивэгчинг шивэгчин л гэж харна. Эмэгтэй шивэгчин гэж хардаггүй :P /Харж болохгүй =))/ Үлгэрт ханхүү гүнж нарынхаа өмнөх түүх, хуучин амрагийнх нь тухай цухас ч болохнээ дурдаж баймаар юм :P

Нөгөө талаас:
Бүсгүй болоод залуу хоёр 2-уулаа сэтгэлзүйн эмгэгтэн.
Бүсгүйд ямар нэг байдлаар гомдож туниж гол урсгах нууцлаг хүсэл байсан. Тэрийг нь биелэлээ олоход нь салхи тусалж, сарны туяа нэмэрлэсэн. Тэгээд л бүсгүй хүсэж байсан төлөвтөө ороод л хүслээрээ уйлаад л уйлаад урсгаад л байсан.
Залуу ч гэж залуу. Бас л нэг хачин хүсэлтэй. Эр зоригийн дууль болон эгшиглэх нууц хүсэлтэй. Яасан ч их багтаж ядсан эр зоригтой юм. Эр зоригоо илэрхийлж ядсан биш дээ. Гол руу шидээд л шидээд л... Шидээд л байх юм.

Бүсгүй уйлж дуусаад хүслээ биелүүлж дуусаад ханахад, залуу ч гэсэн эр зоригоо ийш тийш нь савчиж ханасан бололтой. Нэгэнт хүссэнээ хийж, ханахаа ханасан тул хаа нэг тийшээ явж яах юм. Тэгээд л тэр чигээрээ хоцорчээ...

Friska said...

хайр дурлал хэзээ ч улиг болохгүй гэж бодож байна.

Мөнхбаатарын харсан талуудын учрыг олсонгүй, утгагүй санагдав.

Би анх уншаад 2 зүйл санаанд орсон. Өчүүхэн зүйлээс агуугаа алдах үе байдгийг...бас уучилна гэдэг нь мартана гэсэн үг биш гэдгийг.

Bayasum said...

Д.Батбаяр гуай мундаг.. :)

Bayasum said...

над "харилцаа бол оршихуйн үндэс" гэдэг үг орж ирсэн..

Puj said...

Friska,Munkhbaatar 2-n commentuudiig haraad hun buriin alivaag harah untsug ni ijil bdaggui gedgiig ulam bur medreed halti bayarlah ch shig,hehe.

Мөнхбаатар said...

Bayasum> "Харилцаа бол оршихуйн илэрхийлэгдэл" гэвэл ямархуу байна? :)

Friska> Би хайр сэтгэлийг улиг болсон гэж бичээгүй шүү дээ ;) Харин салхины үг сонсож гомддог эмэгтэйчүүдийн тухай зохиолын сэдэв нь улиг болчихсон л баймаар юм гэж бичсэн юм.

Puj> Чиний ч гэсэн өнцөг их дажгүй байсан шүү :)

Friska said...

Д.Батбаяр гуайг саяхан Д.Намдаг гуайн тухай Оддын тухай одод гэж нэвтрүүлгээс л амьдаар нь харлаа ккк.

Салхины үг сонсож гомддог өөр ямар зохиол байдаг билээ?

гэснээс, саяхан нэг найз маань Зүүд ба улаан нулимсын агуулга нь Гоголийн Шинель гэдэг зохиолтой яг адилхан байна гэж хэлэхээр нь шар хөдлөөд тэр Шинелийг бас уншиж эхлээд байгаа, гэхдээ дөнгөж л эхэлж байгаа.

Мөнхбаатар said...

Д.Батбаяр гуайг амьдаар нь харсан сэтгэгдэл ямар байна даа? "Ккк" гэдгээс өөр юм хэлэхгүй юм уу ;)

За бараг л бүх л савангийн дууриудад салхины үг сонсож гомдсон хэсэг байдаг шүү дээ. Эсвэл эрэгтэй нь "салхины үг" сонсож хардаж харайж гүйсэн хэсэг...

Puj said...

Зүүд ба улаан нулимсын агуулга нь Гоголийн Шинель гэдэг зохиолтой яг адилхан байна гэж хэлэхээр нь шар хөдлөөд тэр Шинелийг бас уншиж эхлээд байгаа, гэхдээ дөнгөж л эхэлж байгаа.

- Тийм үү? Ямар сонин юм бэ тэ? Хурдан уншиж дуусаад бичлэг оруулаарай,плийз,хэхэ.


За бараг л бүх л савангийн дууриудад салхины үг сонсож гомдсон хэсэг байдаг шүү дээ. Эсвэл эрэгтэй нь "салхины үг" сонсож хардаж харайж гүйсэн хэсэг...

- За би ч уншиж,үзсэн юм багатай хүн дугай л байя гсн,хэхэ.

Ганзо нь said...

Энэ хэзээ гаргасан номынх "Салхи" вэ? Д.Батбаяр гуайн зохиолуудыг их унших дуртай шүү. Цахилж яваа гөрөөс тууж, Хайрыг хайрла гэх мэтийн жүжгүүд, өгүүллэгүүд, богино бодролууд...гээд л. Бүтээхүйн зүй тогтол нь бас их бэрх бүтээл шүү, тэ?

Friska said...

Аниргүйн эрвээхэй нь 83 оны ном юм байна...онц таалагдаагүй, Мементог бүтээхүй нь ч бас сүйдтэй таалагдаагүй. Бүтээхүйн зүй тогтол л гоё...их хөдөлмөр орсон, мэдлэг нэмэрлэсэн ном санагддагийн.

Анна Каренинаг бариад авсан чинь Шинелийг уншиж амждаггүй ээ кк.

sam said...

yagaad zugeer l ochood yum asuuhaas halshirdag um boloo, amarhan zuiliig hetsuu met bodood l,
odoo ajild awahdaa huntei hariltsahaas halirshirdaggyi baih gesen shaardalaga tawidag bolson bn lee shd keke

Chariote said...

ПУЖ-д -Нөү. Энэ дээр чинь салхины үг гэдгээр шум, дам яриа,гэхээсээ илүү салхи ямар их хүчтэй вэ? Зөөлөн нь хатуугаа иднэ гэдэг шиг л хөнгөхөн мөртлөө нүсэр агууламжтай үр дагавар авчирдаг зүйл шүү гэсний илэрхийлэл байх гэж боджийн. Тэрнээс савангийн дуурьтай бол зүйрлэлтгүй л дээ. Би лав Д.Батбаяр гуайг ер нь бүсгүй хүний сэтгэлийг яаж ингэж мэдэрч бичдэг байнаа л гэж гайхдаг.Цахилж яваа гөрөөс, мементо-г бүтээхүй, залбирал дээр ч тэр, Өөрөө болхоор геологич гэдэг нарийн мэргэжил эзэмшсэн болхоор тэр нь их нөлөөлсөн гэж ярьсан байна лээ. Тэрийн болгон зовлон туулсан хүмүүстэй уулзаад явдгүй нь л тодорхой байлгүй. Зохиолч хүн гэж их мэдрэмжтэй байхын л нэр байх даа. Бас түүний хэт туйлширахгүй байхын онол нь их таалагддаг,Алтан хараацай гэдэг өгүүллэг дээр нь их тод харагддаг байхаа. Гэхдээ ярилцлага эн тэр өгөхдөө ч гэсэн асуултанд тас няс хийсэн хариулт өгөхөөсөө илүү ингэж нэг бодож байна тэгж нэг бодож байна гэж хариулсан байхыг нь их харж байсан. Ер нь ийм хүний үгийг сонсож яваа энэ цаг үедээ их баярлаж байгаа шүү.

Puj said...

Өөрийн чинь зөв байхөө,би ер нь мэдэх,ойлгох юм багатай хүн л дээ,хэхэ.

Гэхдээ та үүнийг тэр талаас нь харж,ойлгож, хүлээж авч байгаа шиг би зүгээр л тэр үед халти бодогдсон зүйлээрээ хөнгөн хүлээж авсан байж болохгүй гэж үү?

Бичсэн зүйл чинь таалагдаж байна. Харин НӨҮ гэж маш итгэлтэй хэлсэн байгаа чинь огт таалагдсангүй. Яагаад бүх хүн өөртэй чинь адил бодох ёстой гэж?

Блог дээр нь жоохон онцгүй байдлаар,хүнтэй муудалцсан сэтгэгдэл биччихлээ,уучлаарай,Friska.

Chariote said...

Хэхэхэ, Нөү гэхээр тийм эмзэг байна уу? за тэгвэл сорри шүү. үгүй ээ минийхээр ийм.. гэж ойлгогдохгүй байна уу.


Үзэл бодлоо илэрхийлэх хэлбэр хүн хүнд маш өөр байдагшд.

Puj said...

ҮГҮЙ гэдэг аймаар үг ш дээ,миний бодлоор.

Гэхдээ чи ердөө л "үгүй ээ минийхээр ийм.." гэж хэлэхийг л хүссэн юм байна. Одоо би ойлгосоон,зүгээр.

Сайхан ойлголцлоо шүү тэ?

Friska said...

өө би энд шинель уншина гэж амалчихаад мартаад яваан байна шд.

энэ домгийг ахиад уншсан чинь хүсэл үнэнч байдгүйн тухай юм шиг санагдчихлаа...гол ширгэчихээд байхад бие биедээ очихгүй...очих хүсэл аль хэдийн үгүй болсон.

Anonymous said...

Мөнхбаатар хайрлаж дурлаж үзсэн үү?

ketchup

Мөнхбаатар said...

Үзээгүй юм байна :P