Бүтээхүйн зүй тогтол номноос...

Нэгэн үлгэр
Эртийн эрт хаан, харц, баян ядуу гэх ялгаа гараагүй байх цагт иргэн бүр нь эрх тэгш элбэг хангалуун амьдардаг нэгэн аймаг байжээ. Гэтэл зэргэлдээ аймаг нь хаантай, харцтай болж хэрүүл тэмцэл үүссэнээр нутгийнх нь үржил шимтэй хэсгийг булаан авч. Хаангүй амйгийнхан хүн явуулж өөрийн нутгийг нэхтэл "Би хаан хүн. Хаантай л хэлэлцэнэ" гэж элчийг нь зодоод явуулжээ. Иргэд цуглан хэрхэхээ ярилцан хаантай болохоор шийдсэн ч хэнийг хаан болгохоо шийдэж чадсангүй. Ингээд уулын мэргэн өвгөнд очин тусламж хүссэнд: Үнэнийг нүдээр үзсэн хүн л хаан болох ёстой гэж гэнэ. Олон эр үнэний эрэлд мордож. Тэдний дундаас эр зориг хүч тэнхээ оуюн ухаанаараа давуу нэгэн олон зовлонг даван туулж явсаар үнэнийн босгыг алхаж гэнэ. Үнэн гэж үзэх нүүрээ гивлүүрээр хаасан дагина байна гэнэ. Өмссөн хувцас, бие хаа, дуу хоолойноос нь эхлээд бүх л зүйлс нь хосгүй сайхан гэнэ. Мөнөөх эр хэрэг зоригоо тоочин нүүр царайгаа харуулаач гэжээ. Үзүүлсэнгүй. Хэдэн мянган хоног өдөр шөнөгүй гуйсны эцэст дагина гивлүүрээ сөхтөл үзэшгүй муухай царай харагджээ. Хүсэл зориг нь алдарсан эр би одоо аймгийнхандаа юу гэж хэлэх вэ гэтэл, худлаа хэл гэж гэнэ. Овог аймагтаа буцаж ирсэн эрээс хүмүүс үнэнийг үзэв үү гэхэд үзлээ гэж. Үзэсгэлэн төгөлдөр сайхан бүсгүй байдаг юм байна гэж. Иргэд баярлацгаан мөнөөх эрийг хаан ширээнд залж.

Худал өгүүлэх нь уншигч, үзэгчийг хуурч байгаа мэхлэл. Гэтэл энэ мэхлэл юу юунаас илүү таашаалыг уншигч, үзэгчдэд төрүүлдэг байна. Таашаал гэж юу юм бэ? Яагаад дээрх үлгэрт гардаг зон олон огт худал үгэнд баярлалдан мөнөөх эрийг хаан ширээнд залав. Үнэн үг хэлэв хэмээн хууртсандаа тэр үү. Яагаад худлаа байж магадгүй гэж эргэлзсэнгүй вэ. Тэрхүү зон олонд үнэнийг үзсэн үү үгүй юу гэдэг нь чухал бус, гагцхүү тэдэнд таалагдах үгийг л тэдэнд олж хэлэх хэрэгтэй байж.

7 сэтгэгдэл:

lobe22 said...

Хорвоогын юм бүхний утга учирыг ухаж ойшооё хэмээвээс нэн түрүүнд хэмжих нэгжээ зөв сонгох нь чухал. Аливаа зүйл ямар нэгэн байрлалд, тухайн хэсэг цаг мөчийн турш үнэнд хамаарагдаж болно. Нуршихаас залхуурав.

happiness said...

тэр хүн ямар нэг дотно хүнээ элдэв хүнд бэрхээс хамгаалж энэ бүх зүйлийг хийсэн байж болох шүү дээ.

Friska said...

хорвоогын бүх юмны утга учрыг олох нь ч хаашаан, гэхдээ би сүүлийн мөрийг амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай юм байна гэж ойлгосон...

Friska said...

миний тусын тулд намайг мэхлэвэл...?

xvv said...

Мэхлэлт тус болохоосоо ус болох нь л их юм бишөө?

xvv said...

Зөв мэхлэж сурцгаая :P

happiness said...

Amidral gedeg ene boginohon zuil...
Az jargalaar duuren gegeen dursamjuud deer
Amtalj ungursun gashuun zovlon deer
Huseegui irsen uitgar gunig deer
Huleej uchirsan ariun hair deer
Ineed baysal saihan buhen deer
Ergeh horvoogiin jiriin udruud deer
Hun buhnii husel muruudul deer
Hudal unenii hetsuuhen densen deer... togtdog ymaa gej...

яг л энэ шүлэг шиг амьдрал энэ бүхэн дээр тогтдог байхаа.