борооны үнэр...

Анхны бороо. Саяхан хот ороход үүрээр бороо бага зэрэг орсон байсан л даа...үнэрийг нь л мэдэрсэн. Харин сая гадаа бороонд жоохон норлоо. Үнэр ч гэж тасархай. Бороо яагаад гоё юм бол...шинэ амьдралыг тэтгэж муухай бүхнийг угаан цэвэрлэдэг болоод л тэр байх...борооны үнэр нэг л дотно, цээжинд бяцхан найдварын гал ч асаах шиг. Мал хүртэл бороо орохын өмнө хөөрч давхидаг, намайг жоохон байхад тугал онгироод давхихаар тэгдэг байсан...бороо орох нь дээ гээл. Балчир байхад борооны сайхан муухайг ч мэдэхгүй ёстой л амьтны зөнгөөрөө баярладаг байсан байх...бороонд норж гүйх гээд ч юм уу. Хэд хоногоор дараалан бороо ороход гэхдээ зутраад л ирдэг дээ, нар хүсээд л..сэтгэл тийм тогтворгүй хойно, байхгүй бүхнийг хүснэ, бий болохоор залхана уйдна. Гэр дээр дуслах бороон чимээнд унтах сайхан...бороо орж байхад хаалгаа онгойлгож суугаад будаатай цай уух сайхан. Бороо орсоны дараа бүх зүйл өнгөө нэмсэн байх нь сайхан. Бага байхдаа мөндөр ороход түүж иддэг байж билээ. Бороо орсоны дараа тугалын зэл зайлуулна гэж нэг ажил байх...бороо орсоны дараа өрхөө татах бас л сайхан, нойтон өвсөн дээр хөл нүцгэн явах сайхан...бороотой холбоотой нэг ч муухай дурсамж алгаа. Би бороонд дуртай. Тэнгэрээс буух тэр нэгэн дусал ганц намайг л зорьж ирж байгаа мэт баярлан додигор алхах дуртай.

3 сэтгэгдэл:

Skitai said...

4 tsag shig l bichsen baina shd.

Boroond norj amidrah saihaan :P

Friska said...

сайн уу тагтаа, ажил амьдрал тавлаг биз дээ. 4 цаг гэж юу ийн?

Батсүхийн Баасанжаргал said...

odoo uuliin tolgoid anhnii tsas buugaad baigaa ch boroonoos uidaagui baital namar bolson yum shuu. ..Medeej anhnii borootoi hamt dursamjiin dusluud buun irdeg, baga baihad bol boroo mini orooroi orosiin maamuu ireerei geed l, aav eej maani dulaan odoriin boroond duu bid hoyoriig tseej nutsgen uralduulaad l, borootoid budaatai banshtai tsaigaa uugaad gertee onjih ch saihan, ogloon narand gyalbah boroond norson tsetsegnees eejdee chanah tsainii shuudriin dusaliig tuuh sanaa toroh ni, hair sanagalzan shivree boroond gantsaar alhah ch bas, tsonhon deer dussan boroon dusaliig haran guniglah ues, nartai boroonii gyaltganan uzegdeh, narnaas dussan solongiig ni harah ch ter, ..bugd saihan.