Зарим нэг бодлын захаас...

Үйлийн үр, үйлдлийн үр бүү хэл бодлын үр дагавар ч байдаг гэж би боддог. Үйлдлээ, бодлоо цэгцэлж амьдарий дүхүү. Энд тэндэхийн блог хэсээд яваад байхад өөрийн амьдралд зөвхөн бусад л гай болоод байгаа мэт бичдэг хүмүүс олширсон ч юм шиг, эсвэл би өмнө нь анзаардаггүй байсан байж ч мэднэ. Хүн өөрөө өөртөө л эзэн. Чиний ямар байснаас одоо чинь, ямар байгаагаас ирээдүй чинь шалтгаална. Ямар нэг зүйл чинь бүтэхгүй байгаа бол бүтнэ гэж ядаж бодож үзсэн үү гэдгээ ч хүртэл тунгааж үзэх л хэрэгтэй юм шиг...өөрөө нээх мундаг тууштай хүн шиг ярьчлаа, би ч бас тийм тууштай биш. Ямар ч юмны хойноос үхэн хатан зүтгэдэггүй, юунд ч тэгтэлээ их шуналтдаггүй, Буддизмын хэлтэрхий яваад байж мэдэх л юм. Тэр нь угаасаа дээр санагддийн. Нэг удаа танил ах маань миний энэ занг залуу хүнд огт хэрэггүй сул тал гэсэн юм, сул тал мөн эсэхийг би сайн мэдэхгүй...зүгээр л надад тэр нь илүү амар ч байдаг юм уу мэдэхгүй, болохгүй бол болохгүйм байна гээд хаячихдаг...зарим хүмүүс болгоно гээд зүтгэдэг, заримынх нь болохгүй хүртэлх тэр хязгаар нь арай их байдаг байх. За тэгээд матрын ордныхон зорилгодоо удаан хүрдэг гэсэн зурхайд найдаа л яваад байгаа шт гэхгүй юу. Ямар ч гэсэн хорхойноос бусдад хоргүй л амьдрах минь...Залуу Вертерийн сэтгэлийн шаналал гээд ном уншиж байгаам, тэндээс уйтгар гунигийг атаархал төрүүлдэг гэсэн үг олж уншаад зөв ч юм шиг санагдчихлаа, би өөрийгээ нилээн гунигтай хөөн гэж бодоод байгаа, тэхдээ хүчээр гуниглаад байж ч мэднэ...ер нь учраа олоогүй яваам чинь чааваас. Тэгээд хүн өөрөөсөө илүү байгаа нэгнээ харахаараа атаархаж, би ийм биш байна гэж сэтгэлээр унадаг нь гунигын ул суурь болж өгдөг гэнээ. Уншиж дуусахаараа энэ талаар нэг бодол бий болох бизээ. Би гуниглахаараа хэн нэгнийг буруутгадаггүй, энэ гунигийг хэн нэгэнд халдаахыг лав хүсдэггүй, гэхдээ заримдаа тэнэг хүн шиг болчихдог юм...сэтгэл санааны гүн хямралд орж этэр...гарахдаа амархаан тэхдээ. Ёстой санаанд байгаа бүхний энэ тэндээс аваад нийлүүлээд нээх хачин нөхөөс шиг юм биччихлээ...за яадын.

борооны үнэр...

Анхны бороо. Саяхан хот ороход үүрээр бороо бага зэрэг орсон байсан л даа...үнэрийг нь л мэдэрсэн. Харин сая гадаа бороонд жоохон норлоо. Үнэр ч гэж тасархай. Бороо яагаад гоё юм бол...шинэ амьдралыг тэтгэж муухай бүхнийг угаан цэвэрлэдэг болоод л тэр байх...борооны үнэр нэг л дотно, цээжинд бяцхан найдварын гал ч асаах шиг. Мал хүртэл бороо орохын өмнө хөөрч давхидаг, намайг жоохон байхад тугал онгироод давхихаар тэгдэг байсан...бороо орох нь дээ гээл. Балчир байхад борооны сайхан муухайг ч мэдэхгүй ёстой л амьтны зөнгөөрөө баярладаг байсан байх...бороонд норж гүйх гээд ч юм уу. Хэд хоногоор дараалан бороо ороход гэхдээ зутраад л ирдэг дээ, нар хүсээд л..сэтгэл тийм тогтворгүй хойно, байхгүй бүхнийг хүснэ, бий болохоор залхана уйдна. Гэр дээр дуслах бороон чимээнд унтах сайхан...бороо орж байхад хаалгаа онгойлгож суугаад будаатай цай уух сайхан. Бороо орсоны дараа бүх зүйл өнгөө нэмсэн байх нь сайхан. Бага байхдаа мөндөр ороход түүж иддэг байж билээ. Бороо орсоны дараа тугалын зэл зайлуулна гэж нэг ажил байх...бороо орсоны дараа өрхөө татах бас л сайхан, нойтон өвсөн дээр хөл нүцгэн явах сайхан...бороотой холбоотой нэг ч муухай дурсамж алгаа. Би бороонд дуртай. Тэнгэрээс буух тэр нэгэн дусал ганц намайг л зорьж ирж байгаа мэт баярлан додигор алхах дуртай.