Кесьлевский про "Говорящие головы"

Kieslowski on Talking Heads (Gadające glowy 1980)
Кесьлевский: "Ярьдаг толгойнууд"...бид нэг төрлийн туршилт хийсэн л дээ, гэхдээ энэ нь хүнээс шууд асуулт асуудаг телевизийн нэвтрүүлэгээс шал өөр байсан. Бид 100 хүнээс зураг авалт эхлэхээс нилээд хэд хоногийн өмнө асуултуудыг асуусан. Энгийн л асуултууд: хэзээ төрсөн бэ, хэн бэ, чамд юу хамгийн чухал вэ, юун тухай мөрөөддөг вэ? Энэ бол 1979 он байсан, 100 хүний дүр төрх (40 нь кинонд орсон) бидний оуюн болон сэтгэл санааны илрэл болж чадсан гэж боддог.
Киноны хэсгээс:
"Би түүхийн багш.1948 онд төрсөн. Миний хувьд хамгийн чухал нь- өөрийн хувь тавиланг шийдэх эрх чөлөө"
"1954 онд төрсөн. Бүх хүний хүсдэгийг л хүсдэг байх гэж бодож байна: эрх чөлөө өргөн утгаараа. "
"1943 онд төрсөн. Ийм зүйл хүсэх нь бодит биш байх л даа, гэхдээ би амьдралаас жинхэнэ шударга үнэн, тэсвэр тэвчээрийг хүсч байна.

Кесьлевский: Эдгээр хүмүүс юу хүсч байгаагаа өөрсдөө мэдэхгүй байсан, тэдний мөрөөдөл нь амьдралд биелнэ гэдэгт итгээгүй: эрх чөлөөтэй амьдрал, ардчилсан нийгэмд амьдрах, өөрсдөө л хариуцлагыг нь хүлээж чадах шийдвэрүүдийг гаргах. Харин согтуу хүн л "би зүгээр ээ" гэж хэлсэн.

[Киноны хэсгээс: «1935 онд төрсөн. Би химич инженер. Одоо архичин. юу хүсч байна гэж үү? Юу ч хүсэхгүй байнаа, бүх зүйл сайхан байна».]

Кесьлевский:: Би юу хүсч байна гэж үү? Амар амгаланг. Гэхдээ үүнд зөвхөн тэмүүлж л болно. Ямар арга замаар гэдэг нь сонирхолтой л доо. Хэн бэ гэж үү? Тэтгэвэртээ гарсан кино найруулагч. Ийм л байна.

[Киноны хэсгээс: «1880 онд төрсөн. 100 настай. Юу хүсч байна гэсэн үү? Ахиад амьдрах. Аль болох удаан амьдрах»]

...

өнөөдөр- өнгөрсөний золиос
ирээдүй-өнөөдрийн үр.
жаргалтай хүнд бодол байдаггүй юм байна кк.

...

Орчуулгаа үргэлжлүүлэх гэтэл...орчуулж байсан файл компьютерийн хамт өөр тийш нүүчихсэн, авч амжилгүй явсаар...хааяа орчуулгаа санахаараа нилээн явчихсан юмыг яаж ахиж орчуулахав энэ тэр гэж залхуураад л. тэгээд ч зав зай гарвал компьютерийн ард суух биш хүнд ачаа үүрч яваа нуруугаа амрааж хэвтэхээ бодох болж, өтөлж дээ этр. За тэгжийтал нэг тохироо бүрдэх биз дээ.
Удахгүй шинэ он гарах нь...Ядарч байна. Уг нь ажлын завсраар орчуулга нилээн их хийчихнэ гэж төсөөлж байсан ч, чадал хүрэхгүймөө үнэндээ, орчуулагч хүмүүс гэж өөр байдаг байх...би лав биш. Кислевскийн ярилцлагыг орчуулах гэж хэдэн талаас нь дайрч оров, дандаа ялагдана. Магадгүй хүсэл тийм ч их байхаа больсон байх л даа, гарын дор биш болонгуут зугтаад л.
Бууж өгье, намайг тайван байлгаарай...тайван бас өөрийн орон зайтай байхдаа би уг нь "ажилсаг" шд. Гэхдээ хүсэхэд хясна гэж учиргүй төрд хэрэгтэй зайран болчноо аягүй бол. Хурдан он гараад, тусдаа гараад...ажлаасаа гараад....бүх юмнаас гараад жаргаж өгнөө гайгүй.
Кислевский-с Бурханд итгэдэг эсэх талаар асуухад "Уг нь бол итгэгч гэж сүмд явж номлол сонсдог хүнийг хэлэх байх, гэхдээ би сүм явж залбирдаггүй. Бурханд итгэхийн тулд надад зуучлагч хэрэггүй" гэсэн байдаг...бас Декалог 8-д, нөгөө Профессор эмгэн хэлдэг шд "
You don't need words to be sure".
Үүн шиг л...хайртай гэж заавал тунхаглах шаардлага байдаггүй байх. Мэдэрдэг бүхэн минь хамт байхад хангалттай. Тэгээд ч жинхэнэ зүйлсийг үгээр илэрхийлэх боломжгүй мэт санагдаад байна. ...хайр үнэхээр байдаг бол тэр төгсгөлгүй байх ёстой.

За за хадуурч ханалаа.

Кшиштоф Кеслевский. «О себе»

Меня спрашивают, почему я не работаю в Америке. По многим причинам. Во-первых, я не люблю эту страну. Она слишком большая. Там чересчур много людей, суеты, шума, грохота. И каждый делает вид, что он счастлив. Я в это просто не верю. Наверняка американцы бывают несчастливы, как и все люди, только мы в этом иногда признаёмся, а они – никогда. Это меня в повседневной жизни раздражает, а ведь съемка фильмов для меня повседневная жизнь.Ведь чтобы что-то сделать, мне пришлось бы провести там хотя бы полгода. А этого обязательного для всех и каждого «Всё о’кей» я бы просто не выдержал. Когда я приехал в Америку, меня спросили: «Как дела?» Я ответил: «Так себе». Они сразу подумали, что у меня в семье кто-то умер. А я просто плохо себя чувствовал после 7-часового перелета. Достаточно, однако, оказалось сказать «so-so», чтобы они решили, будто произошла какая-то трагедия. Следует говорить “Well” или “Very well”. А самое оптимистическое, что я могу придумать: «Пока еще жив». Так что для Америки я не гожусь хотя бы поэтому.

Кшиштоф Кеслевский. «О себе» http://cinemotions.blogspot.com/search/label/Kieslowski%20About%20Myself

Намайг яагаад Америкт ажилладаггүй юм бэ гэж асуудаг л даа. Зөндөө шалтгаан бий. Нэгдүгээрт, би энэ улсад дургүй. Хэтэрхий том. Олон хүнтэй, чимээ шуугиан ихтэй. Хүн бүр нь л жаргалтай царайлдаг. Би үүнд нь итгэдэггүй л дээ. Америкчуудад бусад хүн бүнтэй ижил зовох үе ч тохиолддог л байх, бид ийм үеээ нуудаггүй бол, тэд хэзээ ч ил гаргадаггүй. Өдөр тутмын амьдралд л гэхэд иймэрхүү зүйлс нь дургүй хүргэдэг, кино авах нь миний хувьд өдөр тутмын амьдрал шүү дээ. тэнд ямар нэг зүйл хийхийн тулд дор хаяж хагас жил амьдрах хэрэгтэй болно. харин энэ хүн бүрийн хувьд заавал хэлэгддэг "бүх зүйл сайхан" гэдгийг би тэвчихгүй. Америкт ирэхэд минь "how are you" гэж надаас асуухад нь "so so" гээд хариулчихсаныг надад ямар нэгэн гашуудал тохиолдож гэж тэдэнд бодогдуулсан. Би зүгээр 7 цаг тасралтгүй нисээд ядарчихсан байлаа. чамайг уй гашууд автсан мэт санагдуулахад "so so" гэхэд л хангалттай байгаа биз. Ер нь бол Well юмуу very well гэж хэлэх ёстой. Миний бодож олж чадах хамгийн өөдрөг хариулт бол "одоохондоо амьд л байна". тийм болохоор дор хаяж иймхэн зүйл дээр л би Америкт тохирохгүй.


Седьмой 2-р хэсэг

Аав ах 2 маань алх, хадаастай хайрцаг чирэн өглөөнөөс эхлэн цонхны хаалтуудаа хадлаа. Ээж гал тогоонд идэх юм яаравчлан бэлдэж, хувинд ус хадгалж байв. Дараа нь бид үнэтэй гэж болох бүх зүйлсээ цүнхэнд хийчихлээ, юмыг яаж мэдэхэв. Томчуудын хувьд жил жилийн далайн шуурга нь аюул дагуулж мэдэх үзэгдэл төдий л байсан бол, хүүхдүүдийн хувьд энэ нь бодит байдлаас хол, сэтгэл догдлуулсан том үйл явдал мэт санагддаг байсан юм. Үдийн цайны дараа тэнгэрийн өнгө огцом хувьсхийж, жинхэнэ биш мэт өнгөнүүдээр дүүрлээ. Салхи хурдасч, байшингийн дээврийг борооны дуслууд элс мэт цохиж эхэлтэл би дээвэр дээр тэнгэрийг ажин суусан юм. Цонхны хаалтууд хаагдан гэрийг түнэр харанхуй нөмрөв. Гэрийнхэн маань нэг өрөөндөө цуглан радиогоор цаг агаарын мэдээ чагнан суулаа. Бороо нэг их орсонгүй ч хүчтэй салхи хэд хэдэн байшингийн дээврийг хуу татаж бүр нилээдгүй завийг хөмөрчихлөө. Цонхны хаалтыг байн байн хүнд зүйлс мөргөх чимээ гарна. Тэр бүрийд эцэг маань аль нэг хөршийн дээврийн хэсэг гэж таамаглана.
Бид ээжийн бэлдсэн будаагаар хооллон радиогоо мэдээ сонсож шуурга намжихыг хүлээн сууцгаав. Гэвч шуурга намжсангүй. Тосгоны зүүн зүгээс ирж буй шуурга хурдаа огцом хасч, явган хүн алхаж буйн адилаар баруун хойш эргэж байгаа тухай мэдээгээр сонслоо. Салхи хүчтэй салхилсан хэвээр, замдаа таарах юуг л бол юуг авч одоход бэлэн байлаа. Бараг бүхэл бүтэн цаг ийн салхитай байх шиг санагдав. Гэнэт эргэн тойронд аниргүй нам гүм боллоо. Ямар ч чимээгүй...хаа нэгтээгээс шувуудын ганганаа сонсогдов. Аав маань яаралгүйхэн цонхны нэг хаалтыг нээн гудамж руу харлаа. Салхи намдаж, бороо ч зогсжээ. Тэнгэрт тугалган өнгөтэй хүнд бараан үүлнүүд хөвөн байлаа. Бороонд норсон мододын мөчрөөс газарт ус дусална. “Бид одоо шуурганы яг голд нь байна, энэ чимээгүй байдал 15-20 минут үргэлжилнэ, дараа нь ахиад л шуурч эхэлнэ дээ” гэж аав маань тайлбарлалаа. Би ааваас гадаа гарч болох эсэхийг асуухад “болноо, гэхдээ гэрээсээ битгий холдоорой, салхилж эхэлмэгц гэртээ орно шүү” гэлээ. Гадаа гармагц орчин тойрноо ажиглав. Хэдхэн хоромын өмнө энд шуурга болж байсан гэхэд итгэмээргүй нам гүм. Тэнгэр лүү харахад яг миний дээр шуурганы “нүд” намайг үл тоомсорлосон янзтай хүйтнээр ширтэж байх шиг санагдлаа. Мэдээж ямар ч нүд байсангүй, зүгээр л бид шуурганы төвд үүссэн нам гүмд оршиж байлаа. Томчууд гэрээс гарч байшинг шалгаж байх зуур би далайн эрэг орохоор шийдлээ. Замаар нэг салхинд хугарсан модны мөчир хэвтэнэ. Бүр том хүн ч даахааргүй бүдүүн мөчрүүд ч таарч байлаа. Хэдэн хэсэг болсон дээврийн хавтангууд, цаахна нь цонх нь хагарсан машин харагдана. Энэ бүхэн нь тэнгэрээс хэн нэг нь гараа сунгаад сүйтгээд хаячихсан мэт санагдуулж байлаа. Намайг замаар явж байхыг харсан К бас гэрээсээ гарч ирэв. Намайг хаачих гэж байгааг асуун далай руу гэсэн хариулт сонсмогцоо үг дуугүй араас минь дагалаа. Бидний араас К-ийн гэрт байдаг цагаан хав ч дагав. Салхи эхлэнгүүт гэр гэртээ харина шүү гэж би анхааруулахад К толгой дохилоо. Далайн эрэг гэрээс 200м орчим зайтай. Бид юм ярьсангүй явсаар эрэг дээг ирлээ. Өдөр бүр тоглодог энэ эргийг бид гарын 10 хуруу шигээ л мэднэ. Гэвч энэ бүхэн шуурганы төвд тэс ондоо харагдаж байлаа. Тэнгэр болон далайн өнгө, давалгаан чимээ, усны үнэр гэх мэт далайд хамаатай бүхэн шал өөр болчихсон мэт санагдав. Бид хэсэг дуугүй суун энэ бүхнийг ажиглалаа. Шуурганы төвд байсан гэхэд давалгаан түрлэг маш тогтуун, зөөлөн байв.
Харин татлага нь арай хол санагдав. Нүдний өмнө элсэн цагаан эрэг гарч ирч байлаа. Далайн татлагын цагаар ч давалгаа нь ингэж хол татагддаггүйсэн. Энэ үед эрэг хоосорчихсон мэт харагдана, яг л өрөөний бүх тавилгыг нь зөөчихсөн мэт. Далайн түрлэг эрэг дээр янз бүрийн зүйлс гарган хаяж байлаа. Би шидэгдсэн зүйлсийг харахаар эрэгт ойртлоо: тоглоом, углааш, ямар нэг хувцас, модон хайрцаг бас бусад зүйлс. Иймэрхүү зүйлс далайн эргээр нэг тарж худалдааны гудамжны лангууг санагдуулж байлаа. Шуурганы давалгаа их л холоос авчирсан байх даа. Нүдэнд сонирхол татахуйц зүйл тусахад би тэдгээрийг авч үзэж байлаа. К-ийн нохой нь бидний эргэн тойрон дахь зүйлсийг үнэрлэн дагана. Тэнд бид 5 минут л өнгөрөөсөн байх. Тийм, яг 5 минут. Харин нэг анзаарахад бидэн рүү давалгаа дөхөн ирж байв. Ямар ч чимээгүй, яаж ингэж ойрхон ирсэнийг нь би бүр гайхаж ядав. Би далайн хажууд өссөн болохоор ямар нэг аюулын дохиог андахгүй мэднэ. Далайн араншин таашгүй болохоор бид болгоомжлон холоос харахаар шийдлээ. Энд давалгаа хүрч чадахгүй гэдэгт би итгэлтэй байв. Гэхдээ л нэг давалгаа миний хөлд хүрэн алдангаа татрав. Ахиад давалгаа ирсэнгүй. Саяхан татарсан давалгаа аюулгүй санагдаж байлаа. Гэнэт ямар нэг хүйтэн зүйлд гар хүрэх мэт нуруугаар хүйт оргилоо. Энэ бол шалтгаангүй хирнээ жинхэнэ айдас байв. Би айдсаа мэдэрч байв. Тийм байна, тэр давалгаа-амьд! Тэр миний байгааг мөн мэдэрч бүрхэн авахаар зэхэж байна. Яг л том араатан идшээ тандан амьсгалаа түгжсэн мэт.
үргэлжлэл бий...

Харуки Мураками - 7 дахь (Седьмой)

- Тэр давалгаа ч 10-р сарын үд дунд золтой л намайг үгүй хийчихээгүй шүү. Тэгэхэд би 10 настай байсан гэж намуухан хоолойгоор 7 дахь хүн өөрийн түүхээ хүүрнэж эхлэлээ.

Энэ шөнө тэр хамгийн сүүлийнх нь байсан юм. Цагийн зүү 11 дөхөж байлаа. Өрөөнд тойрч суусан сонсогчдыг шөнийн харанхуйгаас зүүн зүгийн салхи үе үе үлээн сэрүүцүүлж байв. Салхи модны навчис сэрчигнүүлэн зөөлөн хүүгэх чимээ гарган хаа нэгтээ нисэн одож байлаа.

- Энэ бол миний өмнө үзэж хараагүй агуу том давалгаа байсан юм гэж 7 дахь үргэлжлүүлэв. - давалгаа намайг арай л хамчихаагүй, гэхдээ оронд нь миний хувьд хамгийн чухал зүйлийг маань нөгөө ертөнц рүү авч одсон юм, үүнийгээ эргүүлж олох гэж мөн ч олон жил үрсэн дээ, буцааж боломгүй он жилүүд.

7 дахь өгүүлэгч 55 орчим насны харагдаж байлаа, туранхайвтар. Өндөр нуруутай, бага зэргийн сахалтай бас баруун нүднийхээ орчим гүн сорвитой аж. Богино засалттай үс нь бага зэргийн бууралтсан харагдана. Хамгийн түрүүнд ярих үедээ эвгүйцэн ичдэг хүний дүр төрх нүүрэнд нь илэрч байв. Энэ төрх нь түүний царайнд удаан хугацааны турш шингэсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэрээр саарал пиджакны дотуур өмссөн даруухан сорочкон цамцныхаа захыг байн байн засч байлаа. Түүнийг хэн гэдгийг, бас юу хийдгийг хэн ч мэдэхгүй. Бүгд л дуугаа хураан түүний яриаг чих тавин сонсож байлаа. 7 дахь сулавтар ханиалгангаа сонсогчдын анир чимээгүй байдлыг эвдэн яриагаа үргэлжлүүлэв.

- миний хувьд энэ бол давалгаа байсан юм. Та нарт ямар байхыг сайн мэдэхгүйм, гэхдээ тэр гайтай өдөр энэ нь агуу том давалгаан дүрээр миний өмнө гарч ирсэн юм.

Би далайн эргийн жижигхээн хотод төрж өссөн юм, хотын нэр та бүхэнд ямар ч зүйл хэлэхгүй л дээ. Эцэг маань дадлагын эмч тул хүүхэд нас минь ядуу зүдүү байдлаас хол өнгөрсөн. Тэр үеэс миний санаж байгаагаар би К гэдэг ганц сайн найзтай байлаа. Тэр хажууханд амьдарч надаас нэг анги доогуур суралцдаг байсан. Бид ах дүү мэт хамтдаа хичээлдээ явж, хамтдаа тоглон нөхөрлөж, энэ хугацаанд нэг ч удаа муудалцаж байсангүй. Гэхдээ надад дүү байсан л даа, 6 насны зөрүүгээс болоод ч тэр үү бид 2 таарамж муутайгаас гадна тэс өөр ааш араншинтай байсан юм. К туранхай, бараг л охин шиг цагаан царайтай хүү байлаа. Хэл ярианы төрөлхийн гажигаасаа бол үеийнхэнтэйгээ тийм ч их найзалдаггүй байсым. Танихгүй хүмүүст бол хэл ярианы биш оюун ухааны гажигтай хүүхэд гэж харагдахаар. Биеийн хувьд ч тамир муутай, сургууль дээр ямар нэг тоглоом тоглоход байнга л түүнийг хамгаалах хэрэгтэй байдаг байж билээ. Харин би бол эсрэгээрээ, биеийн хөгжил сайтай, спортод дуртай бараг л бүхний түрүүнд гүйж явдаг байлаа. К-ийн хамгийн сайхан чанар нь түүний эелдэг, өрөвч зөөлөн сэтгэл байсан юм. Оюун ухааны ямар ч гажиг байгаагүй ч хэл ярианы гажигаасаа болж ангидаа сурлагаараа сайшаагдаад байх юм байсангүй, арай л гэж бусдыгаа гүйцдэг байлаа. Харин тэр гайхалтай зурдаг. Түүний зургийг багш нар ч хараад хичнээн амьд байгааг нь гайхан шагшдаг байлаа. Зургийн тэмцээнүүдэд ч зөндөө оролцон шагнал авдаг байв. Нилээн нэртэй л зураач болох байсан даа. Түүний дуртай сэдэв нь байгаль. К далайн эрэг дээр ирж далайг зогсоо зайгүй зурдаг байлаа. Би хажууд нь суун түүний харандааны хөдөлгөөнийг дагуулан ажиглаж суудаг байв. Цэвэрхэн цагаан цаасан дээр хэдхэн хормын дотор гайхамшиг бүтээдэг байсан нь намайг гайхшруулан, бас бишрүүлдэг байлаа. Жинхэнэ авьяас юм даа.

Нэг удаа 9-р сард манай хотод хүчтэй далайн шуурга дэгдэнэ гэлцлээ. Радиогоор мэдээлсэнээр бол энэ нь сүүлийн 50 жил тохиолдоогүй тийм хүчтэй шуурга гэнэ. Хүүхдүүдийг тэр дор нь гэр лүү нь явуулж, бүх дэлгүүрүүд хаалга, цонхоо хаан байгалийн гамшигтай нүүр тулахаар бэлтгэж байлаа.

үргэлжлэл бий...