Үргэлжлэлийг нь бичих гэсээр хичнээн ч удчив. Зохиол нь үйл явдал гэхээсээ илүүтэйгээр хүний дотоод ертөнцийг харуулахыг зорьсон байх, хэн юу бодож, хэний дотор юу болж байгааг дүрслэн бичсэн нь дийлэнх хувийг эзлэх байхаа. Магадгүй зарим хүнд нуршуу, уйтгартай санагдаж болох.
Раскольников бол м
иний анхнаасаа л дурласан дүр. Зэвүүн гар...гэхдээ мангар зөөлөн сэтгэлтэй. Ерөнхийдөө бол нэг ядуу оюутан амьдралын эрхээр нэг баян эмгэнийг алчихаад дараа нь өөрийгээ илчилнэ. Гэхдээ мөнгөнөөс болж алсан ч юм биш л дээ, Напелеоноор жишээ авч бодоод манэр хүмсийг 2-т хуваагаад өөрийгээ алинд нь багтах бол гэсэн асуултаас эхэлнэ: тварь дрожащий или имеющий права? өөрөөр хэлбэл би агуу зүйлийн төлөө бусдыг золиосолж чадах нэгэн үү, эсвэл зүгээр л тэр золиослуулагчид багтах жирийн саарал амьтан уу? Тэр бусдаас илүү эсэхээ мэдэхийг хүснэ. Алсаныхаа дараа сэтгэлийн зовлонгоо дааж чадахгүй өөрөө хэргээ хүлээнэ. Хамгийн түрүүнд хайртай хүндээ хэлнэ. Тэр нь Соня. Амьдралын эрхээр биеэ үнэлдэг ядуу бүсгүй. Үүндээ их гэмшдэг. Бурханд өөрөөсөө ч илүү итгэдэг., хүлцэнгүй номхон, өрөвч зөөлөн...гэгээн, цагаан хүний дүр. Надтай адилхан хүн л намайг ойлгож, хайрлах ёстой гэж Раскольников боддог. Тэр нэг эмгэнийг алсан бол, Соня "өөрийгээ" алсан, тэд 2-лаа гэмтнүүд. Үүгээрээ тэд бусдаас адилгүй....тэхээр хамт байх ёстой. Раскольниковын эгч нь хайргүй хүнтэйгээ гэрлэх болсон нь тэрнийг бодож байсан үйлдлээ хийх яг сайхан нөхцөл бололцоог бүрдүүлээд өгнө. Тэр хулгайлсан мөнгөө нэг газар нуучихаад дараа нь ч авдаггүй...угаасаа гол шалтгаан нь энэ биш байсан болохоор. Раскольников хүн чанараа уландаа гишгэхийг оролдовч бүтсэнгүй...тэр тэгэж чадах хүн биш байж. Зохиолд аллага, хүчирхийлэл...гэх мэт хар бараан зүйл зөндөө гарах боловч их гэгээлэг төгсдөг. Раскольников гэмээ хүлээж, хоригдол болно...Соня тэр 2 бие биедээ дурлана. Амьдралын гол утга учир нь хайр гэдгийг харуулсан мэт. Хүний сэтгэл-нууц, тэр нууцыг тайлахад л Достоевскийн зохиолын гол утга санаа нь оршдог...зохиолд амьдралын бараан талыг харуулан, хүн төрөлхтөн муу муухай бүхэндж живсэнийг үзүүлж үүнээс гарах гарц нь - хайр ба сэтгэлийн "ариусал". Ариусал гэдгийг хаалтанд тавьсаны учир нь таарч тохирох өөр үг олсонгүй...заавал бурхан шашинтай холбоод хэрэггүй байх. "Хүн гарах гарцгүй байх аймшигтай, гэхдээ хүн бүхнийг хийх эрхтэй байх бүр ч аймшигтай". Раскольников сэтгэл санааны амар амгаланг олох тэр замд удаан...зовлонтойгоор аялж эцэст нь олно. Дахин төрнө. "Счастья покупается страданием"- аз жаргалыг зовлон бэрхшээлээр худалдаж авдаг- энэ бол амьдралын хууль гэж Достоевский хэлсэн байна.
Хүн өмнөө ямар ч зорилго тавьсан байсан тэр бусдын зовлонг зөвтгөхгүй. Өөрөөр хэлбэл нийтийн төлөө нэгийг золиослох ёсгүй гэсэн үзэлтэй хүн байжээ. Амьдрал хаа ч амьдрал: тэр бидний гадна биш дотор байдаг, гол нь хүнээрээ үлдэх гэж хэлсэнчлэн зохиолын гол баатар хүнээрээ үлдэж байгаа юм. Хүнээрээ үлдэхэд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл - хайр.
Раскольников бол м
иний анхнаасаа л дурласан дүр. Зэвүүн гар...гэхдээ мангар зөөлөн сэтгэлтэй. Ерөнхийдөө бол нэг ядуу оюутан амьдралын эрхээр нэг баян эмгэнийг алчихаад дараа нь өөрийгээ илчилнэ. Гэхдээ мөнгөнөөс болж алсан ч юм биш л дээ, Напелеоноор жишээ авч бодоод манэр хүмсийг 2-т хуваагаад өөрийгээ алинд нь багтах бол гэсэн асуултаас эхэлнэ: тварь дрожащий или имеющий права? өөрөөр хэлбэл би агуу зүйлийн төлөө бусдыг золиосолж чадах нэгэн үү, эсвэл зүгээр л тэр золиослуулагчид багтах жирийн саарал амьтан уу? Тэр бусдаас илүү эсэхээ мэдэхийг хүснэ. Алсаныхаа дараа сэтгэлийн зовлонгоо дааж чадахгүй өөрөө хэргээ хүлээнэ. Хамгийн түрүүнд хайртай хүндээ хэлнэ. Тэр нь Соня. Амьдралын эрхээр биеэ үнэлдэг ядуу бүсгүй. Үүндээ их гэмшдэг. Бурханд өөрөөсөө ч илүү итгэдэг., хүлцэнгүй номхон, өрөвч зөөлөн...гэгээн, цагаан хүний дүр. Надтай адилхан хүн л намайг ойлгож, хайрлах ёстой гэж Раскольников боддог. Тэр нэг эмгэнийг алсан бол, Соня "өөрийгээ" алсан, тэд 2-лаа гэмтнүүд. Үүгээрээ тэд бусдаас адилгүй....тэхээр хамт байх ёстой. Раскольниковын эгч нь хайргүй хүнтэйгээ гэрлэх болсон нь тэрнийг бодож байсан үйлдлээ хийх яг сайхан нөхцөл бололцоог бүрдүүлээд өгнө. Тэр хулгайлсан мөнгөө нэг газар нуучихаад дараа нь ч авдаггүй...угаасаа гол шалтгаан нь энэ биш байсан болохоор. Раскольников хүн чанараа уландаа гишгэхийг оролдовч бүтсэнгүй...тэр тэгэж чадах хүн биш байж. Зохиолд аллага, хүчирхийлэл...гэх мэт хар бараан зүйл зөндөө гарах боловч их гэгээлэг төгсдөг. Раскольников гэмээ хүлээж, хоригдол болно...Соня тэр 2 бие биедээ дурлана. Амьдралын гол утга учир нь хайр гэдгийг харуулсан мэт. Хүний сэтгэл-нууц, тэр нууцыг тайлахад л Достоевскийн зохиолын гол утга санаа нь оршдог...зохиолд амьдралын бараан талыг харуулан, хүн төрөлхтөн муу муухай бүхэндж живсэнийг үзүүлж үүнээс гарах гарц нь - хайр ба сэтгэлийн "ариусал". Ариусал гэдгийг хаалтанд тавьсаны учир нь таарч тохирох өөр үг олсонгүй...заавал бурхан шашинтай холбоод хэрэггүй байх. "Хүн гарах гарцгүй байх аймшигтай, гэхдээ хүн бүхнийг хийх эрхтэй байх бүр ч аймшигтай". Раскольников сэтгэл санааны амар амгаланг олох тэр замд удаан...зовлонтойгоор аялж эцэст нь олно. Дахин төрнө. "Счастья покупается страданием"- аз жаргалыг зовлон бэрхшээлээр худалдаж авдаг- энэ бол амьдралын хууль гэж Достоевский хэлсэн байна.Хүн өмнөө ямар ч зорилго тавьсан байсан тэр бусдын зовлонг зөвтгөхгүй. Өөрөөр хэлбэл нийтийн төлөө нэгийг золиослох ёсгүй гэсэн үзэлтэй хүн байжээ. Амьдрал хаа ч амьдрал: тэр бидний гадна биш дотор байдаг, гол нь хүнээрээ үлдэх гэж хэлсэнчлэн зохиолын гол баатар хүнээрээ үлдэж байгаа юм. Хүнээрээ үлдэхэд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл - хайр.

2 сэтгэгдэл:
"Gem zem" orchuulagdaad garsan bailee, abch unshinaa geed l yabaad bgaa
chi neg tom yavdaliig ni martaad bh shig bna...
prazit emgeniig alah ni ternii tuluvluguu baisan. Gaigaar emgenii duu emegtei allagiin uyer orj irhed Raskolnikov sandarsahdaa ter emegteig aldag. Ternii buh zovlongiin shaltgaan ni uuriinhuu zohioson uzeltei ni ter allaga yagaad ch taarahgui bsan yum. Ter uhaalag humuus niigemd busdiin sain saihnii tuluu yu ch hiij bolno gej itgedeg bsan buguud buruugui emegtei hun alsanaaraa uuriihuu yurtuntsiig ter chigt ni uurchilnu...
Post a Comment