Пауло Коэльо гэдэг хүнийн Алхимич гэдэг номыг сонирхож авч уншлаа. Номын дэлгүүрт олигтой ном байхгүй болохоор нь авчихсан юм, авсан шалтгаан нь редактор нь Аюурзана кэкэ. Дажгүй ном байна. Тэндээс нэг түүх санагдаад болдоггүй.
Нэг аягүй сайхан залуу байжээ. Нарцисс гээд. Өөрийнхээ сайхныг голын усанд харж баяссаар байгаад усанд унаад живээд үхчиж. Тэгсэн гол гашуудан уйлаад ус нь шорвог болчиж. Тэгэхээр нь моднууд асууж.
- Чи яагаад уйлаадайн?
- Нарциссын араас гашууджээн.
- Аан...тэгэлгүй яахав, түүний ойгоор явж өнгөрөхөд бид ч биширдэг байсан. Чи бол түүний гоо үзэсгэлэнг хамгийн ойроос харж байсан.
- Тэр үзэсгэлэнтэй байсан юмуу?
- Тэрнийг чамаас өөр нэг нь сайн мэднэ гэж үү, тэр өдөржин чиний усанд өөрийгээ хардаг байсан биддээ?
Гол удаан дуугүй байснаа эцэст нь хариулж.
- Би Нарциссыг гоо үзэсгэлэнтэй байсан гэж мэддэггүй ч араас нь гашуудаж байна, яагаад гэвэл тэр өдөр бүр эрэг дээр ирж ус руу тонгойх бүрт түүний нүдэнд би өөрийнхээ гоо үзэсгэлэнг олж хардаг байсым.
Ном нь яг одоо байхгүй болохоор санаж байгаагаараа биччихлээ. Энэ домог юу бодогдуулж байна таанууст?
Нэг аягүй сайхан залуу байжээ. Нарцисс гээд. Өөрийнхээ сайхныг голын усанд харж баяссаар байгаад усанд унаад живээд үхчиж. Тэгсэн гол гашуудан уйлаад ус нь шорвог болчиж. Тэгэхээр нь моднууд асууж.
- Чи яагаад уйлаадайн?
- Нарциссын араас гашууджээн.
- Аан...тэгэлгүй яахав, түүний ойгоор явж өнгөрөхөд бид ч биширдэг байсан. Чи бол түүний гоо үзэсгэлэнг хамгийн ойроос харж байсан.
- Тэр үзэсгэлэнтэй байсан юмуу?
- Тэрнийг чамаас өөр нэг нь сайн мэднэ гэж үү, тэр өдөржин чиний усанд өөрийгээ хардаг байсан биддээ?
Гол удаан дуугүй байснаа эцэст нь хариулж.
- Би Нарциссыг гоо үзэсгэлэнтэй байсан гэж мэддэггүй ч араас нь гашуудаж байна, яагаад гэвэл тэр өдөр бүр эрэг дээр ирж ус руу тонгойх бүрт түүний нүдэнд би өөрийнхээ гоо үзэсгэлэнг олж хардаг байсым.
Ном нь яг одоо байхгүй болохоор санаж байгаагаараа биччихлээ. Энэ домог юу бодогдуулж байна таанууст?

19 сэтгэгдэл:
Өөр өөрснийхөө гоо үзэсгэлэнг нэг нэгнээрээ дамжуулан олж хардаг байсан байна. Гол байгаагүй бол Нарцисс өөрийнхөө сайханг мэдэхгүй. Нарцисс байгаагүй бол гол өөрийнхөө сайханг мэдэхгүй...
Нарцисс түрүүлж үхсэн. Хэрвээ Нарцисс түрүүлж үхээгүй бол гол Нарцисс руу "орох" гэж улам "ойрхон" байх гэж чиглэлээ өөрчлөн Нарцисс руу урсан "үхэх" байсан...
Гол бол гол. Нарцисс бол Нарцисс.
1. Гол "үхэж" байснаас Нарцисс үхсэн нь дээр.
2. Гол удаан аажуухан. Тийм учраас "амжаагүй". Үхэж амжаагүй. Моднууд асуухад хүртэл удаан дуугүй байсны эцэст хариулсан байна...
Ер нь тэр 2-н аль нэг нь үхэх албагүй л дээ. Нарцисс арай аажуу тайван байсан бол Гол бас гоо үзэсгэлэнтэйг мэдэх байсан байх. Тэгээд...
Амиа хичээлт. Мод голыг Нарциссын араас гашуудаж байна гэж бодтол тэр зөвхөн өөрийгээ харж чадахаа больсондоо л гашуудсан...хүний төрөлхийн мөн чанарын гоё жишээ. Би ингэж л ойлгосон.
нэг кинон дээр гардаг даа, багш нь нас барсанд охин нь уйлав, ээж нь за битгий уйл даа гэсэн чинь би багшийнхаа хойноос гашуудаагүй, зөвхөн миний цаашдын ирээдүй яах болж байна гэж бодож уйлж сууна гэдэг шиг л, алхимик гоё санагдсан шүү
Дөнгөж уншингуут л "Амиа хичээлт" гэж бодогдсон. Тэгээд эргээд мартагдчихсан.
горхинд их хэцүү байсан болхоор уулсан биз..
Өнөөдөр орой 19,30-с гэсэн байхаа МҮТВ-р "хариулахгүй байж болно" ч гэлүү нэг нэвтрүүлгээр Аюурзана ах орох юм байлээ. Ярилцлага өгнө гэсэн үг л дээ,хэхэ. Амжвал үзээрэй, та. Таныг номонд нь төдийгүй өгсөн ярилцлагуудад нь бас дуртай байх гэж найдий,би лав дуртай,хэхэ.
өө баярлалаа Puj, заавал үзнээ.
yoo, say ayuriin yariltslagiig uzlee, barag duusah dohoj bhad l,,,unshij duusahgyi nom shig l sanagdlaa
кэкэ би ч бас үзээд..ихэнхдээ нийгэм рүү хандсан асуултууд байв шив дээ. тэр гэрлэлтийн талаар, бас хөгшчүүлийн талаар хэлсэн юмнууд нь таалагдлаа. Аюурын ярихыг харж байгаагүй, анх удаа л харлаа..их ч догдоллоо гсн. Чандаатай адилхан ярьдаг санагдав лол.
өө бас олонх цөөнхийн талаар гоё ярьсан...даанч богинохон нэвтрүүлэг байлаа даа.
Туйлширч дэмий... Чи хүнд дурласан бол энэнд итгэх үү? Эсвэл өөртөө үүнийг итгүүлэхийг хүссэн юм уу? Ямартай ч өөрийгөө хүчлээд хэрэггүй биз дээ. Тэгэх тусам ядардаг юм шиг..
хүүг ойлгосонгүй, юун тухай ярьчив???
hunii torolh chanar amia hicheeltiin asar goy jishee sanagdav.
oortoo duralsan khuniig Nartsist gedeg biluu yu bilee...ymar ch baisan ene tuukhiig unshij baisan ym baina...goliin usand ooriigoo kharj baigaad duralchikhdag azgui zaluu...iimerkhuu torliin emgegeer ovchildog zaluuchuud magadgui emegteichuud baidag gesen...ter unen geseen...hehe
Bold Ganbat-н хэлж байгаа үнэн.
Нарцист өвчнөөр өвчлөөгүй хүмүүс харин их цөөхөн байдаг гэсэн :P
Ер нь сайн ярих юм бол энэ блог гэж юм Нарцизмыг нэлээн айхтар өөгшүүлдэг бололтой юм шиг байна лээ шүү...
харин ч эмэгтэйчүүд чинь заавал сэтгэл дундуур байдаг юм биш үү, өөрийгээ муухай гэж боддог эр хүн харин ховор гэсэн шүү кк.
Блог чинь зүгээр л хэрэгсэл шүү дээ...яаж ашиглах нь тухайн хүний дур.
Хэхэ. Эрэгтэйчүүд үнэхээр л бохир заваан биш байвал тэгээд л муухай биш болчихдог байх :P Тийм учраас л өөрийгөө муухай гэж боддог эрэгтэй хүн бараг байдаггүй байх. Бас нөгөө талаас эрэгтэйчүүд өөрсдийгөө сайхан ч гэж бас боддоггүй байх. Тэд ер нь энэ талаар нэг их боддоггүй байх :P
Харин эмэгтэйчүүд муухай биш байхын тулд маш олон шалгуур давах ёстой байдаг байх. Тийм тийм бас тийм байвал "сайхан" гэх гээд л байдаг байх. Тэрнээсээ болоод л өөртөө (гадаад үзэмжиндээ) сэтгэл дундуур байх болдог биз. Гэхдээ тэр олон шалгуур шиг, үзүүлэлт шиг юмнуудыг нь эмэгтэйчүүд өөрсдөө л зохиодог байх гэж боддог...
Блогийн тухайд чиний зөв юм байна :D
GOyo yum. ali deerees l avaya gej bodood yavaa yum.
Бусад номнууд нь бас гоё ш дээ. Мундаг зохиолч байдаг юм. Хэрэв хэрэгтэй гэвэл хэлээрэй. Надаа нэлээн хэдэн ном нь байгаа. Удахгүй бас нэг номоор нь кинүү гарах гэж байгаа :D
Post a Comment