Зарим нэг бодлын захаас...

Үйлийн үр, үйлдлийн үр бүү хэл бодлын үр дагавар ч байдаг гэж би боддог. Үйлдлээ, бодлоо цэгцэлж амьдарий дүхүү. Энд тэндэхийн блог хэсээд яваад байхад өөрийн амьдралд зөвхөн бусад л гай болоод байгаа мэт бичдэг хүмүүс олширсон ч юм шиг, эсвэл би өмнө нь анзаардаггүй байсан байж ч мэднэ. Хүн өөрөө өөртөө л эзэн. Чиний ямар байснаас одоо чинь, ямар байгаагаас ирээдүй чинь шалтгаална. Ямар нэг зүйл чинь бүтэхгүй байгаа бол бүтнэ гэж ядаж бодож үзсэн үү гэдгээ ч хүртэл тунгааж үзэх л хэрэгтэй юм шиг...өөрөө нээх мундаг тууштай хүн шиг ярьчлаа, би ч бас тийм тууштай биш. Ямар ч юмны хойноос үхэн хатан зүтгэдэггүй, юунд ч тэгтэлээ их шуналтдаггүй, Буддизмын хэлтэрхий яваад байж мэдэх л юм. Тэр нь угаасаа дээр санагддийн. Нэг удаа танил ах маань миний энэ занг залуу хүнд огт хэрэггүй сул тал гэсэн юм, сул тал мөн эсэхийг би сайн мэдэхгүй...зүгээр л надад тэр нь илүү амар ч байдаг юм уу мэдэхгүй, болохгүй бол болохгүйм байна гээд хаячихдаг...зарим хүмүүс болгоно гээд зүтгэдэг, заримынх нь болохгүй хүртэлх тэр хязгаар нь арай их байдаг байх. За тэгээд матрын ордныхон зорилгодоо удаан хүрдэг гэсэн зурхайд найдаа л яваад байгаа шт гэхгүй юу. Ямар ч гэсэн хорхойноос бусдад хоргүй л амьдрах минь...Залуу Вертерийн сэтгэлийн шаналал гээд ном уншиж байгаам, тэндээс уйтгар гунигийг атаархал төрүүлдэг гэсэн үг олж уншаад зөв ч юм шиг санагдчихлаа, би өөрийгээ нилээн гунигтай хөөн гэж бодоод байгаа, тэхдээ хүчээр гуниглаад байж ч мэднэ...ер нь учраа олоогүй яваам чинь чааваас. Тэгээд хүн өөрөөсөө илүү байгаа нэгнээ харахаараа атаархаж, би ийм биш байна гэж сэтгэлээр унадаг нь гунигын ул суурь болж өгдөг гэнээ. Уншиж дуусахаараа энэ талаар нэг бодол бий болох бизээ. Би гуниглахаараа хэн нэгнийг буруутгадаггүй, энэ гунигийг хэн нэгэнд халдаахыг лав хүсдэггүй, гэхдээ заримдаа тэнэг хүн шиг болчихдог юм...сэтгэл санааны гүн хямралд орж этэр...гарахдаа амархаан тэхдээ. Ёстой санаанд байгаа бүхний энэ тэндээс аваад нийлүүлээд нээх хачин нөхөөс шиг юм биччихлээ...за яадын.

10 сэтгэгдэл:

Idea said...

Атаархал гуниг дагуулдаг гэж үнэн байх аа. Гуниг нь өөртөө үл итгэх байдал бий болгодог байх. Ер нь эхлээд хүн байгаа юмаараа баян байж, давуу талаараа бахархаж сурах хэрэгтэй юм шиг байгаан. Хүн л юм чинь эрхбиш бусдаас илүүрхэх ганц ч гэсэн юмтай л байх. Тэгж сурвал өөрийгөө арай л бага зовоох ч юмуу. Би ч гэсэн туйлбаргүй, тууштай биш, туялзсан жад шиг харимхай хүн байгаан.
Нэгэн зуур бодолд нэлээдийг багтаасан сайхан бичлэг болжээ гэж...

Friska said...

чадалтай хүмүүсыг харах тусам өөрийгээ голоод гуниглаад уйлаад суужээн гсн..атаархал гуниг дагуулдаг гэдэг нь харьцангуй байхаа, би өөрөөсаа чадвартай хүн хараад хүндэтгэн бишрэхээс биш атаархал төрдөггүй, тийм биш дээ ч гуньдаггүй...зүгээр нөгөө эмзэг сэдэв тал дээр, за за мэдэхгүй...надад ерөөс цэгцтэй бодол алга кэкэ.
анхны сэтгэгдэл бичигч айдаад аягүй гялайлаа.

Transparency said...

энэ Word verification-оо аваад хаячих хө, би коммэнт бичих гэхлээр энэ үннэн гэцүүүтэймаа, хамаг юм мартуулаад...

Friska said...

хаана юу байгаан, би ерөөсөө хэл нэвтрэлцэхгүй байна энэ айлтай чинь.

Transparency said...

Чаатаар нил тавьснаа зарлаадийсан та хоёр, ийм сайхан юм байсиймуу?

Хоёулаа нөгөө сүүлийн коомэнт харуулдаг юм олж наахийсаа...

Friska said...

чи час тавьж болно шт, би чаатыг тавьмаарайн, бас чиний яриадайгаамыг чигсэн...ер нь тавиалаймаар байна шүү.

Transparency said...

гүэйай энд тэгэж их хөрөнгө оруулалт хиймээргүй байна. бушуухан гэртээ л очмоорийн, удкүй явна гэж бодохоор энд ямар ч сайн сайхан дулаан бүлээн юм алга...

Friska said...

хөрөнгө оруулалт хийгдчвээ.

arsun said...

Bodloo bas hyanamaar sanagddag shuu. Bi hichneen zerleg yum boddog baiwaa.

Puj said...

Яагаад ч юм бодлын үр дагавар гэж үнэхээр байгаад байх шиг санагддаг л юм,хааяа.