Достоевский Ф.М. - Гэм Зэм

Агуу зохиолын талаар бичих гэж айж явсаар арай гэж зориглолоо. За би ямар сэтгүүлч, нийтлэлч, шүүмж бичдэг хүн биш, сонирхогчийн үүднээсээ сайн муу ямар ч байсан хамаагүй бичье гэж бодоод санаа шулуудлаа кэкэ. За сурсанаараа жоол намтар явчих уу даа.

Федор Михайлович Достоевский 1821 онд 7 хүүхэдтэй өнөр өтгөн айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. 15 настайд нь эх нь нас барахад эцэг нь түүнийг ах Михаилын хамт сургуульд явуулсан ба тэнд суралцсан 3 жилийн хугацаанд орос хэлний багш Билевич нь уран бүтээлчийн хувьд суурь тавигдахад их нөлөөлсөн гэнэ. Ер нь 1837 он нь тэрний хувьд хүнд жил байсан ба Пушкин нас барсан нь ээжийнх нь үхлээс дутуугүй гашуудал авчирсан байна. Мөн энэ ондоо тэрээр ахын хамт Санктпетербург явж цэргийн инженерийн сургуульд элсчээ. 1843 онд Бальзакийн Евгения Гранде зохиолыг орчуулан нийтлүүлсэн ба 1844 онд уран зохиолын хүн болохоор шийдэж сургуулиасаа өөрийн хүсэлтээр гарсан байна. Энэ ондоо анхны зохиол болох Бедные люди (ядуу хүмүүс, хөөрхий хүмүүс...) зохиолоо бичихэд нь нэрт зохиолч Белинский өндөрөөр үнэлж байжээ. Питерт байх хугацаандаа тэр олон уран бүтээлч, нэрт хүмүүстэй нөхөрлөж байсан байна. 1847 оноос хааны эсрэг босох бүлгийнхэнд нэгдэн, үйл ажиллагаанд нь оролцож байгаад 1849 онд баривчлагдан 8 сарыг шоронд өнгөрүүлсэн байна. Түүнд цаазлах ял оноосон байсан ч урьд шөнө нь өршөөл үзүүлжээ. Цаазлах ялаа хүлээх үеийн тэр мэдрэмжийг Идиот романыхаа Мышкины дүрээр өгүүлсэн байдаг гэнэ. тэр энэ тухайгаа ахдаа илгээсэн захиандаа: "Би сэтгэл санаагаар огт унаж гутарсангүй, амьдрал хаана ч амьдрал: амьдрал бидний гадна биш дотор байдаг юм байна, гол нь хүнээрээ л үлдэх" гэж бичсэн байна.Түүний томоохон романууд нь гэвэл: Бедные люди(1845), Униженные и оскорбленные(1861), Преступление и наказание(1866) , Идиот(1868) ба Братья Карамазовы(1879-1880).

Би өмнө нь Достоевский гэж сонсож байснаас ганц ч зохиолыг нь уншаагүй байж байгаад Камю, Сартр энэ тэрийг сонирхож байхдаа түүнийг Экзицтенциализмийн гол төлөөлөгчдийн нэг гэдгийг мэдээд уншихаар сонирхоод анхны болон цорын ганц уншсан бүтээл нь Гэм зэм болсон юм. Гэм зэм гэж үнэхээр гоё орчуулга, уг нь гэмт хэрэг ба ял шийтгэл ч юмуу нэг тэгэж орчуулж болох л байсан байх даа кэкэ. Братья Карамазовы-г Карамазовын хөвгүүд гэсэн орчуулга нь бас таалагддаг. Олж уншиж амжаагүй л явна. Зиак тэхээр тэрний зохиолын нэг онцлог нь зохиол бүрт нь нууцлаг, ер бусын гол дүр байдаг бүх үйл явдал энэ дүрийг тойрч, энэ хүний нууцыг тайлахад оршдог гэнээ. Гэм зэм-д Раскольников, Карамазовын хөвгүүд-д Иван Карамазов, Бесы-Ставрогин, Подросток-Версилов, Идиот-д Мышкин гэх мэт. Гэм зэмийг бичих санаа нь гадаадад амьдарч байхад нь төрсөн ба тухайн үеийн нэгэн архичин түшмэлийн амьдралын тухай бичих гэж бодсон боловч яг тэр үед нь Некрасов "Кому на Руси жить хорошо" гэсэн зохиолоо гаргасан нь түүнийг санаагаа өөрчлөхөд хүргэсэн байна. Сэдэв давхардсиймуудаа. Бас зохиолоо гол дүрийн өмнөөс хүүрнэх маягаар бичих гэтэл Раскольниковын дүр дутуу гарчих гээд байсан учир хэв маягийг нь өөрчилжээ. Зохиол тэр чигтээ маш олон асуудал хөндөж чадсан томоохон бүтээл: тухайн үеийн нийгмийн байдал, хүмүүсийн амьдралаас эхлээд хувь хүний дотоод ертөнц, өөрөө өөртэйгээ тэмцэлдэх зөрчил, хайр сэтгэл гэх мэт. Ядуу оюутан Раскольников нь өөрийгээ хэн байх ёстойгоо мэдэх гэсэн хүсэл нь зохиолын эхлэл. Агуу зүйлийн төлөө энгийн хүмүүсийг золиосолж чадах энгийн бус хүн үү эсвэл тэр золиос болж болох энгийн нэгэн үү.

үргэлжлэл бий.

7 сэтгэгдэл:

3apaa said...

Гүйцээхээр нь сэтгэгдэл бичнээ гсн:P

Anastácio Soberbo said...

Hello, I like this blog.
Sorry not write more, but my English is not good.
A hug from Portugal

Pearle Deppsu said...

Надад "Кармазовын хөвүүд" байгаа. Эхний ботийг нь дуусгачихсан. Би бас Гэм Зэм, Солиот 2г нь уншмаар л байдаг юм. Хэрэв таныг хүсвэл 2лаа солилцоо хийж уншъя.

Friska said...

Надад гэм зэм байхгүй ээ, хүнээс авч уншиж байсын...номын дэлгүүрт харах бүртээ л шунал хөдөлдийн...цалин нэмүүл авнаа гсн кэкэ.
харин чи хүсвэл би Карамазовын хөвүүдийг чинь авч унший...ариг гамтай, цэвэр цэмцгэр хэрэглээд яг буцааж өгнө:D

Friska said...

нээрэн энэ Гэм зэмийг гүйцээж бичээд дуусгачих юмсан...анх бичихдээ 3 хувааж бичнэ гэж бодоол, одоо яг Раскольниковын тухай бичих ёстой, гэтэл хайртай хүнийхээ тухай бичих чинь их гэцүүмаа, сул талыг нь олж харахгүйм сохорчихоод кэкэ.

Pearle Deppsu said...

ок ок бололгүй яахав. гэхдээ 1 дүгээр боть л чөлөөтэй байгаа. Нөгөөхийг нь би уншиж байгаа

Pearle Deppsu said...

Хэхэ, нээрээ л номын дэлгүүрт орохоороо шунал хөдөлдөг шүү. даанч цалин гэцүүхэн байна л даа. нэг буянтан нь намайг номын дэлгүүрт ороод хүссэн 10 номоо ав гэвэл ч гуяа алгадаад гүйнэ дээ хэхэ