Хааяа нэг номын дэлгүүр орохдоо заавал нэг ном авчаад байдаг юм. Он гарсанаас хойш чинь нэг ном бэлгэнд авсан, 2 ном өөрөө авсан...ингээл болоом шив дээ. Бэлгэнд авсан нь Эмүжингийн өгүүллэгүүд байсан, хөөрхөн юм байлээ...нээх магтаад байхаар эд биш. Дараа нь зүгээр л сонирхоод Гёте-Залуу Вертерийн сэтгэлийн шаналал гэдэг ном уншлаа, би угаасаа өмнө нь уншиж байгаагүй нэрийг нь сонссоноос цаашгүй болохоор уншаад үзье гэж бодоод, таалагдаагүй ээ....хэт нуршуу, уншихад залхмаар санагдсан надад лав. Ерөнхий утга нь ч таалагдаагүй, нэг хүүхэнд дурласнаа...тэгээд амиа хорлоод. Удахгүй матраас Зуун жилийн ганцаардалыг авч унших гэж байгаам, бие сэтгэлээ бэлдэх зорилгоор Габриель Гарсиа Маркесийн Алдагдсан цагийн тэнгис/тэнгисийн цаг????(уншиж байгаа номныхоо нэрийг мартаа хаясан, зөнөчиж) гээч жижигхээн номыг уншиж эхэллээ...гоё юм байна лээ, ганцхан эхний өгүүллэгийг уншаад л гоё санагдсан, сэтгэлд хүрсэн. Энэ номыг авахад хажуугаар нь Дурлалгүй ертөнцийн блюз рүү шүлс гоожоод л байсан, зоос хүрээгүймаа:P уншчихсан ч гэсэн байжаахад гоё ном гэж бодоод байдын. Түрүү жил бодсоор байгаар Гэм зэм, Мастер Маргарита 2-ыг уншсан...энэ жилдээ ямар байсан 100 жилийн ганцаардал, чадвал Карамазовын хөвгүүдийг уншчихмаар байна. Тэгээд нэг сайхан яруу найргийн ном уншчихвал ч...Аюурзана, Өлзийтөгс 2 дэлхийн шилдэг яруу найргийн түүвэр гэж гаргасан сурагтай. Ном гэхээр нэг иймэрхүү.
Гэтэл амьдралд юу болжаахым. Гүй яах уу дээ, янзандаа л. Өглөө эрт босч ажилдаа явсаар, орой эрт харьж ПС-ны ард суусаар...энэ кибер ертөнц намайг мөн алжаагаам шүү...аяга тавгаа угаана, их цэвэрлэгээ хийнэ гэж бодоол харина, хариад л цай уунгаа ПС-ны ард сууна, нэг мэдэхэд л шөнө болчино, нэг суучуул босноо гэж байхгүй...аргагүй ганцаараа байдаг тулдаа л болж байх шиг байна, хэн ч гэр орноо цэвэрлэ гэж загнахгүй...сонгууль монгууль, тэр өвчин энэ тэр надаа огт хамааралгүй болж, ердөө л гэр-ажил гэсэн маршруттай. Хааяа хагас бүтэн сайнаар хот орж амьдралыг хальт зүлгэж өнгө оруулчаад ирэхиймдээ, тэхдээ л эндэхийн шороо гэж аймаар юмаа...