Надад 2 сонголт байна, үүнээс гадна энэ 2-ын алийг нь ч сонгохгүй байх гэсэн 3 дахь сонголт ч байна. Экзистенциализм-ыг магтан дуулья. Энэ үзлийн төлөөлөгчид гэхээр миний мэдэхийн Достоевский, Сартр, Камю. Анх экзистенциализмийн тухай Сартрын Экзистенциализм ба нигүүлсэнгүй үзэл (нэр нь зөв байгаа даа) зохоиолоос уншаад хувь тавиланд итгэдэг байсан хүн чинь арай өөрөөр бодох болсон шүү, тэхдээ бас ор тас алга болоогүй. Хүнээс зөвлөгөө авдаг жишээн дээр их гоё тайлбарласан байсан. Хүн ямар нэг зүйл дээр сонголт хийхдээ заримдаа эргэлзэх үе гардаг, хэн нэгнээс зөвлөгөө авдаг. Зөвлөгөө авах хүнээ өөрөө сонгодог...тэр хүн ямар хариу хэлэхийг чи бараг л мэдэж сонгодог болохоор үнэндээ энэ нь чиний л сонголт байж таардаг.
Камюгийн зохиолуудаас уншсанаасаа бичье.Өмнө нь жоохон намтар.
Францын зохиолч,
философч. 1913 онд Алжирт төрсөн.1932-1937 онуудад их сургуульд сурч байхдаа гүн ухаан судалж, эссэ бичдэг байсан. 1936 онд сайн дурын театр байгуулж, Достоевскийн Карамазовын хөвгүүдээр жүжиг тавьж, өөрөө Иван Карамазовын дүрд тоглож байсан. Тэр өөрийгээ гүн философч, тэр тусмаа экзистенциалист гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан ч энэ чиглэлийн ном зохиол нь тэрний уран бүтээлд ихээхэн нөлөө үзүүлсэн. Зохиолын баатрууд ямар нэг гадын нөлөөллөөс(дотны хүний үхэл, өөрийн хүн чанартай тэмцэх г.м.) болж сэтгэл санааны адил төстэй байдалд орох ба тэдний цаашдын хувь заяа нь өөр өөр байдаг. Түүний зохиолууд нь: Хөндлөнгийн хүн /1942/, Сизифийн домог /1942/, Чума/1947/, Уналт/1957/. Дэлгэрэнгүй эндээс уншаарай: http://en.wikipedia.org/wiki/Albert_Camus
Уналт
Өөрөө хүсээгүй ч бусдыг нүдэнд найрсаг харагдах гэсэндээ хуурамч дүр эсгэдэг тэр залуу, сохор хүнийг зам хөндлөн гаргаж өгч байхдаа дотроо харааж гаднаа инээдэг тэр залуу...өөрөө өөртэйгээ ингэж зөрчилдөсний эцэст энэ бүхнээс залхаж байгаа тэр залуу, жинхэнэ өөрийнхөөрөө байгаад ирэхээр тэр бусдын хувьд хамгийн өөдгүй хүн болж Унана.
Хөндлөнгийн хүн
Уналттай харьцуулахад нэг их хүчтэй сэтгэгдэл төрүүлээгүй...зохиолын гол баатар эр юуг ч чин сэтгэлээсээ хүсдэггүй, яасан ч ялгаагүй гэсэн байдлаар ханддаг хүн. Хэт эрх чөлөөтэй ч гэх юмуу. Мань эрийн энэ тэс хөндлөн байдал буюу ээжийгээ оршуулахдаа огт гашуудаагүй, шашин шүтлэггүй зэрэг нь дараа нь тэрнийг хүн алсан хэрэгт яллахад нь гол үүрэг гүйцэтгэнэ. Хүмүүс тэрнийг өөрийнх нь оролцоогүйгээр өөрсдийнхээ үнэлэмжээр шүүнэ. Тэрний хувьд хүмүүс “хөндлөнгийн”, хүмүүсийн хувьд тэр “хөндлөнгийн”.


10 сэтгэгдэл:
миниий бодлоор энэ бүхний гол шалтгаан нь босоо сэтгэлгээнд л байгаа байх.
Босоо сэтгэдэг хүмүүс бусдыг даган дуурайх авъяастай юм байна.
Хуулиар яривал оршил нь америк, төгсгөл нь япон, дунд нь австрали германы хуулиудаас таслан цавуудан наана ийм технологоор боловсруулсан хуулиуд дотроо том том цоорхойтой, бас хоорондоо том том зөрчилтэй, гэмтэн хаагуур нь ч хаашаа ч гүйгээд гарчихна. ингэж хийсэн хууль маш аюултай. энэ бол босоо сэтгэлгээний хорлол. юмыг нэг л өнцгөөр харна.
тэхээр юмыг дагаж болно бусдад таалагдах үгийг хэлж болно гол нь сэтгэлгээгээ чөлөөлж чөлөөтэй сэтгэх дотоод оюун санаагаа хөгжүүлэх нь гол байхаа.
сэтгэлгээний баригдал гэдэг ч хэцүү эд байх л даа, би нээх чөлөөтэй сэтгэдэг гар биш ч гэсэн зарим нэг хүмүүсийг харахаар иш чааваас гэмээр л байдын. тэгээд яг адилхан орчинд, яг адилхан хүмүүжлээр хүмүүжсэн хүмүүс өөр өөр сэтгэвэл үүнийг төрөлх ямар нэгэн зүйлтэй холбож ойлгох байх даа.
дотоод оюун хөгжүүлэх гэснээс тийм арга зам гэж юм байна уу? чи дотоод оюунаа хөгжүүлнээ гээд шийдвэл яг юунаас эхлэх вэ?
Надад хоёр сонголт байна байна. Сонгох эс сонгох гэсэн... Алийг нь ч сонгохгүй байх гэсэн 3дахь нь харин алга...
Босоо сэтгэлгээтэй хүмүүс аливаад нэг л өнцгөөс ханддаг гэж өмнө хэлсэн, энэ нь аливааг олон өнцгөөс харж, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг өөр шинэ технологоор гүйцэлдүүлэх оюуны мэлмийг хиртүүлнэ, энэ утгаар нь БОСОО сэтгэлгээг туйлшруулан шүтвэл улс орны хэмжээнд шинэ санаачлага-инноваци ховорддог. Эдүгээ монгол орон ийм байна. Бид БОСОО сэтгэлгээний хорлолд өртжээ. Юм боддог, эргэцүүлдэг хүмүүс хэлж, бичиж эхэллээ . . . “Чөлөөтэй сэтгэх, ажиллах боломж нээгдээд 20-иод жил боллоо, юу дутлаа гэхэв, гэтэл ерөөсөө ажил нэг л явуургүй байна, энэ янзаараа удвал буцдаг ч юм уу” гэж? Одоо буцахгүй ээ, харин урагшилна, гэхдээ зам бартаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Гол бартаа нь хаана, юунд байна вэ? гэвэл би вээр Улс орон маань бүхэлдээ “Босоо сэтгэлгээний хорлол”-д өртсөн байна гэж хариулах бөлгөө. Хүмүүс бас ч гэж үүнийг сүүлийн үед мэдэрч, гарах арга зам хайж, уриа лоозон дэвшүүлж ч байх шиг, “Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрлая . . . эвсэе, хүчтэй болцгооё . . .” гэхчлэн. Санаа нь зөв боловч арга нь дутуу байна.
Учир гэвэл БОСОО сэтгэлгээний хорлолд автсан олон түмэн хэзээ ч амьддаа бие биенээ хайрладаггүй юм, тэд ёстой эвсэн нэгдэж харагдаач . . . , Би муу амлаагүй байна, үнэн л энэ шүү. Сэтгэлгээ нь үүнийг зөвшөөрөхгүй юм чинь, яах ч аргагүй. Босоо сэтгэлгээний хорлол нь өвчин юм. Энэ өвчин ихээхэн халдвартай.
Монголчуудыг, монгол орныг БОСОО сэтгэлгээний хорлолоос ангижруулах арга чарга байна уу? Хариулт: Монголчуудыг эхлээд ЛАТЕРАЛ буюу олон талт бүтээлч сэтгэлгээнд сургах хэрэгтэй, хоёрт КАУЗАЛ сэтгэлгээрүү ойртуулах хэрэгтэй, гуравт ВИЗУАЛ сэтгэлгээнээс амтлуулах хэрэгтэй, үүний тулд юуны өмнө, зүйлээ Оюун тархинд суурилсан юмыг сурах шинэ технологи руу шилжүүлмээр байна. Мэдлэгт суурилсан БОСОО сэтгэлгээний технологи 20-р зуунтайгаа хамт ард хоцорлоо, үүнийг мэдтүгэй, зууралдаад юу хийнэв, оюунд суурилсан ЛАТЕРАЛ, КАУЗАЛ, ВИЗУАЛ сэтгэлгээг голлосон 21-р зууны шинэ технологируу шилжмээр байна, энэ мэт ажлыг зах зухаас нь шууд барьж аваад ойрын 10 жилд хиймээр байна. Энэ явцдаа ард олондоо яавал ЛАТЕРАЛ, КАУЗАЛ, ВИЗУАЛ сэтгэж сурах арга аргачлалыг заая, мэдээллийн бүх сувгийг БОСОО сэтгэлгээний хорлолоос нь гаргая . . . ийм бодитой биетэй тодорхой ажил хийхгүйгээр урагш цойлно, суга үсрэн хөгжинө гэж ёстой ГОНЖИЙН ЖОО.
Теорем. Монголчууд бид хэзээ Латерал-бүтээлч сэтгэдэг болнов, тэр цагт л бүтээдэг болно, хөгжил тэгж л ирнэ. Энэ теоремийг эсрэгээс нь батлая. Өөрөөр хэлбэл, хөгжихгүй байгаа бол Латерал сэтгэдэггүй байх ёстой. Монголчууд бидний дунд Латерал сэтгэдэг хүн бараг байхгүй, байх ч үндэсгүй, ерөөсөө бидэнд зааж сургаагүй юм чинь. Тэгэхлээр Монгол улс буурай хөгжилтэй гэдгээс Монголд Латерал сэтгэдэг хүн цөөхөн гэсэн дүгнэлт гарна даа. Теорем эсэргээсээ батлагдав.
Сэтгэлгээ нь ямар байнав, Хүн нь тийм . . . Хүн нь ямар байнав, ажил үйлс, амьдрал-хөгжил нь яг тийм . . . тиймүү? үгүй юу?
"Уналт" болоод "Хөндлөнгийн хүн"-ий асуудал бол өнөөдөр өөрийнхөө тухай бодож чаддаг хүн бүрт тохиолддог болоод байгаа юм уу даа гэж бодогддог. "Уналт", "Хөндлөнгийн хүн" хоёр бол яг хүний тухай биш хүний нэг хэсгийн тухай болов уу? Мэдээж зохиол юм болохоор том томруун үзүүлэхийн тулд нэг хүн дээр нялзаасан байх. Энэ бичлэгийг уншаад жаахан шок-нд орсон шүү :)
Friska-н хувьд "Уналт"-д "Хөндлөнгийн хүн"-ийг бодвол илүү ойрхон байх :) (Зөвхөн энэ бичлэгээс тэгэж дүгнэв) Тэгээд л "Уналт" нь илүү сэтгэгдэл төрүүлээ байх.
Happiness-д хандаж гэх юм уу зүгээр л энд бичээд байгаа юмны чинь тухайд хэлэхэд чи шал буруу юм, буруу газраа бичээд байгаа юм шиг байна л даа. Таны энд ингээд л Босоо сэтгэлгээний тухай сүр бадруулан бичээд байгаа чинь ямар сэтгэлгээний илрэл вэ? Хэдэн градусын налуутай сэтгэлгээ вэ?
Хаппинес их зүтгэл гаргажээ, гэхдээ би их л муухан ойлгож байна даа:p
мөнхбаатарыг бичлэгийн яг юу шоконд оруулав?
Энэ 2 зохиолыг би ахиад нэг унших хэрэгтэй гэж боддийн, сайн ойлгосон хүн бол нилээн гайгүй дүгнэлт хийх байх даа.
Энэ дээрх сэтгэгдлийг нэлээн дээхнэ бичиж байж дээ... Надад нэлээн ойрхон туссан болохоор л цочролд /шок/ орсон байх л даа :P
The Adulterous Woman(unench bish ekhner), The Stranger( khondlongiin khun)...ene khoyriig ni l unshsan ym baina...neg ikh gegeerekh gej nom unshdaggui bolokhoor...oligtoi dugnelt ch boltugai bichij chadakhgui ym...ymartai ch bidnii amidrald tuiliin zorilgo gedeg zuil baidaggui gedgiig l kharuulakh gesen ym shig sanagddag...khun bukhen l amidraliin zorilgo, tuiliin zorilgo, tolovlogoo gekh met ymar ch utgagui zuild barigdaj oorsdiinkhoo jinkhene dur torkhiig olj kharakhgui baigaag l kharuulsan ym boluu gej bodood baidgiin shd...hehe
ном унших үеийн мэдрэмжүүд янз бүр байдаг болохоор заримдаа дүгнэлт ч гэх юм уу нэг тийм бодол төрнө, заримдаа зүгээр сонирхолтой санагдана. би шинэ мэдрэмж хайж, эсвэл хуучин таалагдсан мэдрэмжээ ахин мэдрэх гэж ном уншдаг байх...ойлгоод гэгээрээд байгаа юм ч нээх байдгүй байх өө кк.
Post a Comment