Энэ хүний нэрийг сонсохоор Цахилж яваа гөрөөс л санаанд ордог байлаа. Өөр зохиолыг нь угаасаа уншиж үзээгүйн байна. Номын дэлгүүрт тэнэж явахдаа Бүтээхүйн зүй тогтол гэсэн номыг санамсаргүй сонирхож үзээд авчихсан чинь Тунгаагийн надад өгөх гээд хэдэн сар болсон ч өгөлцөж авалцаж амжаагүй байсан ном болж таарсан. Гадарнаасаа ч, хуудсыг эргүүлээд харсан ч дэлхийн томоохон зохиол, бүтээлүүдээр жишээ авсан сонирхолтой с
анагдсан нь оносон байсан. Уншаад үзчих юмсан гэж бодогдохоор элдэв ном, зохиолуудын талаар дурьдсан байнаа. Эхэндээ нилээн автаж уншиж байснаа сүүлдээ жоохон сонирхол буурсан...удаан уншсан болоод тэрүү, ном өөрөө тийм юм уу мэдэхгүй.
Зохиол гэж юу вэ, зохиолыг хэрхэн бичих вэ, зохиолыг хэрхэн урлах вэ гэсэн номны эхний үгс нь ном юун тухай болохыг бараг хэлээд өгч байна дөө. Миний хувьд эхний хэсэг нь гоё санагдсан. Энэ бүлгээс Японд байдаг Рёанзи хийдийн чулуун цэцэрлэгийн тухай уншаад очиж үзэхийг мөрөөдсөн. Элсээр хучигдсан 15 ширхэг том чулуу нь хаанаас нь ч харсан 14 болж нэг нь нэгнийхээ араар нуугдан нөгөө нь ил гардаг гэнэ. Ямар ч байрлалаас харсан шүү, сонин байгаа биз. "Хөдөлгөөнгүй гэдэг бол хөдөлгөөний хамгийн чухал зүйл гэж Хятадын гү ухаантан Лаоз хэлсэнчлэн хөдөлж явж байгаа хүний хөдөлгөөнөөр чулуунууд хөдлөхгүйгээр хөдлөж нэгнийхээ араар орно." Нууцыг бүтээхүй хэсэгт энэ тухай өгүүлдэг. Уран зохиолд ч мөн нууц хүний сэтгэлийг татдаг, за амьдралд ч гэсэн дээ.
Гайхамшиг гутамшигийн цогцлол хэсэгт тогосоор жишээ авсан байна. Тогос их гоё өдтэй хирнээ их муухай хөлтэй гэнэ, өд нь хэт гоё болохоор хөлний муухайг хэн ч анзаардаггүй...сонсож л мэддэг, сонсож мэдээд харсан хүнд бол тогосны хөл муухай л харагдана гэнэ. Хүн сэтгэлийн амьтан шт угаасаа кэкэ. Зохиол дээр сайхан сэтгэлтэй хүн ихэвчлэн царай муутай байдаг биз дээ, тэгээд сайхан сэтгэл нь дийлээд дуусдаг бээз кэкэ. Бүлэг бүр дээр сонирхолтой зүйлсээр жишээ авахын зэрэгцээ өөр зохиол, бүтээлүүдээр ч жишээ авсан байна.
Бас нэг таалагдсан зүйл нь суут хүмүүс 2 хязгаараас ангид байдаг тухай. Тэр нь ядуу ч биш, баян ч биш гэсэн үг. Ер нь оюунлаг хүмүүс мөнгө хураахаасаа илүүтэйгээр ном хураасан байдаг гэнэ. Уран бүтээлч болоход өсөх орчин бас чухал нөлөөтэй ба нэрт зохиолчдын гэр бүлд сайн номын сайн байх нь элбэг байдаг гэнээ, хүүхэд насанд нь шүү. Хүүхэд нас гэснээс бага настайгаа оршиж чадах нь мөн л чухал зүйл гэнээ. Суут хүн гэдэг мөнхийн хүүхэд гэж Таагүр хэлж байсан байна.
За тэгээл ер нь бүтээл бүтээхэд хэрэг болохуйц маш олон зүйл энд байна, заавал бүтээгч хүн гэхгүй зүгээр сонирхоод уншихад ч сайхан ном. Мэдрэмж, ойлголт, үнэлэмж, харьцуулалтаас эхлээд ноороглох, нэр өгөх, эхлэх төгсгөх талаар хүртэл өгүүлсэн байна. Уншаад үзээрэй.
Саяхан Батбаяр гуайн Мементог бүтээхүй гэж ном байдаг гэж олж мэдлээ...ямаршуу юм бол, олж уншихсан.
анагдсан нь оносон байсан. Уншаад үзчих юмсан гэж бодогдохоор элдэв ном, зохиолуудын талаар дурьдсан байнаа. Эхэндээ нилээн автаж уншиж байснаа сүүлдээ жоохон сонирхол буурсан...удаан уншсан болоод тэрүү, ном өөрөө тийм юм уу мэдэхгүй.Зохиол гэж юу вэ, зохиолыг хэрхэн бичих вэ, зохиолыг хэрхэн урлах вэ гэсэн номны эхний үгс нь ном юун тухай болохыг бараг хэлээд өгч байна дөө. Миний хувьд эхний хэсэг нь гоё санагдсан. Энэ бүлгээс Японд байдаг Рёанзи хийдийн чулуун цэцэрлэгийн тухай уншаад очиж үзэхийг мөрөөдсөн. Элсээр хучигдсан 15 ширхэг том чулуу нь хаанаас нь ч харсан 14 болж нэг нь нэгнийхээ араар нуугдан нөгөө нь ил гардаг гэнэ. Ямар ч байрлалаас харсан шүү, сонин байгаа биз. "Хөдөлгөөнгүй гэдэг бол хөдөлгөөний хамгийн чухал зүйл гэж Хятадын гү ухаантан Лаоз хэлсэнчлэн хөдөлж явж байгаа хүний хөдөлгөөнөөр чулуунууд хөдлөхгүйгээр хөдлөж нэгнийхээ араар орно." Нууцыг бүтээхүй хэсэгт энэ тухай өгүүлдэг. Уран зохиолд ч мөн нууц хүний сэтгэлийг татдаг, за амьдралд ч гэсэн дээ.
Гайхамшиг гутамшигийн цогцлол хэсэгт тогосоор жишээ авсан байна. Тогос их гоё өдтэй хирнээ их муухай хөлтэй гэнэ, өд нь хэт гоё болохоор хөлний муухайг хэн ч анзаардаггүй...сонсож л мэддэг, сонсож мэдээд харсан хүнд бол тогосны хөл муухай л харагдана гэнэ. Хүн сэтгэлийн амьтан шт угаасаа кэкэ. Зохиол дээр сайхан сэтгэлтэй хүн ихэвчлэн царай муутай байдаг биз дээ, тэгээд сайхан сэтгэл нь дийлээд дуусдаг бээз кэкэ. Бүлэг бүр дээр сонирхолтой зүйлсээр жишээ авахын зэрэгцээ өөр зохиол, бүтээлүүдээр ч жишээ авсан байна.
Бас нэг таалагдсан зүйл нь суут хүмүүс 2 хязгаараас ангид байдаг тухай. Тэр нь ядуу ч биш, баян ч биш гэсэн үг. Ер нь оюунлаг хүмүүс мөнгө хураахаасаа илүүтэйгээр ном хураасан байдаг гэнэ. Уран бүтээлч болоход өсөх орчин бас чухал нөлөөтэй ба нэрт зохиолчдын гэр бүлд сайн номын сайн байх нь элбэг байдаг гэнээ, хүүхэд насанд нь шүү. Хүүхэд нас гэснээс бага настайгаа оршиж чадах нь мөн л чухал зүйл гэнээ. Суут хүн гэдэг мөнхийн хүүхэд гэж Таагүр хэлж байсан байна.
За тэгээл ер нь бүтээл бүтээхэд хэрэг болохуйц маш олон зүйл энд байна, заавал бүтээгч хүн гэхгүй зүгээр сонирхоод уншихад ч сайхан ном. Мэдрэмж, ойлголт, үнэлэмж, харьцуулалтаас эхлээд ноороглох, нэр өгөх, эхлэх төгсгөх талаар хүртэл өгүүлсэн байна. Уншаад үзээрэй.
Саяхан Батбаяр гуайн Мементог бүтээхүй гэж ном байдаг гэж олж мэдлээ...ямаршуу юм бол, олж уншихсан.

4 сэтгэгдэл:
2 хязгаарын дурдсан дээр чинь нэмэх нь:
энд зөвхөн мөнгөний хязгаарын тухай дурдсан байна. Үнэхээр л суут хүмүүс 2 хязгаараас ангид байдаг юм бол ухаантай, тэнэг гэсэн хязгаараас бас ангид, мөн их номтой, бага номтой гэсэн хязгаараас ангид байх ёстой юм болов уу?
Тэгэхлээр ном хураагаад л хадгалаад л мөнгө шиг далд хийгээд байдаг хүмүүс суут хүмүүс мөн үү?
Эсвэл өөртэй нь учрах суут хүнд тэр номоо бэлэглэх гээд л хадгалаад байдаг юм болов уу?
Эсвэл нэг хүйтэн өдөр тэднээрээ гал ноцоож дулаацана гэж боддог юм болов уу?
Эсвэл номны ханш нэг өдөр чангарна. Тэр үед нь бөөнд нь үнэтэй худалдана гэж хадгалдаг юм болов уу?
Эсвэл хүүхдээ багаас нь маш их номон дунд байлгасаар энэ их номыг чи унших ёстой гэж айлгасаар байгаад номонд дургүй болгох гэж хадгалдаг юм болов уу?
Эсвэл хэзээ нэгэн цагт унших хурд нь мундаг болонгуут бүгдийг нь уншиж дуусгана гэж боддог юм болов уу?
Эсвэл өөр хүмүүст уншуулахгүйн тулд өөртөө хадгалдаг юм болов уу?
Эсвэл ном хадгалахаар дамжуулж олон нийтэд PR хийдэг юм болов уу?
Эсвэл ...
тийм байна. хариулт нь яг гурван цэг юм байна (...) :P
/сэдвээс хадуурж дэггүйтсэнд уучлаарай/
тэх, олон утга байснаас баян ядуугаас ангид гэсэн яг энэ утга нь таалагдсан болохоор бичсэн юм. Суут хүнийг юу хурааж буйгаар нь биш...юу хийж бүтээснээр нь хэлдэг биз. Ер нь л аливаа туйлшралаас ангид гэсэн утгаар нь бас бичсэн байсан.
ном хураах зорилгын тухайд сайхан олон сонголт бодож олжээ, кэкэ. гэхдээ зүгээр л номтой байхаасаа кайф авахад л ихэнх ном цуглуулдаг хүмүүсийн зорилго нь оршдог байх.
эсвэл заавал зорилготой байх ёстойм уу...мэдэхгүйм.
"Мементог бүтээхүй"-г эхнээс нь жаахан унших тохиолдол гарч байсан даа. Цааш нь уншмаар л байгаа юм.
За ямар ч гэсэн "Бүтээхүйн зүй тогтол"-г нээж харчихаад орж ирж агсам тавина аа :)
monstudnet.mn deer momentog buteehui butneeree baisan sanagdaj baina
Post a Comment